Эрчүүдэд үлдээсэн дарс

Яруу найрагч Т.Пүрэвжаргал

Одоохондоо миний дотор гуниг шуурч байна
Он цаг түүнийг хаа нэг тийш илгээх биз
Орчлонгийн явдал наанатай цаанатайг харуулж
Олон олон болзоонд эрчүүд намайг дуудах биз
Хамгийн дуртай даашинзаа тэр үед би өмсөөд
Хаа  нэгтээ дурлалын аяз тоглох болно оо.
Эр хүн чиний зүрхэнд аль хэдийнэ зочилж
Эхнэрээс тань айлгүйгээр зүүдэнд чинь очно.
Эрчүүд та нарын аашийг орчлон таньж ядахдаа
Элдэв явдлын чинь учрыг ойлгож эс чадахдаа
Гэргийг чинь нууц амрагтай чинь танилцуулж
Гэнэтийн бэлэг барьж байна уу, битгий гомд.
Хормойн салхи нисгэн эзэнтэй заяаг ээдүүлчихээд
Хожмын нэгэн өдөр баригдана гэж бодоогүй атал
Нуусан гээсэн бүхэн чинь нэг л мэдэхэд илэрчихээд
Нулимс цухал дунд барайж сууна уу, бүү гомд.
Зээрийн янзага шиг дэндүү тунгалаг нүдтэй бүсгүйг
Зэрэгцээ учралын тавилан сүлжин илгээж
Хяслант хорвоог согтоосон тэдний үзэсгэлэн гоод
Хямдхан сэтгэл чинь зулын эрвээхэй мэт далавчаа хуйхалж
Хүсэл тачаалд живж, хөлчүү жаргалд согтуурхаж явтал
Хүүхэн хонгорыг чинь буцаагаад авчихаж байна уу, битгий гомд.
Эдүгээ цагийн мянган бурхан хэлж байна

18 “Эрчүүдэд үлдээсэн дарс

  1. Pingback: heatlip.xyz

  2. Pingback: rugton.xyz

  3. Pingback: joinmad.xyz

  4. Pingback: www.yslhandbagssale.us

  5. Pingback: www.uggbootsoutletus.us

  6. Pingback: www.salomonshoesoutlets.us

  7. Pingback: www.adidas-outletshoes.us

  8. Pingback: www.suprashoesclearance.us

  9. Pingback: www.underarmouroutlets.us

  10. Pingback: 360 frontal

  11. Pingback: canada goose outlet online

  12. Pingback: Parajumpers Jakke

  13. Pingback: mackage jackets

  14. Pingback: mackage sale

  15. Pingback: canada goose sale

  16. Pingback: canada goose jackets

  17. Pingback: MBT soldes

  18. Pingback: mackage canada

Leave a Reply