Гүйлгүү ухаан

Энэ хорвоод чамтай адилхан юм нэг ч үгүй

Монголчууд эх үр хоёр цусан холбоотой, махан холбоотой, хүйн холбоотой, сүүн холбоотой, сэтгэлийн холбоотой байдаг.  Энэ эх үрийн сэтгэлийн холбоо нь энэ орчлонд өөр хаана ч байхгүй  “бит мэдээлэл” ээр насан туршид холбогдоно гэж үздэг. Тэгэхээр чамтай адилхан юм энэ хорвоод нэг ч үгүй.  Өмнөх “Дотор ухаан” -аас  монголчууд сэтгэлээ ямар их бодитойгоор үнэлдэг, тэр нь өнөөгийн сэтгэл зүйн нарийн ойлголтууд, хэвшмэл хэллэгүүдтэй  хэрхэн дүйцэх монгол сэтгэлгээ – монгол ухааны нэгэн хувилбар арга болох талаар  уншсан.


Сэтгэлийн тухай тавин нэгэн сэтгэл, наян дөрвөн сэтгэл, бүр хэдэн зуун мянган сэтгэл  байх түүнээсээ голчилсон хэд хэдэн сэтгэл байх гэх зэрэг  уламжлалт үзэл баримтлалаас улбаалан  миний ойлгож байгаагаар хүний нарийн бие – энергэн биеийн бүтэцийг голчлон бүрдүүлэгч хүний өөрийн нь  мэдэлд байх хүний сэтгэлийг ерөнхийд нь тоймлон доорхи янзаар ялган ангилж үзэж болмоор санагдана. Үүнд:

–  Тав болон зургаадахь  мэдрэхүйн хүрээнд, хүмүүсийн ба нийгмийн  харилцаанд  голлон илрэх э н г и й н буюу   б ү д ү ү н   сэтгэл

 –  Хувь  хүний өвөрмөц    н а р и й н   сэтгэл

 –   Алс холын тусгалтай   м а ш и д   н а р и й н   сэтгэл

–    Хэн хүнгүй, өөрөө ч чөлөөтэй ашиглаж үл чадах  а ш и д  н а р и  й н  сэтгэл

хэтэдсэн |транс| буюу ч и н а д  н а р и й н сэтгэл  гэнэ.

Энэ нарийн сэтгэлийг ашид машид чинад гэсэн ангилал нь эдгээрийн аль нэг нь харьцангуй ихэнх нь байгаагаар нь багцлан ойлгож болох байдлаар нь тоймлон хувааж буй нь энэ юм. Үүнээс биш одоо нарийн энергээр нь хувааж орчин үеийнхээр ойлгох нь өдий… Харин Буддын гүн ухааны судлахуйн дөрвөн үндсэн чиглэлийн нэг Иогачара – сэтгэл төдийтний чиглэл зарим талаар энд хариулт болох юм. Үүний нэг гол урсгал нь миний ойлгож байгаагаар Патанжала иог юм. Үүнд сэтгэлийг наян дөрвөн мянган, найман зуун дөрвөн мянган, наян дөрвөн сэтгэл гэх мэт хураангуйлсаар  үүний үндэс нь ром ум жом судлаар гүйх энерги Прана амьсгал гэсэн ойлголтонд оруулж сэтгэлийн маш нарийн хэтэдсэн энергээр бясалгах арга замыг заасан байдаг.

Энгийн буюу бүдүүн сэтгэлийн талаархи ойлголтыг  харах сонсох үнэрлэх амтлах хүрэлцэх таван мэдрэхүйн хүрээнд дэхь суурин иргэншлийн  материалаг хэрэглээний өдий цагийн өргөн цар хүрээ нь харилцааны сэтгэл зүйн ухаан болтол маш их хөгжүүлсэн.   Энэ нь “Ертөнцийг гоо сайхан аварна” гэх сэтгэл татах энгийн аргуудаас авахуулаад орчин үеийн улс төр, эдийн засаг, бизнес сурталчилгаа, мэдээллийн орон зайд бүрэн хүчээ авсан.

Ялангуяа нийхмийн харилцаан дахь сэтгэлийн  талаар бол нийхмийн хөгжлийн явцад улам төгөлдөржиж байгаа хууль эрх  зүй  ба эрүүл мэнд, боловсрол болон  бусад  асуудлын ёс зүйг  баталгаажуулах, урьдчилан сэргийлэх чиглэлийнхээ нөлөөгөөр   өнөөгийн шинжлэх ухааны хүрээнд нилээд нарийн судалсан, арга ухаан нь нилээд тодорхой болсон байгаа. Энэ сэтгэлийн талаар  одоогийн сургалтын бүх шатанд хангалттай мэдлэг өгдөг. Үүнээс гадна үүнийг унаган ухаан, өвгөдийн ухаан, хөтөч ухаан, шижир ухаанаар баяжуулж болох бүрэн үндэстэй. Энэ нь бас миний хүний тухай, сэтгэлийн тухай, сэтгэлээ хэрхэн залж засаж явах талаар ярьдаг сэтгэлийн тэнхээтэй өсгөх цуврал ярианы минь хөтөлбөрт энгийн арга ухаанаар тодотгож өгдөг.

Хувь хүний  нарийн  сэтгэлийг иймэрхүү ялгамжтай ойлгоход  ерөөсөө хүний сэтгэлийн тухай “дотор хүн” –дотор ухааны ойлголт зарим талаар боломжийн хэмжээгээр нэмэр болж , м а ш и д  н а р и й н  сэтгэлийг хар ухаан, давхар ухаан. цөлх ухаан  тухай бичлэгээр тодотгож болох болов уу гэж бодож байна  Энэ гүйлгүү ухааны хэсэгт  а ш и д   н а р и й н  сэтгэлийн талаар  бичиж,  эдгээр сэтгэлүүдийн  уялдаа холбоо болон  ч и н а д  н а р и й н  сэтгэлийн тухайд “Тэнгэрлэг ухаан” гарчигт бичнэ.

Бид сүүлчийн гурван нарийн сэтгэлээрээ орчны нилээд нарийн энергийн хэсэгтэй харьцдаг. Сэтгэл бол хүний бүтэцийн хэсэг мөн гэж дээр онцлон дурьдсан.  Энэ бүтэц бидний анотоми физиологи сэтгэл судлалаар шинжлэн үзэж судалснаас илүү  хамгийн чухал нарийн хэсэг болох тухайд тодруулж өгнө. Хүний био орон буюу  амин орныг бүрдүүлж байгаа био эрчмүүдэд  орчин үеийн шинжлэх ухаанаар бидний мэдэж ашиглаж байгаа  дөрвөн гол эрчим хүчний  болон бидний таньж мэдэж чадаагүй байгаа алс холын ертөнцтэй холбогдох нарийн эрчимүүдээс гадна хүний өөрийнх нь сэтгэлийн эрчим  голлох байр эзэлдэг.

Одоо сэтгэлийн тухай ойлгоход хүний бүтэцийн тухай, био орны тухай, үүнийг бүрдүүлэгч био эрчимийн тухай  орчин цагийн мэдлэг, энергийн тухай шинжлэх ухааны ололт  их хялбар болгож байгаа. Хүн дээд зэргийн материйн хувьд бөөмлөг ба долгионлог чанартай. Бөөмлөг хэсэг нь бидний харж байгаа махан бие |физик бие|, ба долгионлог хэсэг нь оюун санааны |эфирен| бие гэж ерөнхийд нь нэрлэдэг. Долгионлог хэсэг нь бөөмлөг хэсэг рүүгээ нэвчин байх биеийн гадуурхи нарийн бие юм.

 Бидний бөөмлөг бие бол орчлон ертөнцийн хүрээнд авч   үзвэл гадуурхи биеийнхээ дотор үл үзэгдэм  цэг төдий адил   юм. Үүний доторхи бөөмөнцөр лугаа бүтэц нь хийбодь эрчмийн бөөгнөрөл төвлөрөл болоод бүр нарийн энергийн биеүүд  болдог.  Хүний нарийн биеийн  био орон дахь эрчимүүд нь биеийг зөвхөн хүрээлэн байдаг биш дотогшоо нэвт сүлбэлдэн    бүх л од гараг эрхсийн хөдөлгөөнөө дагаж, удамшлын генийн мушгиа шиг  мушгирсан- спирал юүлүүр байдалтай оршдог. Эдгээр мушгираа хүний нугасны дагуу зөрж ороохдоо биеийн дотоод энергийн төвлөрөл  хүрдийг үүсгэдэг.

  Дорнын арга ухаанд хүний био орныг  мах бодь болон хий бодь эрчмээр нь ялгаж бүтэцийг нь тодотгохоос гадна бас байршил төвлөрөл – хүрд –чакра болгон  заасан нарийн арга ухаан байдаг.  Эдгээр хүрднүүд нь харагдах махан |физик| биеэ хүрээлсэн  био орны хэсэг болох нарийн бие үүдтэйгээ холбоотой  байна гэж үздэг. Үүнд эфирэн, астрал – хүслийн орон, менталь – сэтгэлийн орон , каузаль – гэгээрлийн орон, будхи – ухамсар зөн совингийн орон, атма бие – сүнсний орон гэх зэрэг олон хувилбараар нэрлэнэ. Эхний гурвыг бас аура гэж нэрлэн одоогийн техник хэрэгслэлээр бичиж гарган холбогдох хүрднүүдтэй нь уялдуулан засал хийх хэмжээнд хүрсэн байна.

 Буддизмын цагийн хүрдний номлол буюу хүний тухай мэдлэгийн үндсэн дээр  бидний орчин үеийн аргаар тодорхойлж үл чадах нарийн биеийн  долгионлог хий бодь эрчмүүдийг биеийн дотор нугасны харалдаа үүссэн хийбодь энергийн төвлөрөл – хүрдүүдээр оромжлон сэтгэлээрээ хөдөлгөж  бясалгал хийдэг. Санскритаар чакра, монголоор хүрд, мандал болон түвд, европ орчуулгын олон хувилбар нэрлэдэг. Эдгээр хүрдний орших орон нь нууцын , олон уулзахын, хүйн, зүрхний, цохны, толгойн оройн хүрд гэж монголоор түгээмэл нэрлэдэг ба барагцаалбал хүний дотоод шүүрлийн булчирхайнуудын байрлалтай харалдаа давхцан байрладаг.

Чухамдаа хүрднүүд нь хүний гаднахи нарийн биеийн давхаргуудыг огшоосон хураангуй төв нь болдог. Эдгээр хүрднүүд нь зүрхэнд цахилгаан  цэнэг нарийн тоо чанарын хэмжээгээр оршиж агшиж суларч байдаг  шиг нарийн хэмжээ хэмнэлтэй байж биеийг хөдөлгөөнд, аливаа үйл ажиллагаанд оруулдаг, үүнийг амьсгал болон сэтгэлийн хөдөлгөөнөөр засаж  залж ашигладаг. Үүнийг өрнийн олон хувилбар арга ухаануудад шинжлэх ухааны мэдлэгтэй холбон тайлж тайлбарлаж байгаа бөгөөд өвөг европийн  Викки шүтлэгийн үлгэр домогт ч  хүрднүүдэд байрлах  биеийн зүүлт чимэг байдлаар дүрсэлж  тодорхой дурьдсан байдаг.

Хүний дотоод хүрдийг 5, 7, 9 байрлалаар нарийн тогтоож ашигладаг. Жишээ нь 5 хүрдэн дээр 5 махбодь, 5 өнгө, 5 авиагаа оромжлон  тавьж иогийн дасгалд ашигладаг ба энд язгуурын таван бурханаа оромжлон тавьж хүний дотоод сэтгэлийн  нарийн энергийг сүншиглэж ашигладаг. Ингээд эдгээр төвүүдээр гүйх гол эрчимийн урсгалыг сэтгэлийн долгиослын эрчимээр хөдөлгөн биеийн гаднахи биеүүдтэй  хүчтэй холбон, ахуйн болон эмх цэгцгүй ердийн давтамжтай долгионоос чөлөөлөгдөн, хүн өөрийнхөө мөн чанарыг мэдрэх, хямагдах хөгжүүлэх, орчлонгийн нарийн энергитэй холбож ид шидийг үзүүлэх арга ухаан бясалгалын дараалсан үе шатуудад суралцдаг.

Сэтгэлийн эрчим мэдээжээр бидний зүрх сэтгэлээс эхлээд алс холын холбоотой байдаг.  Үүнтэй уялдаатайгаар хүний орчны долгионлог эрчим – био орныг орчин үеийн аргаар зүрх сэтгэлийг хамтатган ойлгодог нэгэн шижмээр тайлбарлаж болох байна. Зүрх нь + нэмэх цэнэгтэй тэнгэр ба –хасах  цэнэгтэй газар хоёрын хооронд  яг л  -хасах ба + нэмэх цэнэгтэй байрлах хүний цэнэгийн ялгаа үүсэх газар юм. Бүр нарийвчилбал зүрхний их тэнхлэг дээр бага тэнхлэгийг яг эгц буулгавал зүрх хоёр хэсэгт хуваагдана. Бага тэнхлэгийг зүүн эгэм ба  баруун суга руу үргэлжлүүлэн татвал хүний биеийн дээд хэсэг нь  – хасах , доод хэсэг нь + нэмэх болно гэсэн үг. Хүн яг л зурагтын тохируулгат байдаг хуруу зай шиг нэмэх хасах цэнэгтэй тэнгэр газрынхаа цэнэгийн хооронд таталцалд оршдог гэж ойлгож болно. Ийм ялгавартай  цахилгаан цэнэгүүдийн хооронд цахилгаан соронзон  орон үүсдэгийг дунд сургуульд үздэг. Энэ бол хүний био орны энгийн ойлголт.

Тийм л учраас тархи, зүрхний болон бусад эрхтний үйл ажиллагааны бичлэг нэгэн зарчимын үндэстэй цахилгаан соронзон болон соронзон долгионыг ашиглан хийж байна. Тэгтэл зүрхэнд үүнээс нарийн долгионлог оронлог бүтэц байж болох боломжтой. Тийм учраас сэтгэлийг улмаар сэтгэлийн маш нарийн энергийг тээгч сүнсийг зүрхтэй холбон үздэг. Зүрхэнд юуны учир нарийн ягшмал цэнэгийн ялгаа гарч зүрхний агшилт сулралт  явагдаж байгааг одоо ч шинжлэх ухаан тайлаагүй байна. Тэгэхээр сэтгэлийн нарийн энерги,сүнсний тухай тайлбар удтал нууцаа хадаглана.Зүрх сэтгэлийн тухай хамтад нь хэлдгийг энэ хүний цэнэгт чанарын эх үүсвэр, сэтгэл бас цахилгаан соронзон долгионтой өөрөөр хэлбэл нэгэн төрлийн эрчим гэдгийг  энэ багахан мэдлэгээр төсөөлж эхэлж болох байна.

Энгийн сэтгэл цахилгаан соронзон долгионтой хийгээд хүний био орны ихэнхийг бүрдүүлдэг гэдгийг шинжлэх ухаан нэгэнт тогтоожээ. Тийм учраас аль ч шашинд лаа, зул, гэрлээр хүний сэтгэлийг тогтоох зан үйл байдаг.  Тэр бүү хэл сэтгэлийн нарийн энергийн  гэрлийн фотон шиг фрактал бүтэцийг монгол нялхсын дээр дүүжилж хөдөлгөх тоглоо мын тээг лугаа цуваа гурвалжин  байдлаар дүрсэлсэн  ч бий.

Бид гэрлийн шил хүчийг – дөч жар зуу, таван зуун ваттын хүчтэй гэдэг шиг сэтгэлийн энергийг бас  альфа, бетта, дельта тетта, долгионы болон улмаар сансрын нийтлэг “0”хэлбэлзлэлтэй шулуун шугаман  сэтгэлийн энерги гэж бичлэг хийж тоймлон ойлгохоос гадна энергийн шинэ төрөл төлвөөр ч баяжигдаж байгаа бололтой. Хүнийг сэтгэл санаагаар нь удирдах бясалгалын өнөөгийн зарим цогц ухаануудад энэ талаар их нарийн судалгаа хийдэг болсон юм билээ. Иймд сэтгэлийг зургаа дахь мэдэрхүй гээд нарийн сэтгэлийг нь далд ухамсар – долоо дахь мэдрэхүй  гэж  ч нэрлэдэг.  Үүнийг гүн ухаан , нийхэм , биологи, анагаах ухаан сэтгэл зүй, хүн судлал зэрэг шинжлэх ухаануудын суурь болгон үздэг нейрофизиологи, нейропсихиологийн үүднээс тодотговол арай нарийн ойлголтонд хүрэх болно.

Хүний ийм нарийн цогц сэтгэл мэдрэхүйн үйл ажиллагааны талаар дорнын мэргэн арга ухаанаас зарим талаар өнөөгийн шинжлэх ухаан хоцорсноо хүлээн зөвшөөрч сэтгэлийн энергийн талаар суралцах юм их байна гэж үздэг. Одоо дэлхийн нэртэй физикчид Далай ламтай уулзаж, шинжлэх ухааны олон салбарынхан аль ч шашныхантай дотносож хүний амьдрал тэр дундаа сэтгэл, сэтгэлийн нарийн энергийг тал талаас нь шүүн ярилцах хэмжээнд хүрсэн байна. Сэтгэлийг цахилгаан соронзон, соронзон долгионы  энгийн сэтгэл төдийгүй  энергийн нээлтүүдийн шинэ түвшинд  гэгээнтэн лам хуврагуудын  сэтгэлийн чансааг ямар байгаа давхар сонирхох сорих болсон байна. Бас Данзан равжаа хутагтын  Хамрын хийд бол  төмөрлөг хар  хөх хад ихтэй өөрөөр хэлбэл соронзон долгионтой буюу хүний санаа сэтгэлд нөлөөлж болохоор санагдлаа гэж манай нэг нэртэй цөмийн физикч ярьж байсан  шүү.

Хүний сэтгэл хөдлөл нь вегататив мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаатай хамгийн их холбоотой.  Вегататив мэдрэл – ургал мэдрэл нь симпатик ба пара симпатик хоёр үндсэн үйлчлэлтэй. Вегататив мэдрэлийн пара симпатик нь – хайрын нөөцөөр,  симпатик нь –  зориг омогшил бахархлаар сэтгэлийн хөдөлгөөнийг  тэтгэнэ.  Тэгэхээр би энэ хэсэгт хайрын тухай, хайрын элч энергээр хүн амьдардаг, түүнийгээ бясалгах хүртэл хямагдаж, дээрээс сэлбэж байх тухай бичье  Харин нөгөө зориг омогшил бахархалын талаар “Цөлх ухаан” гарчигт бичнэ. Бурханы шашны хүнийг ухаанаар залах “Бодьмөрийн зэрэг” гол сургаалын зургаан барамидын эхний өглөгийн барамид нь эхлээд эхийн хайртай зүйрлэм өглөгч өгөөмөр сэтгэл үүсгэх гэж байдаг бол бас хүлцэнгүйн барамид нь тэсвэр тэвчээр хүлээцтэй байх цөлх ухааны тухайд тодотгон заасан байдаг.

Хайр бол хүний тэнгэрлэг сэтгэлгээ, сүнслэг эрчимийн ойлголтонд дөрөөлдөг сэтгэлийн хамгийн нааштай эрчим билээ Хүний биеийн эрчимийг хямагдахад хүн унтаж хүчээ сэлбэх нойр гэдэг гайхамшиг заяасан шигээ хүний сэтгэлийн эрчимийг хямагдан тайвшруулах “хайр” гэдэг эерэг сэтгэ лийн  нөөц зай хураасгуур – батерай ийнхүү бас хүнд заяажээ.

Хайр нь хүнийг бурханы хайранд хүргэх, ивээлд нь  орох эерэг ээлтэй эрчимээр хангаж байдаг.  Хан хурмаст бидэнд хурам  дутамдаа энэрэл хайраа илгээж байдаг. Даан ч хүмүүс өдөр дутамын хаа идэж уух эдэлж хэрэглэхийн эгэл ахуйд баригдаад  түүнийг нь хүртэх сөхөөгүй явдаг. Ингэснээр хүмүүсийн өнөөгийн энэ их хэрэглээт үйл ажиллагаа  түүнийгээ дагасан олон шалтгаант амьдрал  биднийг орчлонгийн олон олдошгүй нарийн эрчим мэдээлэлээс улам бүр холдуулсаар яваа билээ Хайр итгэл сэтгэл бол бүх хүмүүсийн улс орны , хүн төрөлхтөний итгэлцлийн гагнаас юм. Иймд  энэ цагт ард олны итгэл хүлээсэн нийхмийг тэргүүлэгчид, эцэг эх, иргэд, үр хүүхэд, хойч үеийн сэтгэлийг зарим талаар сэргээн цэнэглэх цаг болсон мэт.

    Хайр дутвал бүх юм дутна. Хайраас хагацвал хагдарч зэвэрсэн хөх төмөр лугаа болно Ийм үед   ямарч бүлээн дулаанхан улаахан амьд хайртай холбогдож чадахгүйд хүрнэ. Хайр нь өөрөө улаан гэрлийн урт цахилгаан соронзон  долгионтой. ”Танилын нүүр улаан халуун” байх нь тэнд итгэл хайр шингэсэн  байгаагийнх ээ. Хүн бүхэн эцэг эхийнхээ халуун хайрыг үе үеийнхний алтан сургаалтай хамт авч явдаг. Хүүхдийг тэжээж аманд нь хоол хийдэгтэй адил сэтгэлд нь шим болгож хүнийг хайрладаг, юмыг хайрладаг,өег зөөлөн сэтгэл суулгууштай. Хойч үе юмаар дутахгүйн адил итгэл, сэтгэлээр  дутахгүй явах учиртай. Тэгэхдээ  хайрын нөөцийг буруу тогтношуулж эрхлүүлж болохгүй Хүүхдийг хүмүүжүүлэхийн оронд ”муухай эвддэг” зан үйл томчуул, эцэг эхчүүдэд өөрсдөд нь байдаг,Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө амьдралын тухай зөв ойлголт зөв чиг хандлага зөв үзэл баримтлалтай байгууштай.

Хайр хамгийн хол шулуун тусгалтай  сайн сайхан бүхнийг цуглуулж байх оронлог чанартай.  Энэ чанараараа сайхан, цагаан, цайлган, гэнэхэн өгөөмөр тусч сэтгэл гэх бусад энгийн сэтгэлүүдээсээ эрс давамгай ялгаатай. Хүн бүр халуун хайраа хадаглаж яваарай, өөр хэнд ч хэзээ ч заяахгүй нандин хайраа, бас хацар даган бүлээхэн нулимстай чимээгүйхэн урсах уянгалаг  энхрий ялдам хайраа аминдаа хадаглаж яваарай. Хамгийн энгийн мөртлөө  өөр юугаар ч сольж болдоггүй эцэг эхийн хайр энэрэл, элбэрэл журамыг хүндэтгэж яваарай. Яруу найраг, урлаг соёлд гангарах хайраар сэтгэлээ шинэчилж яваарай Хамгийн нандан, амин чухал эгнэшгүй гал халуун бялхам хайрыг чинь бичихгүйгээр  таны бодол  санаанд үлдээе. Аминдаа хамгаалж хадгалж яваарай.

Хайраар тэжээгдэх амьдралыг  тэтгэн байх дээд орчлон ертөнцийн эрчимийн маш бага зурвас үйлчлэлийг аргагүй хямагдаж амьдрахад заяагдсан  унтах – тайвшрах –хайрлах – бясалгах гэсэн үйл ажиллагааг хүн төрөлхтөн хэзээнээс анхаарал тавьж, хөгжүүлж ирсэн нь шашин, сургаал номлол,  амьдралын  зан үйлүүдэд тодорхой байдаг. Хайрын тухай ярьж байгаа хүн  бүхэнд бурхадын ивээлд багтах чин эрмэлзлэл байдгаараа их буян болдог. Хүний сэтгэлийг сайн сайхан тийш нь авч яваа дэлхийн олон үндэстний шашин шүтлэг бүгд л хүнийг  хайраар ариусгах зорилготой.

Хайранд халтай бүхнээс  хол явж, хайрын эсрэг аливаа гай гамшигийг сөрж тэмцэх сэтгэлийн хат чадалтай байгаарай. Хайрла.  Амьтай амьгүй бүхнийг хайрла. Уул усаа хайрла.Усанд  хүний санаа сэтгэлээр хөглөх, маш их энергийн нөөц бий. Бас чулуунд ч хайр шингээстэй. Хүйтэн чулуу юу гэж зарим хүн бодож болох л доо Үнэт чулуунууд бүтэцийнхээ онцлогоос болоод нууцлаг эрчим мэдээлэлийг шингээдэг. Монголчууд үүний учрыг мэддэг болохоороо “Эр хүний 33 нас” тэмдэглэх зан үйлийнхээ нэгэн захиасанд  “авгынхаа тэр хөөргийг нутгаасаа битгий гаргаарай энэ булгын усны ундрагатай холбоотой юм шүү” гэх зэргээр  гэж захих жишээтэй. Энэ нь арилжаа наймааны тухайтай захиас биш нутаг нугынхаа сэтгэл оюуны хурамтлал шингэсээн үнэт нарийн мэдээлэл авах чадалтай, хайрлаж тогтоож явах учиртай  гэдгээр нь үнэлсэн үнэлгээ байна.

Тэгвэл бас Бетхованы “Сарны сонат” хөгжмийн аялгууг сонсгож шингээсэн усыг уувал хүний зүрхний өвчин илааширдаг гэх зэрэг  усан дотор дуу авианы резнанслагдах долгиослогдох уярам чадварын талын шинжлэх ухааны олон тайлбар бий. Энэ шашны зан үйлд тарни шингээсэн рашааныг хэрэглэдэгтэй утга нэг юм  байна.

Энэ ялдамд бие сэтгэлийг хооллох цайлах,  дайлах хувцаслахаас илүү хайрын тухай халуун яриа өрнүүлж номлож, бичиж, орчуулж, түмний сэтгэлийг цайлгаж, дулаацуулж, тэнхрүүлж явдаг өглөгч өгөөмөр сайхан буяны сэтгэлтэй хүмүүст талархан тэдэнд болон тэдний үр хүүхэд, хань ижилд нь сэтгэлийн хүндэтгэл өргөе. Хүний сэтгэл хайраар дүүрэн баймааж нь муу муухайг саарамагжуулна. Юм бүхнийг хайрла .Хэрэгтэй юм хий. Тэр үйл бүхэн чинь буяны сэтгэл хадгалсан байг. Халуун хайраар ингэж бүрэлдээгүй  дангаараа ноёрхсон  шүтэлцээгүй  эр зориг, зоримог зан нь  бүдүүлэг зэрлэг хариг араншинг буй болгодог.

Амьрал хайр дээр тогтож, их хайр л хүнийг хүн шиг авч явдаг. Яалт ч үгүй хүн өөртөө зүрх сэтгэлдээ бурханыг мэдэрдэг бурханы оюун санаàны мэдрэмж бий  Энэ нь хүний хайранд ирж шингэдэг. Энэ биенд идэж уух юмнаас гадна итгэх юм хэрэгтэй байдаг. Идэх юм олдоно, эдлэх ч юм олдоно. Итгэх юм олдохгүй бол хүнй ертөнцөд амьдрахад хэцүү  ажээ. Тэгээд л энэ дэлхийнхэн буудалцаж буудалцсан ч дараа нь бүгдээрээ сүм рүү цувцгаах ажээ. Хөөрхийс дөө.

“Хайр” гэхээр энэ цагт  Дамдинсүрэнгийн Уранхай гэдэг монгол дээлээрээ гоёдог, энгийн мөртлөө сүрлэг, ухаан бялхалсан, тохитой нэгэн  санаанд минь буудаг. Д.Урайнхайн гуайн “хайр”-ын тухай ном бүтээлийг уншаарай гэж зөвлөе. Хайрыг хайрлахгүй, Өөрийгөө хайрлахгүй  өрөөлийг хайрлахгүй  хүмүүсийг хайрлахгүй, сайхан залуу насаа хайрлахгүй, амьдралыг хайрлахгүй явах нь аливаа муу бүхнийг саармагжуулж, уятуулах зөв залах, зөв шийдэх ухаан дутмаг болдог. Хүнд ингэж өөрт нь нэвтрэлцээд байгаа их хайр буян хишиг сэтгэлийн сүншиг нүнжиг хүртэх амьдралын эрчим байгааг мэдэрсээр байтал өнөөгийн шинжлэх ухаанч, ухаантан гэх  зарим хүмүүс энэ тухай ярихаас зайлсхийдэг. Тэдэнд дээрхи мэдрэмжийн орон зайг албан ажил, цалин хөлс, авах өгөхийн ойр зуурт бодол санаа нь цухалдаж хүнд хэлэх нь байтугай өөрсдөө өөрсдийгөө хайрлах хайр сэтгэлээсээ холдож яваа улс уу гэж бодогдмоор байдаг.

Бурханлаг хайр дамнасан хамгийн хүчтэй сэтгэлийн энерги, түүний алсын тусгалтай, гүйх дамжих чадвар бүхий тогтношсон сэтгэлгээ бол гүйлгүү  ухаан болно. Сэтгэл хөдөлгөөнтэй, гүйдэлтэй, хол ойрын зайд ч алс холын ертөнц рүү ч хүрэх чадалтай. Хүний био орон – био эрчим –сэтгэл -оюун санааны алсын билчир нь алсын алсаас тусах  одот ба орчлон ертөнц, хорвоо ертөнц, хүй орчлонтой холбоотой. Үүний одод ертөнцтэй холбоотойг зурхайн арга ухаанаар гаргадаг Мөн орчин үеийн арга ухаанаар тархины бор бодисын доорхи бөөгнөрөл бөөмд нар сар долоон гараг  зэрэг однуудыг байрлуулан  нэр заан зурсан байдаг.  Иймэрхүү байдлаар  бидний толгойд оддын орон зай лугаа  физик  ваакум үүсч энд  сэтгэлийн энерги – Пси энерги-сэтгэл нийлэгжин буй болно гэж үзэх нь ч бий  Ингэхээр хүний сэтгэл  бол агуу дуусашгүй их нөөц эрчим, алсын тусгалтай  хүчтэй зэвсэг  мөн

 Дорнын мэргэн ухааны ойлголтоор хүний сэтгэл санаанд хаанчилдаг гэх  б о р о г ц о о булчирхайн  талаар өрнийн мэдлэгт  сүүлийн хэдхэн арван жилээс  өнчин тархитай зэрэгцүүлэн зурж тайлбарлах болж байгаа билээ.Тэгэхдээ бүр нийтэд зориулсан эрүүл мэндийн номон дээр шүү. Хүний цийллэг хий бодь байдлаас нягтран буй болох үед ширээний теннисний бөмбөгний хэрийн байснаа хэрэглэхгүй байсаар байгаад одоо самрын борогцойн хэрийн болсон борогцой булчирхайг олон зуун жилээр үлдэгдэл \рудмент \эрхтэн гэж шинжлэх ухаанд зааснаар сэтгэлийн тухай ойлголт, шашины тухай ойлголтыг олон янзаар саринуулж байсныг одооноос эргэж нэгдсэн ойлголт руу дөхүүлж байгаа нь энэ  болно  Үүнийг дорнын ойлголтонд “3-дагч нүд” гэдэг. Хүний зөн билиг-инстинкт үйл ажиллагаа, үржлийн үйл ажиллагааг хариуцсан  борогцой булчирхай бол  – сэтгэцийн тархины гол хэсэг юм  Одоо зарим сурах бичигт их тархи, бага тархи, гэдэг шиг лимбын тархи, лимбын систем гэж сэтгэцийн үйл ажиллагаа явуулах тархины   төвийн хэсгийг завсрын тархинаас нь тусгайлан бичиж байгаа 

     Энгийнээр ойлговол тархины бор бодисын доорхи бөөмлөг |бөөгнөрөл| хэсгүүд, тархины суурийн хэсгүүд , зарим экстро пирамидны сэрэхүйн замууд, хар бодисыг агуулдаг тархины зарим бүтэцүүд  нийлж завсрын тархины хэсэгт лимбын системийн өвөрмөц  “болор лугаа” орон зайг үүсгэдэг гэж үздэг. Ийм болохоор тархины анатомын бүтцэнд энэ хэсэг илэрдэггүй харагддаггүй байна. Ингэхээр хоосон чанар, вакум гэсэн ойлголт нь мэдээлэл эрчимийн цогц орон буюу одоо, өнгөрсөн, ирээдүйн оюунлаг агууламжтай мөн чанар юм.

Заримдаа тав ба зургаа дахь   мэдрэхүй болоод дотоод эрхтний сэрлээр дамжиж ирсэн сэрэл болоод бусад гадны мэдээлэлүүд  полярицацид /цэнэг –мэдээлэлийн/ цэгцрэлд  орж нэгэн шийдвэрт хүрч кодчилогдоод –тогтношоод тодорхой үг яриа зан төлөв байдлаар  хариу болж илэрхийлэгдэнэ. Үг бол харилцааны хэрэглүүр гэдэг бол үг бол бас бодол санааны энергээр бүтэж гадагшаа гарч байгаа долгионы нийлбэр. Монгол хэл, монголын хос эгшиг бол энергийн нэгэн гайхамшигт хувилбар нийлэгжилт гэж би санадаг.  Харин  кодчилогдоод  цаашид хариу урвалаар сарнихгүйгээр-деполярицацад орохгүйгээр цахилгаан соронзонт чанарын болон мөн бусад нарийн эрчимийн үндсэн дээр  лимбын тогтолцооны хэсэгт өвөрмөц бичвэр үлдээнэ /Яг энд үлдээдэг талаар ч бас маргаантай/ Ингэж бодол санаа үлдэнэ. Энэ нь мөн орчлонгийн оюун санаааны мэдээлэлд  онлайн шиг зэрэг  бичигдэж үлдэнэ  Өөрөөр хэлбэл бодол санаа бодижин үлдэнэ Хэзээ нэгэн цагт эргэн санаж болно  Эндээс ахин пси энерги – санаа төрдөг гэдэг. Манай эртэмтэй лам нарын бүтээлд  пси энерги – гэдгийг санаа төрөх \вишай\ гэж бичсэн байдаг байх аа.  Бясалгахуй амирлахуй гэгээрэхүйн үлэмж нарийн сэтгэлийн энерги  бол энэ ертөнцийн эс ширхэг бүрт шингэж байдаг мөн чанар юм.

Био оронд сэтгэлийн долгион, зүрхнээс гарах долгионы хамт байдаг гэхэд адилхан л цахилгаан соронзон долгион юм бол орон зай хамаарахгүй нийлж л таарна гэсэн ойлголт одоогийн шинжлэх ухаан заалгасан хүний толгойд дороо л бууна. Био орныг бүрдүүлэгч хаа холын сансар огторгуйн энергийн хийгээд ахуйн шинжтэй энерги ч бүгдээрээ талсжсан  өөрөөр хэлбэл  геометрийн дүрстэй байдаг. Үүнийг өнөөгийн бие буюу нягтарсан материт шүтэлцсэн хүний амьдралаар ойлгоход хэцүү ч байж болох Иймэрхүү нэгэн хувилбар тайлбарыг судлаач Ч.Эрдэнэ геометрийн аргаар  “Супер нэгдлийн онол” гэж гаргасан гэж би ойлгодог. Уг нь тэр надад энэ ойлголтыг жижиг цаасан дээр томъёогоор бичиж өгсөн нь бий л дээ. Харин энэ сайхан хөдөлмөр бүтээлээ унших хэрэглэх хүрээгээ тэлэхэд одоогоор судлаачид маань хүндрэлтэй  тал байгаа болов уу даа.

Тэр геометрийн дүрсээр төсөөлж болох бүх хүчнүүдийн анхдагч – фрактал энергийн бүтэц нь дорнынхоор бол  Прана буюу энэ орчлонгийн амьдрал тэтгэгч хүч  юм. Прана нь |Пранийн бөөмс гэж бас бичиж байгаа| хүний судал сувгаар амин эрчимийг зөөдөг гэдэг. Энэ бидний мэддэг судас ,мэдрэл гэдэг ойлголтоос эрс өөр нарийн ялгаатай учир энэ талаархи өнөө үеийнхний мэдлэг айлын хотны нь захад “нохой хорио “ гээд зогсож байдаг шиг байгаа. Энэ нь нөгөө монголчуудын “амь”гэсэн ойлголттой дүйх юмсан уу гэж бас горьдох.

Бидний өмнөх төрөлтөн лемур  атлантидууд дээрхи Прана -гаар одоогийн хүний био орны ихэнхийг эзлэх цахилгаан соронзон буюу сэтгэлийн долгионы хэлбэлзлэл маягаар шууд холбогддог байсан гэдэг.Тийм учраас одоо сэтгэлээ тогтоох бясалгахад Пранаг эхлээд ойлгуулах гээд байгаа юм За тэгвэл сэтгэл долгионтой, тархины тодорхой хэсэгт  “сэтгэлийн -Пси энерги үүсч” байдаг гэж бодоход   харин бас ухаантайгаа  яаж холбогдоод байна аа гэсэн бас нэг санаа гарнаа даа Сэтгэл оюун ухаантай хэрхэн хамтардаг болох талаар төсөөлөхөд амархан. Тархи бол бидний хэрэглээний хүчилтөрөгчөөс харьцангуй ихийг хэрэглэнэ.  Хүний бодол санаа бол  гал мах бодитой биоплазм болохоор  сэтгэл ба  оюуны энергүүд хоорондоо хөлбөрөх боломж маш ихтэй. Бидний энгийн сэрэл мэдрэхүйг дамжуулах бидний маш тодорхой заалгасан тархины пирамидный замын үйлийн үр дүн мэдлэг  оюун ухаан  нь    экстропирамидный замын үйл ажиллагаа оюун санаатай холбогдох бол агшин зуурын үйлдэл болно.. Энд би нарийн юм ярьж чадаагүй ч байж болно Тэгэхдээ ингэсхийгээд хэлчихвэл хүн илүү ойлгох болов уу л гэсэн гол санаа байгаа юм шүү.

Одоо хүний сэтгэл санааны энергийн дагуу олсон орчин    үеийн шинжлэх ухааны нарийн арга техникээр бүтээсэн эрүүл мэндийн аппарат хэрэгсэл,  бэлдмэл бүтээгдэхүүнийг хүний сэтгэл, био орон био эрчимийг ариусгах засах залах чиглэлээр хийх болсон байна Тэгээд үүнийгээ бие сэтгэл оюуны болоод  дөрөв дэхь түвшин буюу сүнсний энергийг сайжруулна гэж тайлбарлаж зохих үр дүнд хүрч байгаа явдал ч бий. Миний мэдэхээр Amized fusion-zero point resonance гэж ийм технологи гарсан байгаа.  Үүний сацуу өөр хаана ч хэнтэй ч адилгүй өөрийнхөө сэтгэлийн энергийг залж сурах, үр хүүхдэдээ сургах нь эм бэлдмэл хүлээхээс илүү  зохистой байлгүй яахав.

Чухамдаа иймэрхүү арга ажиллагаанууд нь хүний сэтгэлийг энгийн сэтгэлийн хөдөлгөөнөөс эхлээд нарийн энергийн түвшинтэй нь тодотгон гаргаж буй миний энэ сэтгэлийг ай болгон ангилж арван гарчигийн доор бичиж буй болон миний “Тэнгэрлэг ухаан” хэсэгт сэтгэлийг энгийнээс нь сүлд сүнсний зэргэмжинд холбож дээшлүүлж ойлгуулах гээд байгаа шиг хувилбар аргуудын нэг юм даа.

Жишээ нь сэтгэлийн маш нарийн био плазм  эрчимийг хөлөглөн  гүйлгүү  ухаан болгоход дээр дурьдсан бүх ухаан дээрээ үндэслэн ойлгон хөгжүүлж байж их хайрынхаа нөөц эрчимийн дэнсэнд гарч ирсэн эрчлэг цөлх ухааны үр шимээр дэлхийн дагуул тойрог замд оруулах лугаа сэтгэлийг дээш нь бурхад оршихуй руу, орчлонгийн гүн рүү гүйлгэх энергийн их тэсрэлт агуу их хүчийг олдог. Гүйлгүү ухааныг  асааж  түлхэц өгдөг хурдасгуур нь зориг. Энэ бол бясалгал. Бясалгал хайрын элчийг нь бадрааж хүчтэй урам зоригийг өөрт нь буй болгодог. Сэтгэлээ тогтоогоод бодол болгодог. Бодоход  бодол цацарна  Бодол санаагаа маш нарийн торгон хоромд лазер шиг синхронжуулж – хэм ижилсүүлж, далайц давтамжийг нь  хүчтэй болгон  “галт шил” шиг дээрээс асар  их энергийг цуглуулж болно. Ийм үед телегенез- юмсыг бодол санаагаараа хөдөлгөх, тетлепати – алс холын зайд холбогдох  зэрэг сэтгэлийн эрчимийн гайхамшигт чадавхи болон бусад парапсихиологийн үзэгдлүүд  төгөлдөржинө. Амирлахуй бясалгахуй  нь хатуу зөөлөн ямарч нөхцөл боломжинд амьдралаа найдвартай авч гарах зориг хүч итгэл найдварыг хүнд өгдөг. Заавал бясалгал гэхгүйгээр сэтгэлээ зөв залж сурах нь  үүн лугаа хүнд асар их боломж өгдөг

Сэтгэл бол өөрөө өөрийгөө цэнэглэх их хүч юм Сэтгэлийн далдлага нууцлага эрчимийг нээж ид шидийг |сидха|  олох талаар их сонирхож, болж өгвөл хүний бодол санааг уншчих гээд санаархаад байгаа.  Энэ нь нэгэн талаар дээр дурьдсан тархины үйл ажиллагааны сэтгэлийн энергийн билчирт ваакум орон зай үүсгэж, улмаар сэтгэлийн талсжсан энерги болж чадваас  дээрээс татах хүчийг дуудаж чадах боломжийг олж болох юм   Ингэж бясалгалын эхний шатанд хүрдэг  Үүнээс цааш лавтая тэнгэрлэг бурханлаг энерги тийшээ чинад нарийн сэтгэлээ билчээж чадвал жинхэнэ амгаланд хүрэх жишээтэй бололтой.

 Гүйлгүү ухаан нь бясалгал хийгээд  улмаар их амгаланг нөхцөлдүүлнэ. Гүйлгүү гэдэг нь үгийн хувьд гүйлгэх сэл гүүлэх, наймай гүйлгээ, гүйдэг уяа гэх зэргээс өөр гүн рүү алс руу, орон зайд тодорхой гүйх гэсэн санаа байдаг Тэгэхээр гүйлгүү ба гүйлгээ ухааныг аль альнийг нь хослуулах хэрэгтэй Төрийн бодлогод ч гүйлгүү ухаан ба  гүйлгээ ухаан аль аль нь хэрэгтэй. Энэ хорвоод чамтай эвсэх |когрент|, хэм ижилсэх |синхрон | байхаас биш. Чамтай адилхан юм энэ хорвоод  нэг ч байхгүй. Чи л өөрөө л өөрийнхөөрөө амьдарна гэдгийг ямагт санаж явууштай. Монголчууд ингэж өнө мөнхийн хөх тэнгэр лүүгээ сэтгэлээ билчээж оюун санаагаа цэнэглэх  боломж бүхий аз түшсэн  гүйлгүү  ухаантай ард түмэн билээ.

 Д.ДУЛМАА (Судлаач)

Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012он

Leave a Reply