Д.Сүхбаатар голдоо нүхтэй ташуурт бичиг нууж яваагүй

2dad774518e06de5original1921 оны ардын хувьсгалын гол баатруудын нэг Д.Сүхбаатар Зөвлөлт Оросоос тусламж гуйхаар явахдаа хүрэн тэнзэн ташуурныхаа голд Богдын тамгатай бичгийг нуусан тухай түүхийг бид сайн мэднэ. Тэгвэл нэрт эрдэмтэн, зохиолч Бямбын Ринчен өөрийн гараар бичиж үлдээсэн гурван үеийн намтартаа өөр түүх өгүүлсэн байдаг. Тэрээр “Сүх гэхээс Сүхбаатар гэж тэр үед хараахан алдаршаагүй, орос хасаг цэргийн монгол болгочихсон цолтой гялалзсан залуу эр байсныг санаж байна. Манайхан Сүхбаатарыг хил давахдаа ташуур дотроо бичиг нуун гарсан гэдэг домог үг хойно гарч, Хувьсгалын музейн дарга байсан бүдүүн Раднабазар хотод гучаад оны үес нэг хүрэн суман ташуур музейн хашаанд гэртээ өрөмдөж байхыг би нүдээр үзсэн. Энэ яаж байгаа юм бэ? гэхэд, “Сүхбаатар хил давахдаа ташуур нүхэлж, бичгээ хийж гарсан гэдэг үг бий. Түүнийг баримттай болгож музейн даргын хувиар түүхэн холбогдолтой үзмэрийн зүйл болгож музейд тавина” гэж байсныг би нүдээр үзэж, чихээр сонссон.  Одоо музейд маань тэр бүдүүн Раднабазарын “бүтээсэн” ташуур, бас сонсвол, Алтанбулагт Сүхбаатарын музей байгуулахад бас нэг ташуур хийж, Зөвлөлтийн Дээд Шивээ (Одоо Хиагт гэж нэр сольсон) хотод музейд гуравдугаар ташуур бий болсон гэж сонслоо. Гурвуулаа зохиомол зүйл.
       Сүхбаатар хил нэвтлэн гарахдаа Хиагтын Наймаа хотын урд хаалгаар, заргачийн яамны хажуугаар гол гудамжаар нь хойшоо хаалга гарч, хил нэвтрэх бичиг үздэг гэмингийн постоор гараагүй, Алтанбулаг гэж Зөвлөлтийн нутагт Наймаа хотоос зүүн тийш, Дамбадугарын хавийн хэдэн айлын морь малаа усалж, уух усаа тэрэгтэй нэг нь тэргэнд ачсан гангаар, тэрэггүй нэг нь хоёр дугуйтай урт модонд хувин зүүж ус барин, өглөө орой үргэлж адуу малаа усалдаг Алтанбулаг гэдэг худагт хүрэлцэн очиход, Наймаа хотын ард байдаг гэмин пост хардаг ч үгүй, газрын гүдгэрт тэр постын гэмин харагддаг ч үгүй, тэр худагт морио усалж нэг орой туршин явахад, би, бас миний үеийн нэг Самбуу гэдэг, хожим цэргийн дарга болсон нэг хүүтэй хамт явалцан морио услаад тэр замаар сүүлд Сүхбаатар хил санаа амар давж гарсан билээ. Би үүнийг тун сайн мэднэ. Тэр цагаас Сүхбаатарын царайг үзэж таних болсон билээ“ гэж бичсэн байдаг.

26 “Д.Сүхбаатар голдоо нүхтэй ташуурт бичиг нууж яваагүй

  1. Pingback: stupid drivers 2017

  2. Pingback: potenzsteigerung

  3. Pingback: Hyderabad Corporate Event Management Company

  4. Pingback: zdporn

  5. Pingback: Eavestrough Cleaning

  6. Pingback: bandar judi

  7. Pingback: how to lose weight diet plans

  8. Pingback: try these out

  9. Pingback: Aws coehuman Diyala

  10. Pingback: Appliance repair North York

  11. Pingback: appliance repair Richmond Hill

  12. Pingback: http://196.43.133.60/wiki/index.php/Google_adwords_guaranteed

  13. Pingback: cmovieshd

  14. Pingback: serviços informática

  15. Pingback: 루비게임 엘리트게임 루비게임주소

  16. Pingback: home11

  17. Pingback: 1家

  18. Pingback: Tree of Innovation Digital Marketing

  19. Pingback: Inbound Marketing strategy

  20. Pingback: digital reputation

  21. Pingback: java

  22. Pingback: Rodent Bioavailability studies

  23. Pingback: smerter

  24. Pingback: DMPK bioanalytical

  25. Pingback: DMPK Studies

  26. Pingback: top 10 kiwi casinos

Leave a Reply