Хятад, Америк хоёр хямд, аюулгүй цөмийн хөдөлгүүр хийхээр хамтарна

20150319_1_1АНУ-ын Oak Ridge National Laboratory, Хятадын Шанхай хотын Shanghai Institute of Applied Physics, SINAP хоёр хамтран хүн байнга хянах шаардлагагүй, аюул багатай цөмийн хөдөлгүүр хийх тзхнологи боловсруулж эхэлжээ. Ийм хөдөлгүүрийн туршилтын загвар бүтээх ажлыг санаачлагч нь Хяьадын Шинжлэх ухааны академи бөгөөд Оак-Рижийн лабораторийн мэргэжилтнүүд ийм хэлбэрийн хөдөлгүүр хийж, ашиглаж байсан бүхий л туршлагаа энэ төсөлд зориулах гэнэ. Дэлхийд цорын ганцхан байгаа ийм төрлийн цөмийн хөдөлгүүрийг тэд бүр 1960-аад онд бүтээсэн аж. Одоо хийх хөдөлгүүр нь давсан хөргөлттэй, нам даралтаар ажилладаг харьцангуй шинэ хэлбэрийн хөдөлгүүр байх гэнэ. Ийм хөдөлгүүр нь урьдчилан тооцоолоогүй ямар нэгэн эвдрэл хүндрэл гарахад бараг хүний оролцоогүйгээр засах аюулгүй ажиллагааны системтэй байх юм байна. Хятадын Засгийн газар FHR-реакторыг сонирхсон хамгийн эхний шалтгаан нь хэвийн ажиллуулахад маш бага хэмжээний усыг хөргөлтийн системд ашиглах технологидоо байгаа аж. Энэ нь усны нөөц багатай бүс нутагт ч ийм реактор ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломж олгоно.Төсөлд жил болгон шаардагдаж буй 5 сая долларыг Хятадын Засгийн газар бүрэн хариуцаж, Америкийн цөмийн физикчид өөрсдөд байгаа туршлагаа хуваалцаж, хариуд нь төсөл хэрэгжих явцад цуглуулсан бүх мэдээллийг авах гэнэ. Оак-Ридийн лабораторийнхан түлш, цөмийн хөдөлгүүр хийх материал боловсруулах, тусгай багаж хэрэгсэл, удирдлагын төхөөрөмж бүтээхэд оролцоно. Төслийн эхний шатанд судлаачид математик тооцоолол, загварыг хамтдаа хийнэ.

20150319_1_2

Хятад, Америк хоёр хямд, аюулгүй цөмийн хөдөлгүүр хийхээр хамтарна

  1. Pingback: 360 frontal

Leave a Reply