MS Word дээрх бичвэрт үгийн өргөлт (удариние)-ийн тэмдэглэгээг хэрхэн хийх вэ

Энэ нь нийт хүмүүст тийм ч хэрэгтэй биш байж болох ч эрдэм шинжилгээний ажилтан, хэл шинжээчид, монгол хэлний багш, сурах бичгийн зохиогч нарт хэрэгтэй учир нийтлэхээр шийдлээ.

Үгийн бусад үеэс илүү хүчтэй, тод сонсогдох хэсгийг үгийн өргөлт гэдэг. Монгол хэлний үгийн өргөлт ихэвчлэн 1-р үе дээр байрладаг. Хэл шинжлэлийн сурах бичигт энэхүү өргөлтийн байрлалыг тэмдэглэх шаардлага гардаг. Тэгвэл энэхүү техник ажлыг MS Word дээр бичсэн бичвэртээ хэрхэн хийх вэ?

Дараах эхээс “мэргэн” гэдэг үг дээр үгийн өргөлтийн тэмдэглэгээг хэрхэн хийхийг авч үзье. MS Word дээр үгийн өргөлт хийх 2 арга байдаг.

1-р арга: “мэргэн” гэдэг үгийн өргөлт нь эхний үеийн “э” эгшиг үсэг дээр байрлана гэж үзвэл “э” үсгийн ард курсороо байрлуулаад 0301 гэж 4 цифрийг бичээд ALT+X дарна. Ингэхэд өргөлт автоматаар “э” дээр тавигдсан байх ёстой.

Ийнхүү “мэргэн” гэдэг үгний өргөлтийн тэмдэглэгээ хийгдсэн байх болно.

2-р арга: “э” үсгийн ард курсороо байрлуулаад “ALT+769” дарахад өргөлтийн тэмдэглэгээ автоматаар “э” дээр тавигдана.

 

Энэхүү 2 аргын алинаар нь хийсэн өргөлтийн тэмдэглэгээ нь хэвлэлтэнд ямар ч асуудал гардаггүй. Жишээ нь: өргөлтийн тэмдэглэгээ хийгдсэн текстийг хэвлэлийн програм болох Indesign, Photoshop, Illustrator, CorelDraw руу оруулахад асуудалгүй.

© duuren.mn

Leave a Reply