Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

Шүдний эмч нарын олон улсын өдөр

Жил бүрийн гуравдугаар сарын 6-нд  шүдний эмч нарын мэргэжлийн баярыг тэмдэглэдэг. 1790 онд Америкийн Ерөнхийлөгч  Жорж Вашингтоны хувийн эмч Жон Гринвуд шүдний өрөм зохион бүтээсэн өдрийг баяраар сонгосон байна.

Шүдний эмч нарын ивээгч тэнгэр гэгдэх гэгээн Аполлониягийн өдөр /католик шашны/ гэж шүдний эмч нар баяраа давхар тэмдэглэдэг.Аполлония бол Христост итгэж байсан Александрия хотын нэрт түшмэлийн охин аж. Христосын шашнаас татгалзахыг шаардан түүнийг хэрцгийгээр эрүүдэн шүүж, бүх шүдийг нь суга татан хаяж, амьдаар нь галд хаяхаар сүрдүүлж байжээ. Гэвч Аполлония үхлийн өмнө өвдөг чичрээгүй байна. Тэр хүлээсийг тайлж өгөхийг хүсээд, өөрөө гал руу үсрэн оржээ. Энэ явдал 249 оны гуравдугаар сарын 6-нд болсон байна. Гэгээн Аполлонияг шүтэн бишрэх явдал Европт түргэн тархаж, түүний зураг бараг сүм бүрт байршсан байна.

“Шинэ толь” хэмээх сонин бичиг буюу Монголын анхны тогтмол хэвлэл гарчээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өдгөөгөөс 101 жилийн тэртээ гадаад Монголын нийслэл хүрээнээ “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн Монгол орноо соёлын том хувьсгал байлаа.Энэ бол Богд хаант улс байгуулагдсаны хоёр дахь жил буюу олноо өргөгдсөний хоёрдугаар он. Богд хаант Монгол Улсын Ерөнхий сайд, сайн ноён Намнансүрэнгийн таван яамт Засгийн газрын хийж байсан олон шинэтгэлийн нэг нь ийн Монгол Улсад анхны тогтмол хэвлэл гарч эхэлсэн явдал байсан юм.

Түүхэнд “Шинэ толь” сонин бичиг гэж нэрийдсэн энэ хэвлэл эхлээд 50 орчим хуудастай сэтгүүл хэлбэрээр 500 хувь хэвлэгдэн төрийн байгууллагуудад тараагдаж, цөөн хэдийг  нь худалдаалдаг байж. Дараа нь хуудасны тоог цөөрүүлэн сонины хэлбэрт оруулан хэвлэх болж нийтдээ 20 дугаар гарсан байдаг.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

Энэ сониныг Судар бичгийн хүрээлэнг байгуулж, түүх, угсаатны зүйн тухай эрдэм шинжилгээний олон арван өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан  Буриад Монголын номын их хүн Жамсраны Цэвээн  эрхлэн гаргаж байжээ.

Магелланы дэлхийг тойрсон анхны аянаар Марианагийн ольтригийн хамгийн өмнө зүгийн  гурван арлыг нээжээ

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

Португали, Испанийн далайчин Фернан Магеллан дэлхийг тойрсон анхны аян хийснээс гадна Атлантын далайгаас Номхон далайд орсон замаар явсан анхны европ хүн болов.

Магелланы дэлхийг тойрох анхны аян  1519 оны есдүгээр сарын 20-нд таван хөлөг онгоцтой, 265 хүний багтайгаар Гвадалквивир  голын  цутгалан дахь Санлукар-де-Баррамеда боомтоос замдаа гарав. 1513 онд конкистадор  Васко Нуньес де Бальбоагийн нээсэн Атлантын далайгаас Өмнөд тэнгист гарах хоолойн эрлийг тэр хийх ёстой байсан аж. Хоёр сарын дараа Бразили хүрсэн тэрээр тивийн өмнөд хэсгийн дагуу хөвөлтөө үргэлжлүүлэв.1520 оны гуравдугаар сард тэд Сан-Хулиан буланд өвөлжихөөр зосчээ. Испанид буцахыг шаардсан далайчдын  үймээнийг тэр арай гэж дарж авав. Аравдугаар сард нь аян үргэлжлэн тэр хоолойг олсон нь хожим Магелланы  гэж нэрлэгджээ.1521 оны гуравдугаар сарын 6-нд  Магелланы экспедици Номхон далайн баруун хэсэгт Филиппины арлуудын хамгийн өмнөд гурван арлыг нээв

Bayer компанийн химич Феликс Хоффман  аспиринд патент авлаа

Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 6

1899 он – Берлин хотын патентын газар худалдааны тэмдэгийн бүртгэлд 36433 гэсэн дугаарын дор “Аспирин” гэх нэрийг бичив.Bayer гэх химийн компанийн мэргэжилтнүүд өвчин намдааж, халуун бууруулах шинэ үр дүнтэй эмэндээ ийм нэр өгсөн байв.

Өнөөдөр түүхэнд

МЭӨ 27 он –  Ромын дарангуйлагч Юлий Цезарийн өргөмөл хүү ба залгамжлагч Гай Юлий Цезарь Октавиан  эзэн хаан болоод Август (бурхны гаралтай) гэсэн тодотгол нэрэндээ авснаас гадна Агуу понтифик хэмээн өргөмжлөгдлөө. Дээдсийн гэгээн гэсэн энэ цол дээрээ тэрээр дөрвөн жилийн дараа Ардын трибун гэсэн хууль тогтоох эрхтэй хэргэм авсан юм. Асар их захиргааг гартаа төвлөрүүлсэн түүний захиргааны үе нь Ромын эзэнт улсын цэцэглэлийн оргил нь байлаа.

1475 он – Италийн жижигхэн Капрезе хотын захирагч Лодовико ди Лионардо ди Боунарроти Симонийн гэр бүлд хүү төрсөнийг Микеланжело гэж нэрлэжээ. Албан хаагч нарын дээд эгнээнд хүүгээ үзнэ гэж найдаж байсан итгэлийг тэр биелүүлээгүй ч өөрийн эртний овгийн нэрийг тэр л алдаршуулсан юм. Микеланжелогийн амьдралд нь хувийн жаргал, найз нөхдийн дэмжлэг тусламж байгаагүй нь түүнийг зожиг болгон хүрээлэн буй орчинтойгоо тасралтгүй тэмцэл хийхэд сургажээ. Түүний цорын ганц хайр нь урлаг болсон ба их мастер “урлаг гэсэн эхнэртэй, миний хүүхдүүд бол миний бүтээлүүд юм” гэж ярьдаг байжээ.

1617 он — Францын Луи Эбер Квебект фермийн үйл ажиллагаа явуулах анхны эрхийг авсан байна.

1661 он — Их Британийн Шинжлэх ухааны академийн анхны ерөнхийлөгчөөр сэр Роберт Морей сонгогдлоо.

1665 он — Лондонд хамгийн анхны шинжлэх ухааны сэтгүүл гарлаа.

1810 он — АНУ-ын Иллинойс хүн амаа албан ёсоор вакцинжуулдаг анхны муж болов.

1834 он — Канадын Йорк хот нэрээ Торонто болгон өөрчилжээ.

1853 он — Венецид Жузеппе Вердийн “Травиата” дуурь анх тавигджээ. Дуурийн сэдвийг хүү – А.Дюмагийн “Камелия цэцэгтэй хатагтай” романаас авчээ.

1900 он — Сан-Франциско хотод тахал дэгджээ.

1902 он — Испанийн Эзэн хааны “Реал” (Мадрид) баг байгуулагдав.

1924 он — Ватиканд анхны радио хүлээн авагч байрлуулав.

1938 он — Лондонд троллейбус үйлчилгээнд гарч, трамвай халаагаа өгөв.

1957 он – Европчуудын зууны колончлолын дараах Хар Африкийн орнуудаас хамгийн түрүүнд бүрэн тусгаар тогтнолоо олсон анхны орон нь Гана болсон юм.

1964 он — Дэлхийн аварга боксчин Кассиус Клей исламын шашинд орж, нэрээ Мухаммед Али болгон өөрчиллөө.

1967 он — Сталины охин Светлана Аллилуева Дели дэх АНУ-ын ЭСЯ-нд улс төрийн оргонол хүслээ.

1970 он —Битлз хамтлагийн “Let It Be” дуу төрлөө.

1985 он — Америкийн боксчин Майк Тайсон мэргэжлийн замналаа эхэлжээ.

1997 он — Их Британийн Хатан хаан Елизавета II албан ёсны сайттай болов.

2004 он – Оросын Хойд туйлийн “СП-32” станцын дор мөс цөмрөн живжээ. Харин тэнд байсан 12 эрдэмтнийг аварч чадсан юм.

Leave a Reply