Гэрлээр өндөр хурдтай мэдээлэл дамжуулах Li-Fi технологи зах зээлд нэвтрэхэд бэлэн болжээ

Францын Oledcomm компани гэрлээр дата дамжуулах технологийг хөгжүүлсний үр дүнд LiFiMax бүтээгдэхүүнээ зах зээлд гаргахад бэлэн болжээ.

Өрөөний таазанд гэрэл, утаа мэдрэгчтэй адилхан суурилах дамжуулагч нь 16 хүртэл тооны хэрэглэгчийг тус бүр тогтмол 100 Mbps хурдаар интернэтэд холбох юм байна.

Харин хүлээн авагч төхөөрөмжүүдэд Li-Fi холбогч залгасан байх ёстой. LiFiMax нь 28 м.кв талбайд нүдэнд үл үзэгдэх гэрлээр дата дамжуулдаг юм байна.

Радио долгион ашигладаггүй тул эмнэлэг, үйлдвэр зэрэг аюулгүй байдлын өндөр шалгууртай орчинд тохиромжтой гэж Oledcomm мэдээлжээ.

LiFiMax дамжуулагчийг нэг хүлээн авагчийн хамт $900 орчим үнээр урьдчилан захиалах боломж нээгдсэн байна. Гэхдээ өндөр үнэтэй энэ шийдэл ойрын үед Wi-Fi шиг өргөн хэрэглэгдэх магадлал бага байгаа юм.

Эх сурвалж: ikon.mn

Leave a Reply