Агаарын тээврийн “мангаснууд” амилж байна

20150323_1_1Оросын засгийн газрын дэргэдэх цэрэг- аж үйлдвэрийн комиссын төлөвлөснөөр бол 2024 он гэхэд Оросын арми хүнд даацын тээврийн шинэ онгоц ПАК-ТА (Перспективный Авиационный Комплекс Транспортной Авиации) 80 ширхэгтэй болно. Энэ онгоц нь дуунаас хурдан нисдэг, Дэлхийн бөмбөрцгийн дурын цэгт 7 орчим цагийн дотор хүрч чадах юм. Албан ёсны мэдэгдлээс харвал ПАК-ТА онгоц 200 тонн ачаатайгаар 7000 км-ийн өндөрт гарч, цагт 2000 км-ийн хурдтайгаар ниснэ. Ийм онгоцны флот шаардлагатай үед нэн орчин үеийн 400 ширхэг “Армада” танкийг бүх зэвсэг хэрэгсэл, бие бүрэлдэхүүнийх нь  хамтаар шилжүүлэн байршуулах боломжтой.

20150323_1_3

Тээврийн ПАК-ТА онгоцны үндсэн үүрэг нь дан ганц “Армада” танк төдийгүй өөрөө явагч хүнд их буу, пуужингийн төхөөрөмж, танк эсэргүүцэгчид зэрэг байлдааны бүх төрлийн техникийг тээвэрлэх явдал юм. ПАК-ТА онгоц автоматаар ачих буулгах системтэй, дурын техник, агаарын цэргийн бие бүрэлдэхүүнийг шүхрээр хаях чадвартай. Ийм технологийг нэлээд эртнээс боловсруулж эхэлсэн бөгөөд одоогийн техник нь анх төлөвлөж байснаас тэс өөр болсон мэдээлэл байна.  Төсөл анх эхлэхэд нислэгийн хамгийн холын зай нь 4.5 мянган км, 900 км/цагийн хурдтай онгоц хийх төлөвлөгөөтэй байж. ПАК-ТА хөтөлбөрийн хүрээнд зөвхөн тээврийн онгоц үйлдвэрлээд зогсохгүй одоо байгаа Ан, Ил-ийн төрлийн онгоцнуудыг бага багаар шахах 80-200 тоннын даацтай тээврийн хөлгүүд бас хийх юм байна. Байлдааны тээврийн ПАК-ТА онгоцыг С.В.Ильюшиний нэрэмжит Агаарын тээврийн төвийн мэрэгжилтнүүд Москвад боловсруулна. Шинэ төсөл нь 1980-аад онд Засгийн газрын тендерт шалгарсан ч ЗХУ задран унасны улмаас орхигдоод байсан 80 тонны ачаа тээвэрлэх Ил-106 онгоцны суурин дээр тулгуурлаж магадгүй байна.

Leave a Reply