Монголд залрах тэнгэрийн их хаан тав дахь элч үнэхээр мөн үү

Судлаач Ж.Арилдзэмбэ 

6e14f1f91180202abigМиний бие “Монгол улс Мөнх Тэнгэрийн улс болж дэлхийг хөтлөх шинэ тоолол 2015 онд эхлэх үү” мөн Монгол улс дэлхийг хөтлөх цаг тохиоход Тэнгэр бурхан өөрөө хамжилцахнээ гэж ойлгож болох уу ” гэсэн хоёр томоохон нийтлэл бичиж 2014, 2015 онуудад “Өнөөдөр” болон “Өдрийн сонин” мөн Монголын анхны зөгнөлт “Дал” сонинд нийтлүүлж байсныг уншигчид маань сайн санаж буй нь лавтай.Харин Тэнгэрийн улс үүсэх тухайх дээрх нийтлэлдээ онцолсон их зөнч Нострадамусын айлдварт буй доорх гурван гол онцгой сануулгыг энд мөн дахин харуулъя. Үүнд:

  1. Эл хэдэн шад шүлгийг уншваас хичээж гүн болгоо. Аливаа үл мэдэгчид, үл ухагчаас алс хол байлга.Элдэв балай зурхайчид эрээвэр хураавар тэнэг бүдүүлгүүд бүү халд

  2. Би хүн тул алдаж эндэж хууртаж болно.

  3. Би бичсэн бүхнийгээ манан будангаар хучив.

 Тэгэхээр энэхүү гурван гол онцгой сануулгыг энд дахин дурьдахын учир гэвэл миний бие хэдийгээр үл ухагч гэдэг нэр зүүхгүйн төлөө Нострадамусын айлдваруудын үнэнийг эрэлхийлдэг ч гэлээ алдаж эндэж хууртсан, мөн үл мэдэгч гэдгээүл ухаарсан байж болохыг үгүйсгэх аргагүй буйзаа.

Энэ ч үүднээс уншигчдынхаа ой ухаанд дутуу дулимаг, буруу ташаа ойлголт төрүүлчихсэн байх вэ гэдэг үүднээс хандаж дээрх хоёр нийтлэлийнхээ талаар дахин товч тайлбар хийснээ ийнхүү толилуулж байна.

 Их зөнч Нострадамус Тэнгэрээс нэгэн их хаан тэрслүү Европод бус Азид тэр тусмаа Монголд  заларна хэмээн онцолсон байдаг. Энэ нь үнэхээр бодит бие хүн ирэхийг хэлж байна уу, аль эсвэл их эзэн Чингис хааны  үзэл номлол дахин дэлгэрч сэргэн мандана гэсэн үг үү.

–  Тиймээ, бодит бие хүн ирнээ гэдгийг  их зөнч Нострадамусын айлдварт тулгуурлан  доктор Л.Түдэв гуай 1996 онд Монголын анхны зөгнөлт “Дал” сониныхоо тэргүүн нүүрэнд “Есөн ес наян нэг гүйцэлдэж их эзэнтэн эргэж ирнэ” хэмээх нийтлэлээрээ маш тодорхой харуулж тайлбарлсан байдаг юм.

 Тэгэхээр энэ удаа залрах Тэнгэрийн их хааныг Чингис хаан дахин залрахнээ гэж ойлгож болох уу?

–  Энэ удаа залрах Тэнгэрийн  их хаан бол Чингис хаан дахин заларч буй нь огт биш байх бөгөөд харин хэн байх вэ гэдгийг таван мянган (5000) жилийн тэртээгээс  төмрийн эриний төгсгөлд залрана гэдгээ  Ведийн сургаалийг үндэслэгч Вьясадев  мэргэнээр анхлан хэлүүлж цааш өдгөөг хүртэл өртөөлөн дамжуулж хэлсээр байсан Калки бурхан байж болзошгүй ээ хэмээн   дээрх нийтлэл болон ном бүтээлдээ тодорхой тайлбарласан билээ.

Ер нь Монголд мянга мянганы магнай дээр Тэнгэрийн их хаад ээлжлэн заларч дэлхийг төвшитгөх их үүргийг хүлээж үүрдэг байсаныг Модун хаан, Атиль хаан, Чингис хаан нарын айлдсан “Тэнгэрийн  зараалаар ирсэн мөрийг минь бүү мөшгихтүн”  хэмээх  утга агуулга бүхий айлдварууд нь бэлхэнээ нотолдог шүү дээ.

Тэгвэл  гуравдахь мянганы магнай дээр ч мөн л Тэнгэрээс нэгэн их хаан Монголд дахин заларч дэлхийг  төвшитгөх их үүргийг Монголчуудад үүрүүлэхнээ гэдгийг  Нострадамусын айлдварууд  маш тодорхой харуулдаг юм.

Их зөнч Нострадамус Тэнгэрийн их хааныг 1999 онд залрана хэмээсэн боловч тэр цагт төрсөн л юм биш бол тодроогүй нь хэнд ч ойлгомжтой бөгөөд харин өнөөдөр Монголд их хааны сураг ажиг хараахан чимээгүй ч гэгээнтнүүд гэж хэлж болох хүмүүс л цөөнгүй гарч ирж байх шиг. Тэгэхээр таны бодлоор  их хаан ямар хүйсний хүн байж  хэзээ хэрхэн яаж тодрон гарч ирэх юм бэ?

–  Тиймээ, өнөөдөр монголчуудын гэгээн ухаан, гэгээлэг сэтгэлгээ ихээхэн эрчимжиж , Тэнгэрлэг эрхэм дээд мөн чанар нь сэргэж байна гэж хэлж болно байх.  Харин ямар хүйсний хүн хэзээ хэрхэн яаж тодрон гарч ирэхийг Нострадамусын айлдсан,  ОХУ-ын эрдэмтэн Цебыкдоржиевийн орчуулга доорх дөрвөн мөрт маш тодорхой харуулдаг юм.

          Хүндэтгэн ёслохоор бархасбадийн өдөр

         Хөх мөс газар тэнгэрийг бүрхэнэ

         Мөргөн бишрэхээр дөрвөн зовхисоос  цугларахуй

         Мөнх орчлон гайхамшигаар цалгина.

Энэ бол байгалийн онцгой гайхамшигт  ер бусын үзэгдэл болж Тэнгэр бурхан их хааныг зөвхөн өөрөө тодруулах болноо гэдгийг харуулах бололтой. Өөрөөр хэлбэл Нострадамусын айлдвар доктор Л.Түдэвийн орчуулга “Ниргэлгийн их хаан Тэнгэрээс буун заларч Англомуасын их хааныг тэр дахин заяалгамой…” гэдгийн үнэний нууц гагцхүү энэхүү дээрх дөрвөн мөртөөр тайлагдах болноо гэдэгт би огтхон ч эргэлздэггүй билээ. Энэ ч үүднээсих хааны дүрд ямар хүйсний хүн, хэдэн онд энэ гайхамшигт ер бусын үйл явдлын үрээр тодрон гарч ирэхийг бид одоо хүлээцтэй л харж  байхаас өөр арга байхгүй юм.

 Та нийтлэлдээ Тэнгэрийн их хаан заларсанаар Монгол улс нэрээ сольж Мөнх Тэнгэрийн улс болох тухай бичсэн нь хэр үндэслэлтэй вэ?

–  Библид “Еврейн улс мөхсөнөөс хойш долоон үеийн дараа Тэнгэрийн улс үүснэ” хэмээсэн байдаг. Энэ цаг хугацаа бол өнөө цаг үе гэдгийг нийтлэлдээ маш тодорхой тайлбарласан. Тэгээд ч үнэндээ Тэнгэрийн их хаан Тэнгэрийн тамга хөх толбот Монголчуудынхаа дунд дахин заларч гэмээ нь Мөнх Тэнгэрийн улсаа үүсгэн байгуулж байж л дэлхийг хөтлөхийг эрмэлзэх нь бол хэнд ч ойлгомжтой асуудал байх буйзаа

 Та их хааныг төмрийн эриний төгсгөлд зарлах Калки бурхан байж болзошгүй гэлээ. Тэгвэл өнөө цаг үеийг төмрийн эриний төгсгөл гэдгийг  та чухам юугаар нотлох вэ?

– Төмрийн ба үндэстний эрин задран унах тухай номлол эртний лүндэнгүүд  болоод Нострадамусын айлдварт маш тодорхой байдаг .

Ер нь богдын лүндэнд гэхэд л “Дэргэдүүр төмөр сарлаг давхилдаж, мөн төмөр могой мушгиралдаж, дээгүүр төмөр царцаа нисэж, тооноор төмөр туурай цухуйх”  аймшигт цөвүүн цаг үе ирнэ гэж бичигдсэн байдаг болохоос бус машин тэрэг, онгоц, вагон  хөлхөлдсөн хөгжлийн  гайхамшигт цаг үе ирнэ гэж хэлээгүй шүү дээ.  Үнэндээ өнөөгийн энэ амьгүй мөртлөө амьтай юм шиг давхилдаж  дэлхий ээжийн минь  элэг цөсөөр унд хоол хийгч хэмжээ хязгааргүйгээр олширч буй төмөр хорхойнуудаас болж л эх дэлхий маань  өдгөө амьсгал хураахад хүрээд байна гэвэл бараг хилсдэхгүй болов уу.

Нөгөө талаар Эх дэлхийгээ сав шим ертөнц буюу  эхийн алтан хэвлий гэдгээр нь ухаарч харвал хүн төрлөхтөн өдгөө  гэгээрсэн сүнсээрээ эхийнхээ алтан хэвлийг нэвтлэн гарч амьдралын дээд хэлбэрүүд буюу  жинхэнэ бурханы орон руугаа явах үнэний хуультай  атал харин ч  бууны сумаар(пуужингаар) цоо цоо хатган гадагшилсанаас шүүрэн шанага шиг  болгол нь сийчэж байна шүү дээ . Тэгэхээр  энэ  бүхэн бол төмрийн самууны аймшигт цөвүүн цаг үе задран унах төгсгөлдөө хүрч байна гэдгийг л харуулдаг юм.  Магад ч үгүй сүүлт од ирэхийн цаад үнэний нууц ч үүнд оршиж байхыг мөн үгүйсгэх аргагүй бололтой.

 Та энэ удаа залрах Тэнгэрийн  их хааныг тавдахь элч байж болзошгүй хэмээн онцолсон нь соёл иргэншил солигдоход сүүлт одтой цуг ирэхээр  Библид бичигдсэн байдаг  тавдахь элчийг хэлээд байна уу.

–  Тиймээ, Библид буй Иоганы айлтгалд “Тавдахь элч бүрээгээ татахад Тэнгэрээс од унахыг би харлаа. Тэрбээр  ёроолгүй худаг нээв. Худагнаас асар  том зуухных шиг утаа савсана. Худгийн утаанд нар харанхуйлж тэнгэр бүрхэв” хэмээсэн байдаг.

Ер нь арван гурван мянган (13000) жилийн тэртээд дөрөвдэхь соёл иргэншил тавдахь солё иргэншлээрээ солигдоход мөн л дөрөвдэхь элч , сүүлт од хоёр тун ойрхон зэрэгцэн тохиосон байж болохыг Библи дэхь Иоганы айлтгалд буй: “Дөрөвдэхь элч, дөрөвдэхь галав, Атлантидын соёл иргэншил төгссөнийг тунхаглав. Дөрөвдэхь элч бүрээгээ татлаа. Нар сар оддын гуравны нэг нь бүдгэрч, өдөр шөнө ч бас л гэрэл гэгээнийхээ гуравны нэгийг алдан харанхуй болжээ” хэмээх айлдвар бэлхэнээ нотолдог шүү дээ. Харин үүнийг Оросын эрдэмтэн А.А.Сапёлкин Атлантида хэмээх өндөр хөгжилт соёл иргэншлийн мөхлийг авчирсан байж болох Триптон хэмээх сүүлт одтой холбон тайлбарладаг юм.  Тэгэхээр  энэ удаа залрах Тэнгэрийн их хаан , мөн энэхүү 21-р зуунд тохиож тун болзошгүй байгаа сүүлт од хоёр  хоорондоо үнэхээр тун ойролцоо ирэх аваас түүнийг тавдахь элч хэмээн нэрлэхээс  өөрөөр нэрлэх аргагүй байх болов уу гэж бодогдож байна.

 Өнөөгийн хүн төрлөхтөний бүтээн босгож туулж яваа тавдахь соёл иргэншил маань зургаа дахь соёл иргэншлээрээ солигдох тэр цаг нь үнэхээр болсон гэж та үзэж байна уу.

– Аливаа нэг юмны  хэт өрөөсгөл хөгжил нь эцэстээ  өөрийгөө булшилах тэр л замаар  ордог үнэний хуультай болохоор арга билгийнх нь шүтэлцээ дэндүү аймшигтайгаар алдагдаж нүүдэлчний иргэншлээ үгүй хийж түрэмгийлсэн өнөөгийн энэ суурин иргэншлийн хэт өрөөсгөл хөгжил ч мөн л өөрийгөө булшилах тэр замаар орж тун болзошгүй байна шүү гэдгийг  дээрх нийтлэл болон ном бүтээлдээ байнгадэлгэрэнгүй тайлбарласаар байдаг билээ.

Ер нь суурин иргэншил бол хүнийг хүн биш болгон хувиргах зам руу нь  маш эрчимтэй хөтөлдөгөөс гадна  эх болсон байгальдаа  хамгийн халтай иргэншил гэж шуудхан хэлж болно байх.

Үнэхээр ч өнөөгийн энэ байгалийн нөөцийн хомсдол, амьдрах орчны доройтол, экологийн сүйрэл, уур амьсгалын эрс өөрчлөлт нь гагцхүү дангаараа ноёрхож түрэмгийлсэн  суурин иргэншлийн хэт өрөөсгөл хөгжлөөс  үүдэлтэй гэвэл бараг хилсдэхгүй болов уу. Энэ бүхэн бол соёл иргэшил солигдох тэр цаг нь хэдийнээ болчихжээ гэдгийг л харуулаад байх шиг санагддаг юм.

 Нострадамусын айлдварт буй 21-р зуунд тохиож  тун болзошгүй байгаа сүүлт од нь  зарим хүнд дэлхийн төгсгөлийг авчирах мэтээр ухаарагддаг бололтой. Таны бодлоор…

Хариулт: Энэхүү сүүлт од ирсэнээр дэлхийн төгсгөл болохгүй ээ гэдгийг  ОХУ-ын эрдэмтэн А.А.Сапёлкин маш тодорхой тайлбарласан байдаг. Тэгээд ч үнэндээ Нострадамусын айлдварт буй сүүлт од нь эринг шинэчлэх зорилгоор ирнэ гэдэг болохоор хүн төрлөхтнийг өнгөрч буй Загасны эриний  хир буртагаас нь өөрөөр хэлбэл оюуны  аймшигт түнэр харанхуйлал буюу  ёс суртахууны  гүн доройтлоос нь ариутган цэвэрлэж байж Бумбын эриний алтан босгоор алхуулахнээ гэхээс  өөрөөр нэрлэн дүгнэх аргагүйд хүргэдэг юм. Нөгөө талаар энэ дэлхийд Тэнгэрийн  их хаан залрах тийм онцгой цаг үе тохиож буй болохоор сүүлт од ирлээч дэлхийн төгсгөл болохгүй ээ гэдэг нь одоо хэнд ч ойлгомжтой буйзаа. Харин сүүлт од дэлхийн төгсгөлийг авчрахгүй ч гэлээ чухам юуны төгсгөлийг авчирч тун болзошгүй байгааг миний биеТэнгэрийн дэвээс үзүүлж харуулаад буй тэрхүүфото зураг хөрөгтэй нь холбож дээрх нийтлэл болон ном бүтээлдээ маш тодорхой тайлбарласан шүү дээ. Одоо энэ бүхнээс дүгнэлт хийж хэлэхэд сүүлт од нь Ньютоны тооцолсон  2020 онд ирэх үү, аль эсвэл гэгээн Маллах, богдын лүндэн зэрэг эртний мэргэдийн ном сударт бичигдсэнээр 2030, 2040-өөд оны үед тохиох уу гэдэг нь бидэнд чухал биш бөгөөд харин хүн төрлөхтөн ямар гэгч аймшигт нүгэл хилэнц үйлдсэнийхээ төлөө Тэнгэр эцгийнхээ алганы амтыг тийнхүү зайлшгүй хүртэхэд хүрвээ гэдгийгээ л эртнээсолж харж засаж залруулахыг хичээж явбал  тэр л жинхэнэ  ирээдүй рүүгээ харсан  хамгийн зөв үнэний ухаарал, зөв шийдэл, зөв алхам, зөв алсын хараа байх болов уу гэж бодогдож байна.

 Тэнгэрээс их хаан Монголд заларч Монголчууд дэлхийг хөтлөх цаг тохиоход түүнд хамжилцах хэмээж л Тэнгэр бурхан сүүлт одыг илгээхнээ гэдгийг таны нийтлэл харуулдаг юм. Ер нь тийм юм гэж үнэхээр байж болох уу?

–  Тиймээ, миний бие Тэнгэрийн их хаан заларсанаар л Монголчууд дэлхийг хөтөлчих мэтээр дээрх нийтлэлийг бичсэн. Тэгвэл доктор Л.Түдэв гуай үүнд хариу болгож “Үгүй ээ, дэлхийтэй том солир мөргөлдсөний дараах Монгол дэлхийг хөтлөх болно бизээ” хэмээн онцолсон юм.

Үнэхээр ч Тэнгэрийн их хаан Монголд заларч Мөнх Тэнгэрийн улсыг үүсгэн байгуулсан ч өнөөгийн энэ аймшигт  цөвүүн цагт Монголчууд дэлхийг дагуулж хөтөлнө гэдэг чухам юу л бол. Харин сүүлт одирсэний дараа бол хүн төрөлхтөн нэг л үнэнийг олж харж ухаарч алхах боловуу гэж миний хувьд үздэг юм. Өөрөөр хэлбэл толгойгүй тэр тусмаа толгойгоороо урагш залж хөтлүүлдэггүй тийм амьтан гэж энэ орчлон хорвоод хаана ч хэзээ ч байдаггүйн адил хүн төрөлхтөн ч мөн л өөрсдийгөө урагш залж хөтлүүлэх толгой улс үндэстэнтэй байх нь хууль бөгөөд тэр нь Монгол гэдгийг дэлхий  хүлээн зөвшөөрч алхах тийм онцгой цаг үе ирнэ байхаа гэдэгт би огтхон ч эргэлздэггүй билээ. Тийм дээрээс ч миний бие Монголчууд бол энэ дэлхийн харах нүд, сонсох чих, хөтлөх тархи нь гэдгийг тодорхой үнэний нотолгоо, жишээ баримт, зураг хөрөгтөйгөөр харуулж ном бүтээлдээ байнга тайлбарласаар байдаг юм.  Тэгэхээр Тэнгэрийн их хаан, сүүлт од хоёр хоорондоо үнэхээр тун ойролцоо тохиох аваас Монголчуудыг дэлхийг хөтлөхөд нь Тэнгэр бурхан сүүлт одыг илгээж хамжилцахнээ гэж ухаарахаас өөр аргагүйд хүрэх боловуу гэж бодогдож байна.

Монголд залрах тэнгэрийн их хаан тав дахь элч үнэхээр мөн үү

  1. Pingback: human hair weave

Leave a Reply