Зулын 25 хийгээд цагаан сараар 15 хоног ном хурдагийн учир

09025454bb8d4602a8d2e228adc68c1cБуддын шашныг шинэчилж, шарын урсгалыг бий болгосон Богд Зонхов буюу Лувсандагва лам 1419 онд түвдийн тооллоор өвлийн тэргүүн сарын 25-нд жанч халжээ.Тэрбээр 18 боть бүтээл хийснээс “Бодь мөрийн зэрэг”-ийг нь монголчууд сайн мэднэ. Шавь нар нь багшаа дурсан эмгэнэн гашуудаж  жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-нд хүрээ хийдийн газраа зул барьж, ном хурдаг болсноор Зулын 25 гэдэг ойлголт бий болжээ.

Богд Зонхов хий насаараа  63-тайдаа бие барсан тул шавь нар нь 63 хоногийн гашуудал зарласан нь өвлийн сүүл сарын битүүнд дуусч, шавь нар нь битүүнд гашуудлаа тайлан шөнөжингөө ном уншиж хоножээ. Гашуудал тайлсны дараагийн 15 хоногт нь Зонхов багшийн сүнс нь диваажингийн орныг олж очих болтугай хэмээн 15 хоног ерөөл айлдсан түүхтэй. Улмаар үүнийгээ жил болгон хүрээ хийдийн газраа давтан үйлддэг болсон нь Халх Монголд шарын шашин 1587 оноос дэлгэрэхэд даган орж иржээ. Чингээд хэдэн зуун жил болоход бурханы шашинт монголчууд Зулын 25, хаврын тэргүүн сарын эхний 15 хоногийн уншлага номын мөн утгыг мартсанаар барахгүй  Цагаан сарын баярын салшгүй хэсэг гэж бодон жилийн заслаа хийлгэж байна гэж  эндүүрэх болжээ.

Зулын 25 хийгээд цагаан сараар 15 хоног ном хурдагийн учир

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply