Өглөөгүүр толгой хагартлаа өвддөгийн учир

Хүмүүсийн толгой өглөө босох үед маш ихээр өвддөгийн учрыг Стэнфордын их сургуулийн эрдэмтэд судлаад энэ нь ямар нэгэн архаг өвчний илрэл гэхээсээ сэтгэл гутралын ноцтой шинж байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрчээ. Доктор Морис Охайон тэргүүтэй судлаачдын баг Европын 20 мянган хүнд сорил хийсний үндсэн дээр байнгын түгшүүртэй, сэтгэл санаа тогтвортой биш байгаа хүмүүсийн толгой ихээр өвддөг зүй тогтлыг олж тогтоосон гэдгээ хэвлэлийнхэнд мэдээлжээ. Судалгаанд хамрагдсан 13 хүн тутмын нэгнийх нь толгой өглөөгүүр хүчтэй өвддөг нь депрессийн үр дагавар гэж тэд дүгнэсэн байна. Согтууруулах ундааны хэрэглээ, даралт хэлбэлзэх, унтах дэглэм алдагдах зэрэг хүчин зүйлийн улмаас өглөөгүүр толгой өвдөх нь байдаг  ч дерессийн гаралтай өвдөлт зонхилж, хэвшмэл өвчин болж байгаа аж. Иймд өглөөгүүр толгой ихээр өвдөж буй хүмүүс ачааллаа багасгаж, аль болох амарч, стресс, сэтгэл гутралаасаа салахыг зөвлөсөн байна.

Leave a Reply