Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй байна

2016 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 07:30-09:00 цагийн хооронд Улсын чанартай авто замын бэлэн байдлыг хариуцагч 25 АЗЗА байгууллагаас ирүүлсэн замын мэдээгээр:

Эрдэнэсант АЗЗА, Хархорин АЗЗА, Багануур АЗЗА, Хөвсгөл АЗЗА-уудын хариуцдаг замуудад халтиргаа гулгаа үүссэн.

Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй, тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Эрхэм тээвэрчид та бүхэн замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой.

Орон нутагт зайлшгүй зорчих шаардлагатай тохиолдолд Автотээврийн үндэсний төвийн гэрээт аж ахуйн нэгжүүдийн автобусаар үйлчлүүлэхийг хүсье гэжээ.

Одоогийн байдлаар зам даваа хаагдаагүй байна

  1. Pingback: hair bundles

Leave a Reply