Шатахууны зохиомол хомсдол үүсгэсэн нефть импортлогчидтой хариуцлага тооцно

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ойрын болон хэтийн хугацаанд хийх тодорхой төлөвлөгөөгөө ярилцсан байна. Удахгүй Засгийн газарт оруулж, холбогдох шийдвэрээ гаргахаар болжээ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай намрын ээлжит чуулганы хугацаандаа багтаж батлах шийдвэрийг гаргажээ.

Бүлгийн хуралдаанаар нефтийн бүтээгдэхүүний үнэ, ханш болон хангамжтай холбоотой асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Нефтийн бүтээгдэхүүний хангамжтай холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй. Өнөөдрийн байдлаар манай улс 41 хоногийн нөөцтэй байна. Тиймээс зохиомол хомсдол бий болгож байгаа асуудлыг шалгаж, захиргааны болон зохион байгуулалттай холбоотой арга хэмжээ авах үүргийг Засгийн газарт өглөө. Харин үнэ, ханштай холбоотой асуудалд дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөн. Хэд хэдэн татварыг нэмсэн. Гэхдээ ойрын хугацаанд үнэ, ханшийн асуудлыг судалж, шийдвэр гаргахыг Монголбанкинд үүрэг өгсөн” гэсэн мэдээллийг өгч байна.

Эх сурвалж: newspress.mn

Leave a Reply