Бэрх хааны бэтгэрэл (Баримтат тууж)

Их Батыг залгамжилсан хүү Бэрх хаан хамгийн анх мусальман шүтлэгтэн болов. Түүний түүхэнд алдарт Хархорумын талаар сэтгэл шимшрэм ийм нэг зурвас дурсамж үлдсэн бий.

“Ай Аллах! Би захирсан түмнээ бодож Аллахад оров. Түүний гол шалтгаан нъ дэлхийн нийслэл Хархорум Юаны нийслэл болж нүүгээд Хархорум захын нэгэн нойрмог суурин болсон гэнэм. Ай халаг. Монголын их гүрэн голомтгүй болсон учир бид бүхэнд ч мөхөл ирэх нь энэ үү? Миний үед ийм муу үйл гарсныг сонссон дэлдгэр чих минь бөглөрөн унаасай…

Хубилай хүний газар Яньжин гэх тариачин суурины дэргэд Хаан балгасун гэдэг нийслэл байгуулсан нъ Дайду гэж нэршиж гэнэ. Хубилайд итгэж Аригбөхийг, Хархорумыг мөхөөхөд Манай Алтан орд, Цагадай улс, Ил хаант улс бүгд алсуураа дэмжсэн нь иймд хүрнэ гэж бодолгүй хий сүр нэрэнд сөгдөн дагасных. Ийм охор бодолтнууд Чингисийн залгамж хойчис мөн гэж үү?

Ай Аллах минь! Бидний өмнөх үеийн ахас ихэс нар манай Алтан ордны Мөнхтөмөр хаан, Цагадайн улсын Булаг хаан, Ил хаант улсын Авага хаан нар Хубилайн энэ шийдвэр ирэхэд хэлгүй мэт хандаж. Хубилай Дайдуг Хархорум шиг санаж бүхнийг захирагдахыг шаардсан тэр бичгээ Сарайгаар зогсохгүй Тебриз, Каралик / Харлаг/, Алмалик гээд олон газарт шаардахад дор дороо байдлыг харзнаад өнгөрсөн. Хархорум хаягдсанаар даяар монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт, үнсэнд хаясан шалз шиг болохыг хэн нъ ч яагаад санасангүйв?

Ай Аллах! Тэгэхэд л хант улсууд Хархорумаа хамгаалж Аригбөхийг дэмжих нъ яав аа. Хожуу үеийн өчүүхэн хаан би ч буруутай, Хархорумын цаазаар гэсгээн шийтгэж яллаваас зохилтой…

Бэрх хаан Би Цагадай улсын хаан Мубарак шахтай /1265-1266/   муудалцаж   хоёр   улсын   ард   хоорондоо дайтан үймэхэд Мубарак шахын хээрийн асарт давхин очиж бүслээд гарч ирж адилхан хаан Чингисийн үр хойчийн хувьд даруй уулзахыг зарлиг болгоход

– Ай Алтан орд том буюу Эль хаант улс том буюу. Эсвэл эх хэлээ авч эндхийн хуучин хар киданчуудыг монголжуулж байгаа бид том буюу гэж хэсэг зуур ихэмсэглэхэд нь

–   Ай тэгвэл яахыг өвөг Чингис хааны онго сүлд мэдэх болтухай. Би чиний өргөө рүү дайръя! гэж үгч элч оруулахад Мубарак шах сая бараа бологсдоо дагуулан гарч ирээд

–  Тийм бол миний асарт зочлохтун! Ахан дүүс цус элгээ бодон хэлэлцье! гэж билээ..

Тэнд сайхан найрлаж үг хэлээ ололцоод, үүнээс цааш Юаньд хандахгүй. Юанъ бол бидний адил Их Эзэнт гүрний дорно нэгэн хараат улс. Иймд юунд биднээс илүү эрх түүнд байх вэ?

Тэр Дайду гэгч бол монгол төрийн нийслэл биш тул бид татвар болон худалдаагаа бүр зогсоосу! гэж хатуу тохирсон. Энэ чанга гэрээг Ил хаант улс ч уухайн тас зөвшөөрч бидний энэ балгаас болж Хубилай болон Юань гүрнийг хохироохоос илүү Монголоо Хархорумаа гээгдэхэд нэмэр болжээ” гэж Бэрх хаан харуусал шаналалаа түүхэндээ бичсэн байдаг.

Хөөрхий тэр алдарт хааныг нас барахад Жүчийн хүү Туга-гийн хөвгүүд бүгд мусальман шашинтад болсон, тэр шүтлэгт Абулгази баатар хааныхан ч урсан орж үдийн мөргөл гэж эцгийн голомтод ирж зэрэгцэн сууцгаагаад тонголзон мөргөл үйлддэг болсон. Гэсэн ч алсын их санаа Их монгол голомт Хархорумаа гэх ганц итгэл зүрхэнд нь нурамлаж тэр л газар орноосоо Монголоо тэлж Хархорумдаа хамгаа өргөх ганцхан зорилготой энд суурьшсан хувь заяа хатуу төөргөө үл умартан Чингис хааны дурссаар байвай. Монголдоо илүүдэж харьд цөлөгдөх ял авч ирээгүй гэж өөриймсөглөсөн сэтгэл нь аажуудаа уусан мартагнан, хойчдоо зөвхөн унших түүх бичиг, сонсох үлгэр домог төдий болж мартагдана гэж тэр үедээ хэн нь ч санаагүй санж.

Түүний эцэг дээдсийн бас үеэл хаяал салдар үр удам Хүлэгү хааны байгуулсан Ил хаант улс болон Цагадайн улс, араб исламын, иран тураны гэж талцан Алтан ордныхноо заламхайтны шүтлэгтнүүд гэж бас адлан өвөр зуураа өшөөлөн арцалдан төвөөсөө тасарсаар, өвөг хаадын илгээсэн учраа мартсаар.

Хүний газарт цаг зуурын төдий явцуу эрх мэдэл, газар нутгийн эзэмшлийн төлөө тэрсэлдсэн урт хугацааны түүх ийм харуусалтай өчүүхэн хүрээтэй болсоор. Надаас эхлээд үр хойчистоо Мухаммедын дин ёсны шүтлэг өвлүүлэх болсон нь бусдын хэл соёлд уусах гэмд хүргэчүхүй… хэмээн Бэрх хааны бэтгэрэл гэрээс түүхийг Абулгази заримүед өдөржин уншиж гуниглах билээ. Тэдний хойчийн удам болж Абалгази хүү би энэ нутагт өсч өндийсний учир иймхэмээн санаа алдах бүлгээ…

Н.Нагаанбуу “Улаанбаатар” номоос

49 “Бэрх хааны бэтгэрэл (Баримтат тууж)

  1. Pingback: Corporate Event Managers in Hyderabad

  2. Pingback: 360 frontal

  3. Pingback: DMPK Studies Organization

  4. Pingback: iraqi finart

  5. Pingback: warehouse for sale

  6. Pingback: http://jfish.insl.eu/index.php?title=Ppc_satisfaction_guarantee

  7. Pingback: google adwords guaranteed

  8. Pingback: green coffee

  9. Pingback: pembukan pns 2018

  10. Pingback: ___*

  11. Pingback: coe22

  12. Pingback: tutorialcup

  13. Pingback: DMPK regulation

  14. Pingback: Hovedpine

  15. Pingback: forex signals

  16. Pingback: buy halotestin

  17. Pingback: diyala+ sciences

  18. Pingback: SEO services in India

  19. Pingback: sbobet gclub

  20. Pingback: In vivo PK

  21. Pingback: iPhone ricondizionati

  22. Pingback: cams xxx

  23. Pingback: Buy new mobile

  24. Pingback: archiwnetrze.pl

  25. Pingback: hard fuck on bed

  26. Pingback: 토토사이트

  27. Pingback: More Bonuses

  28. Pingback: Free UK Chat Rooms

  29. Pingback: Blood brain barrier

  30. Pingback: is levothyroxine a steroid

  31. Pingback: Social Media Marketing

  32. Pingback: kaufen steroide

  33. Pingback: horse games for kids

  34. Pingback: in vivo PK analysis

  35. Pingback: cryptocurrency

  36. Pingback: led generation

  37. Pingback: Teen Chat Rooms

  38. Pingback: PK Studies in United Kingdom

  39. Pingback: Clicking Here

  40. Pingback: house cleaning rates

  41. Pingback: cpanel hosting

  42. Pingback: GVK bio sciences Hyderabad

  43. Pingback: GVK bio sciences pvt ltd

  44. Pingback: International Moving Companies

  45. Pingback: 10 ML LIQUID AROMAS

  46. Pingback: GVK bio sciences info

  47. Pingback: ketac molar easymix

  48. Pingback: best executive resume services

  49. Pingback: films year 2020

Leave a Reply