Эрчүүд хэдэн насандаа хүүхэд “хийж” болохгүй вэ?

Эхийн хэвлий дэх ургийн өсөлт удаашрах нь эцгээс нь хамааралтайг эрдэмтэд тогтоожээ. Тавиас дээш настай эрэгтэйгээс жирэмсэлсэн эхийн ургийн хөгжил 35-аас доош насны эрэгтэйгээс жирэмсэн болсноос 35 хувиар удаан байдаг байна.

Weill Cornell Medicine төвийнхөн эрчүүдийн нас нэмэгдэхийн хэрээр үрийн шингэнд нь өөрчлөлт ордог, тэр бүү хэл эсийн хромосомын тоо өөрчлөгддөгийг олж тогтоосон байна. Тийм болохоор ахимаг насны эрчүүдээс асуудалтай ураг бүрэлдэх эрсдэл өндөр гэнэ. 25-55 насны эрчүүдийн дунд хийсэн судалгаагаар 55 наснаас дээш эцгүүдэд ийм эрсдэл их байгаа нь тодорчээ.

Эр хүн хэзээ ч эрүүл хүүхэд “хийж” болно гэх ойлголт олон нийтэд түгээмэл байдаг. Гэтэл эрчүүдэд ч бас биологийн цаг байдаг бөгөөд оройтож эцэг болох тусам асуудал дагуулж мэдэх нь ээ. Орой төрсөн хүүхэд илүү ухаантай байдаг амьдралаар батлагдсан үнэнийг мөнөөх эрдэмтэд нэг төрлийн гажиг гэж тодорхойлсон байна.

Leave a Reply