Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн анхаарлыг татлаа

Хятадын төвийн эдийн засгийн ажлын хурал 12-р сарын 18-наас 20-ны өдрүүдэд Бээжин хотноо болсон юм. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хувьд жилийн эцэст Хятадын эдийн засгийг үнэлэх нь зайлшгүй шаардлагатай. Энэ хурлаас гарсан дохио дэлхий дахинд тодорхой ойлголт өгсөн бөгөөд хятадын эдийн засгийн шинэ эрин үе өндөр чанартай хөгжлийг хурдасгаж байна. Үүний тулд дэлхий ертөнц хятад улсыг илүү өөдрөгөөр харж байна.

Хятадын эдийн засгийн хөгжил шинэ эрин үед орлоо

Хятадын XIX их хурлаас хойш анх удаа төвийн Эдийн засгийн ажлын хурал хуралдуулж, гадаадын хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан байна.

Хонконгийн Нань Хуа өглөөний сонинд “Жил бүрийн эцэст хятадын удирдах хүмүүс хурал хуралдуулж, одоогийн эдийн засгийн байдлын талаар шийдвэр гаргаж, ирэх жилийн тэргүүлэх төрийн бодлогыг тогтоодог. Энэ жилийн эдийн засгийн ажлын хурал онцгой чухал юм. ХКН-ын XIX их хурлаас хойш ХКН энэхүү хурлаар эдийн засгийн бодлогыг тодорхойлох болно.

Effie Society “Энэ удаагийн төвийн Эдийн засгийн ажлын хурал нь өмнөх хурлаас онцгой. Хурлаар дамжин хятадын эдийн засгийн хөгжилд чиглэлийг зааж, ХКН-ын XIX хурлаас хийсэн чухал нэгэн арга хэмжээ болно.

12-р сарын 20-нд хурал дуусмагц Хятадын Засгийн газар хурлын гол агуулгыг зарласан ба гадаадын хэвлэл мэдээллийнхэн тайлан хийж, Хятадын эдийн засгийн ирэх нэг жил буюу урт хугацааны эдийн засгийн хөгжлийн зургийг төлөвлөж, гадаадын олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дарга Ши Жиньпиний шинэ эриний хятадын социалист эдийн засгийн байдлыг мэдээллээ.

Германы мэдээллийн агентлагийн мэдээлснээр,Хятадын төвийн Эдийн засгийн ажлын хурал гурван өдрийн хугацаатай явагдаж, 2018 оны хятадын эдийн засгийн бодлогоо тогтоосон. Тус бодлогын удирдах үзэл санаа нь “Ши Жиньпиний шинэ эриний Хятадын социалист эдийн засгийн үзэл санаа” гэж нэрлэсэн. Оросын хиймэл дагуул мэдээний агентлаг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татаж мэдээлсэн байна. Анх удаа дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын социалист эдийн засгийн үзэл санааг тайлбарлаж, хурлаас таван жилийн туршид хятадын их бодлогыг эрхэмлэн, бүх талаар төлөвлөн үнэн бодитой ажил хийж, хятадын эдийн засгийн хөгжлийг хөтлөн, бодит ажлын дунд шинэ хөгжлөөр гол агуулга болгосон дарга Ши Жиньпиний шинэ эриний Хятадын социалист эдийн засгийн үзэл санаа бий болсон юм.

Мөн Сингапурын “Lianhe Zaobao”-д Хятадын төвийн Эдийн засгийн ажлын хурал Хятадын социалист шинэ эринд орж, Хятадын эдийн засгийн хөгжил шинэ эрин үед дэвшин оржээ гэж мэдээлсэн байна.

“Шинэ” гэдэг нь гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд хятадын төвийн Эдийн засгийн ажлын хурлын чухал түлхүүр үг болжээ.

“Хонконгийн эдийн засгийн сонин”-д мэдээлснээр, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хурал болон хэвлэл мэдээллийн мэдээ нь тогтвортой ахиц, асуудлын чиг хандлага нь энэ жилийн хятадын төвийн Эдийн засгийн ажлын хурлын төрийн бодлогын нууц үг бөгөөд шинэ санаа агуулж байна. Өнгөрсөн жилийн шинэ хэв байдлаар L хэлбэрийн эдийн засгийн чиг хандлага нь тодорхой, өөрчлөлтийн байдалтай холбоотой. Энэ жил тогтвортой байдлыг хангах эдийн засаг, улс төрийн шинэчлэл нь цуврал юм засаглалын бүх салбарт, эдийн засгийн бүтцийг өөрчилж, хөгжлийг цааш ахиулан эцэст нь иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн ба амьдралын төвшнийг дээшлүүлнэ. Нийгэм тогтвортой, улс гэр амар тайван болно. Шинэ ахиц дэвшил, өндөр түвшний тогтвортой байдлыг бий болгохын зэрэгцээ энэ жил эдийн засагт шинэ тулгарч байгаа асуудал, засаг захиргаа нь зорилтот чиг хандлагыг хэвээр нь үргэлжлүүлэн чиглүүлнэ.

Гурван том өндөр чанартай ажлын төрөл

Төвийн Эдийн засгийн ажлын хурал, Хятадын эдийн засгийн хөгжил нь шинэ эрин үед оржээ. Үндсэн шинж чанар нь Хятадын эдийн засаг хурдацтай өсөлтийн үеэс эхлэн өндөр чанартай хөгжлөөрөө дамжин шилжиж ирсэн юм. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн Хятадын эдийн засагт “Өндөр чанартай” гэсэн шинэ үгийн тухай тодорхой ойлголттой.

АНУ-ын “The Wall Street Journal”-д 12-р сарын эхээр ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаан нь эдийн засгийн ажлын хуралд өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг дэмжиж, эрсдэлээс урьдчилан сэргийлж эерэг үр дүнд хүрэх санал дэвшүүлэв.

“Макаогийн Өдрийн Мэдээ”-нд өмнө нь ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны уулзалт эдийн засгийн ажилд дүн шинжилгээ хийж ирэх жилийн эдийн засгийн ажил нь өндөр чанарын хөгжлийг дэмжих нь хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлж, эдийн засгийн бодлого боловсруулах, макро зохистой хяналтыг одоогийн болон ирээдүйн цаг хугацаанд хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах үндсэн шаардлага болно. Энэ нь Хятадын Засгийн газрын эдийн засгийн засаглалын үзэл баримтлалд томоохон өөрчлөлтүүд хийгдэж байгааг харуулж “Цорын ганц ДНБ” нь чанарыг сайжруулах, шинэчлэлтийг хурдасгах, байгаль орчноо хамгаалах, шилжин ажиллахад чиглэгдэж байна.

Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийг хангах урт замыг аль хэдийн олж авсан. Reuters агентлагийн мэдээлснээр, Дэлхийн хоёр дахь том эдийн засаг нь бүтцийн өөрчлөлт хийж, хүнд аж үйлдвэрийн эдийн засгийг сайжруулах, ган, нүүрс зэрэг үйлдвэрүүдэд бохирдлыг багасгаж илүүдэл хүчин чадлыг багасгасан.

Agence France-Presse мэдээлснээр, өндөр өсөлтийг дагах нь Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болжээ. Тиймээс Хятад улс эдийн засгийн өсөлтийн загварыг өөрчлөх гэж байна.

Үүнээс гадна, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулж ирэх жилийн төсөв, санхүүгийн бодлогыг төвийн эдийн засгийн ажлын бас нэгэн онцлох зүйл.

Тус удаагийн хурлаас Төсвийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлэхийн тулд санхүүгийн бодлогыг зөв оновчтой болгож, бүтцийн бодлогыг илүү их үүрэг гүйцэтгэхийг шаарддаг. Хурал басхүү дараагийн гурван жил гол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, арилгахад анхаарах хэрэгтэй. Ядуурлаас ангижруулах, бохирдлоос урьдчилан сэргийлэх гурван гол ажил бий.

Үүнд, гадаадын зарим хэвлэл мэдээллийнхний үзэж буйгаар гурван томоохон тэмцэл нь хятадын эдийн засгийг өндөр түвшинд хүргэх болно. Хятадын эдийн засгийн өндөр чанартай хөгжил нь дэлхийн олон хөрөнгө оруулагчдыг татаж байна.

Испанийн Санхүүгийн сайтад мэдээлснээр, Хятадын удирдах хүмүүс эдийн засаг, санхүүгийн тогтолцоог оновчтой болгоход чухал ач холбогдолтой. Үүний зэрэгцээ, хятад улсын эдийн засаг хурдацтай хөгжиж, бага өртөгтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортоос эдийн засгийн өндөр өртөгтэй үйлдвэрлэлийн салбар дэвшиж байна. Бүх хөрөнгө оруулагчдын хувьд эдгээр нь эерэг дохио юм. Хөрөнгө оруулагчид үндсэн хэрэглээ, эрүүл мэндийн үйлчилгээ, технологи, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбаруудад Хятадын аж ахуйн нэгжүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Хятад улс дэлхийн эдийн засгийг үргэлжлүүлэн дэмжинэ

Британийн “Санхүүгийн сонин”-д саяхан нийтэлсэн “Хятадын эдийн засгийн товч танилцуулга” нь Дэлхийн банкны тооцоолсноор Хятадын ДНБ-ний өсөлтийг 2017 онд таамаглаж, 10-р сард 6.7-гоос 6.8 хувьд хүргэсэн байна. Тус сонин бас Дэлхийн банкны хятадын ахлах эдийн засагч Жон Литвак сэтгэгдлийг нийтэлж, өсөлтийн уян хатан байлгах шинэчлэлийн эрчмийг нэмэгдүүлж, “Хятадын хувьд 2017 онд амжилттай жил байлаа гэж нийтэлсэн байна.

2018 онд Хятадын эдийн засаг хэрхэн ажиллах вэ? Тус эдийн засгийн ажлын хурлын дараа хятад улс илүү итгэлтэй болсон. “2018 онд Хятадын эдийн засгийг Бээжин тогтооно”, Германы хэвлэл мэдээлэл, телевизийн мэдээлснээр, 2018 он бол “13-р таван жилийн төлөвлөгөө” хэрэгжих чухал нэгэн жил юм. Тус удаагийн эдийн засгийн хурал нь өнгөрсөн таван жилийн эдийн засгийн хөгжлийн суурин дээр шинэ төлөвлөгөө боловсруулна.

“Нань Хуа өглөөний сонин” тусгай мэргэжилтний үзлээр эш татаж, ХКН-ын Төв хорооны 2050 оны хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, эдийн засгийн ажлын хурлаас дурдсан “Жор” нь ирэх жил, цаашлаад дараах хэдэн арван жилд ч холбогдоно.

“Хятадын эдийн засгийн хөгжлийн шатанд эдийн засаг нь нэлээд амжилттай хэрэгжсэн”. Сингапур “Straits Times” сэтгүүл, Сингапурын Үндэсний Их Сургуулийн Зүүн Азийн Судлах Хүрээлэнгийн Профессор Хуан Чаохань бүтээлд Хятадын XIX их хуралд “Хятадын мөрөөдөл”-ийг санаачлан гаргаж, XIX их хурал эдийн засгийн стратегийн бодит зорилгыг дурдсан байна. Өнөөдөр Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах олон хүчин зүйл байдаг. Хятадын удирдах хүн улс төрийн хүчтэй хүсэлтэй, шинэтгэлийг өөрчлөхөд тусална. Үүнээс үзвэл, Хятадын урт хугацааны хөгжлийн зорилгоо биелүүлж чадна.

2018 оны дэлхийн эдийн засгийг урьдчилан таамаглахад Хятадын эдийн засгийн шинэ бодлого дэлхийн эдийн засгийн сэргэлтэд эрсдэл учруулна гэж үү?

Хятадын XIX их хурлаас Хятадын эдийн засагт гурван шинэ өөрчлөлт байж мэднэ.

Нэг. Эдийн засгийн өсөлтийн норм суларч байна.

Хоёр. Үйлдвэрлэл, технологийн шинэчлэл эрчимтэй хөгжиж байна.

Гурав. Эдийн засгийн өсөлтийн чанарыг сайжруулна. Тухайлбал, байгаль орчин, боловсрол, гэр хөрөнгийн зах зээл, ажилтнууд болон ажилгүйдсэн хүмүүст нийгмийн хамгааллын харгалзал үзүүлнэ. Чанар, эдийн засгийн хөгжилд онцгой анхаарал хандуулах нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд саад болохгүй.

Bloomberg-т үзэж буйгаар Хятадын өсөлт удаан байдаг нь дэлхийн эдийн засагт таатай. Дэлхийн макро эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүн Ахяа:

– Хятад улс зэрэглэл дэвшин өсөлтийн байдлыг үргэлжлүүлэн бий болгож чадвал дэлхий ертөнцийг илүү тогтвортой, хүчтэй дэмжлэгээр хангаж чадна. Одоогоор хүсэн мөрөөдсөн чигтээ хөгжиж байна. “Гол хэрэглээгээ өөрчлөх, дахин тэнцвэржүүлэх, нэмүү өртөг шингэсэн эдийн засгийн үйл ажиллагаанд шилжихэд шинэ ахиц дэвшил гарсаар байна гэж хэллээ.

Эх сурвалж: Ардын сайт /ӨМӨЗО/

Leave a Reply