Ulaanbaatar Book Fair – Олон улсын номын баяр

Уриа: Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд!
Хэзээ: 2016.05.20-21
Хаана: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай

Сүүлийн 10 жилд номын салбарт нэгэн томоохон дэвшил гарсан ньномын бизнес эрхлэгчид, зохиолч, бүтээгчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр худалдан борлуулах боломжийг олгодог “Номын баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсон явдал билээ. “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон угүйл ажиллагааг жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд намрын номын баярыг “Үндэсний номын баяр” хэмээн орон даяар, хаврын номын баярыг “Ulaanbaatar book fair” хэмээн нийслэлийн болоод олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтож байна. Энэ жилийн хаврын “Номын баяр”-ын онцлог нь “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн нэр дор илүү өргөн цар хүрээтэйгээр зохиогдож, аялал жуулчлалыг хөгжүүлэх соёлын бодлогын хүрээнд нийслэл хотод болох сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг болж байгаа явдал юм. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс аялал жуулчлалын улирлын урьтал болох 5 дугаар сарын уур амьсгалыг бүрдүүлж өгөх үүднээс олон улсын зохиолч бүтээгч, уншигчдыг татах, жуулчдад сонирхолтой олон хөтөлбөрүүдийг бэлтгэж байна. Тухайлбал, Олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын нийтийн номын санд карт үнэгүй нээлгэх, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанууд болохоос гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50%-ийн хямдралтай, зохиолчид гарын үсэгтэй худалдаа хийнэ. “Номынбаяр”-ын хүрээнд нийгэмд тустай үйл ажиллагааг дэмжиж шинээр байгуулагдсан Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө”-нд хэрэгцээт шинэ номыг цуглуулна. Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно. Оюуны өргөн хэмжээний цугларалт улс орон бүрт олон янзаар явагддагаас хотынхоо нэрээр нэрлэсэн Франкфурт, Бээжин, Москва, Токиогийн номын баярууд олон улсын анхааралд зүй ёсоор ордог. Тиймээс цаашид “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулж, дэлхийн улс үндэстнүүдийн хооронд оюуны соёлын харилцааг цогцлоохыг бид зорьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 96962686

4 “Ulaanbaatar Book Fair – Олон улсын номын баяр

  1. Pingback: 360 frontal

  2. Pingback: psixolog

  3. Pingback: Coronavirus real-time updates

  4. Pingback: PSYCHOSOCIAL

Leave a Reply