Харли Дэвидсон анхны цахилгаан мотоциклийнхээ захиалгыг авч эхэллээ

Лас Вегаст нээгдэж байгаа CES (Consumer Electronics Show) 2019 үзэсгэлэнгийн үеэр Харли Дэвидсон өөрийн анхны цахилгаан хөдөлгүүрт мотоцикль болох LiveWire-ийг танилцуулж, урьдчилсан захиалга авч эхэлжээ.

Шинэ мотоциклийн үнэ $29,799-ээс эхлэх бөгөөд наймдугаар сард эзэндээ хүрэх юм байна. Бүр 2014 оноос эхлэн Харли Дэвидсон цахилгаан хөдөлгүүрт мотоциклийн тухай ярьж эхэлсэн бол өнөөдөр л зах зээлд гарах бодитой бүтээгдэхүүн болгон үзүүлж байгаа юм.

Гурван секундын дотор 0-ээс 96 км/цаг хүртэл хурдалж чаддаг LiveWire нь нэг цэнэглэлтээр 180 орчим километр зам туулна. Орчин үеийн болон сонгодог хэв маягийг хослуулсан LiveWire өөрийн гар утасны аппликэшнтай, хуруугаар удирддаг (touch) хяналтын дэлгэцтэй байна.

 

Эх сурвалж: ikon.mn

Leave a Reply