Дотор ухаан

Сэтгэл бол хүний
бүтэцийн нэгэн хэсэг мөн

Монголчуудын хүнээр хүн хийх ухаанд “Чи дотроо жаахан ухаантай яв”, “Жаахан дотор ухаан суулгах юмсан” гэж өвгөд залуучуудыг сургамжлах нь бий. Дотор ухаан “дотор хүн”, “дотроо ухаантай явах”, “дотор хүнтэйгээ зөвшилцөх” гэх ойлголтууд нь доторхи биш, дотуурхи биш гэхдээ тийм ч ил байдаггүй далдалга нууцалга  ухааны тухай юм.  Энэ “дотор хүн” буюу “дотор ухаан” хүнийг дотоод ба гадаад ертөнцтэйгээ дасан зохицох гол үүрийг гүйцэтгэнэ. Энэ дотор хүнийг сэтгэл зүйн шинжлэх ухаанд Эго, Самость, self-өөрөө, Мер ка ба, далд ухамсар гэх мэт олон хувилбар нэршлээр ойлгодог.  Бас дорнын арга ухаанд  дотор хүний гадагшхи харьцаа, зарим байдлыг нь тодотгон хүний хүрээ, солонгон бие гэсэн байхад орчин үеийн физик чанараар нь эфирен бие, эфирлэг талбай, био орон, био эрчим, аура гэсэн  төсөөллөөр нэршүүлсэн ч бий.

Дотор хүн эгэл ойлголттой ч маш нарийн бүтэцтэй. Бидний халах, хөрөх, даралт, судасны цохилт, өнгө, гэрэл, дуу авиа зэргийг биеийн таван мэдрэхүйн хүрээнд мэдрэхээс эрс өөр. Ингэхээр монголчуудын дотор хүн гэсэн  ойлголт бол дотор ухаан – сэтгэл  мөн. Энэхүү дотор хүн – сэтгэлийн эрчим бол гадаад орчинтойгоо нарийн холбоотой, газар дэлхийд шингэх юмгүй  дээшээ гүн рүүгээ эргэж татагдана. Хүний бие гаднаас хоол тэжээлээр, агаараар амьсгалж авах эрчмийн эх үүсвэртэй байдаг бол дотор хүн өөрөө сэдээгчтэй. Ер нь зүрхний автомат ажиллагаатай эгээ л нэг чигтэй. Саяхан учир мэдэх нэгэнтэй уулзаж ярилцаж байхад сэтгэлийн тухай ойлголтыг 8-9 настай хүүхэд ойлгохоор зурж дүрсэлж яривал ойлгомжтой болно гэж зөвлөж билээ. Би тийм бага хүүхдүүдэд ойлгомжтой болгоход одоогоор өөртөө итгэхгүй байна. Харин хүүхдүүдийг ойлгох болов уу гэж бодоод физик-махан биеийг үргэлж зураасаар энэ биеийн гадна эфирэн биеийг тасархай зураасаар  дүрслэн тайлбарлах болсон юм.

Тасархай зураасаар зурсан хүн бол минийхээр “ дотор хүний”  маань төсөөлөл юм л даа Аяндаа таниж мэдэхийн хирээр дотор хүнийг зурж, харж болохгүйг ойлгоно биз. Нээрээ хүүхдийн ихэнх үйл ажиллагаа хөгжөөгүй ухамсар суугаагүй байхад далд ухамсрын бичвэр – архетип нь |Г. Юнг| давамгайлах чанартай байдаг учраас тэр далд хүнийг хичнээн энгийн ерөнхийлөн дүрслэх дутам улам бүр ойлгомжтой байж болох юм.

Энэ биеийн үйл ажиллагаа голчлон, төв мэдрэлийн систем, гипофиз тэргүүтэй дотоод шүүрлийн булчирхайн буюу мэдрэл шингэний зохицуулгатай бол  сэтгэцийн үйл ажиллагаан нь эпифиз – борогцой булчирхайн оролцоо тойгоор харьцангуй автоматаар сэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд зохицуулагдаг байна. Дотор хүний “зүрх” дээр дурьдснаар биеийн зүрхтэй хэмнэлийн нэгэн чигтэй гэж үзвэл дотор хүний тархи нь борогцой булчирхай ч юм уу. Тэгэхээр дотор хүний байдал бидэнд бүрэн нууцлаг далдлаг байсаар байна. Хүн төрөлхтөн дотор хүн буюу дотор ухааныг ямар их сонирхоно вэ. Ялангуяа түүний гүн рүүгээ хэрхэн байдгийг мэдэхийг хичнээн их хүснэ вэ. Аргагүй юм “дотор хүн” дотгошоо ч гадгашаа ч холбоотойг орчин үеийн шинжлэх ухааны өнөөгийн мэдлэгийн түвшинд ойлгож илэрхийлж гаргаж байгаа

Одоо хүн төрөлхтөн “дотор хүний” гүн рүү сэтгэцийн үйл ажиллагаа хүний сэтгэлийн их эрчим хүчийг өөрт нь хэрхэн ашиглуулах талаар их чармайж байна Эс тэгвэл энэ хэмжээтэй хэмнэлтэй дэлхий маань материалаг хэрэглээний даац хэтэрч байгаа талаар бидэнд янз бүрийн аргаар цаг ямагт сануулга өгсөөр байгаа билээ.

Харин тэгтэл тэр маш нарийн сэтгэлийн эрчим, далд ухамсар гадагшхи далд ертөнцтэй хэрхэн холбогдох талаар таниж мэдээд ашиглаж байсан нь дорнын сэтгэхүйн өв санд их байна. Ийм болохоор өрнийнхөн дорнынхон тэр  “дотор хүнийхээ” арга ухааныг яаж учрыг нь олж байдгийн мэдэхээр шимтэн шинжлэх ухааны түвшинд судлаад зарим талаар бататгаад байна “Дотор хүний” бүтэц, үйл ажилллагааны бие сэтгэлийн оюуны хэсгүүдтэй харилцах харьцааг төрөл бүрийн шинжлэх ухаан, өв мэдлэгийн  янз бүрийн түвшинд олон зуун хувилбараар тайлбарлаж нэршүүлж ирсэн Улс үндэстний өвөрмөц байдал танин мэдэхүйн онцлогыг харуулсан дотор хүний тухай ойлголт тэдний аху, аж амьдралын ахуйн зам мөрт тодорхой тусгалаа олсон байдаг. Энэ “дотор хүн” монгол хүмүүсийн санаанд яаж бууж байгааг доорхи хариултаас харъя. Чи дотор хүний тухай юу мэдэх вэ гэдэг асуултанд:

-“Дотор хүн” агуу. Би түүнээсээ эмээдэг
-“Дотор хүн” маш энгийн, дэндүү энгийн, уурлана бухимдана гэж үгүй, өгөөмөр, түүнтэй сайн зөвшиж байгууштай.
-“Дотор хүн” гэдэг тэр балай юм байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг   учир нь олддоггүй
-“Тэр чимхээд авахаар ойрхон юм шиг мөртлөө баригддаггүй
-“Тэр” бид хоёр насан туршидаа тэмцэлдэж яваа
-“Дотор хүнтэйгээ зөвлөлдөх сайхан. Хамгийн үнэнч хань бол тэр.
-Түүний дотор сүлд сүнс минь хургаж байдаг.
-Миний дотор хүн гэрэл гэгээтэй ертөнцийг өөр дотроо бүтээдэг
-“Дотор хүн” гэдэг чинь нөгөө “Эго” байхгүй юү.
-“Дотор хүн гэдэг болохоос биш  харинч хаа хамаагүй явдаг юм биш үү
-Дотор хүн бол миний цорын ганц хувийн өмч, дотроо юу гэж  бодож байх нь хэнд ч хүртээлгүй.
-7 настай охин – миний дотор тэнгэрийн шувуу байдаг. Би өөрөө тахиа жилтэй
-Би чинь явж явж  түүнийхээ эрхэнд л амьдардаг юм шүү дээ.
-Тэр миний бодол сэтгэл. Түүнгүйгээр ямарч утгагүй
-Ер нь энэ биенээс дотор хүн л үлддэг юм биш үү.

Эдгээр хариултыг уншигч та нэг янзаар хариулаад тунгаагаад үзээрэй. Уламжлалт монгол ухаанд биеийн мэдрэхүйгээс гадна сэтгэлийг буюу “дотор хүн” ээ маш бодитойгоор авч үздэг. Дотор ухаан руугаа өнгийх дотор хүнтэйгээ дотносох нь хамгийн чухал, өөрийн юм болохоор  ихдэх ахдах, багадах алдах гэх юмгүй.

Маш энгийнээр ойлгох юм бол Сэтгэл гэдэг үг биеийн бүхэл хэсгийн нэгэн үйл ажиллагааны гол чиглэлийг нь нэршүүлсэн бүтэцийн нэршил. Бие, сэтгэл, оюун  гэдэг. Сэтгэц гэдэг нь хоол боловсруулах, дотоод шүүрлийн, бэлгийн зүрх, судасны систем гэдэг шиг сэтгэлийн үйл ажиллагааны системчилсэн ойлголт. Сэтгэлийг судлах ухааныг сэтгэлзүй гэдэг. Монголчууд хүнийг “сэтгэлийн амьтан” гэж ярьдаг… Хүн бусад бодисын нэгэн адил бөөмлөг ба долгионлог буюу сэтгэлийн бүтэцтэй. Сэтгэл хийгээд түүний нарийн бүтэцүүд нь хүний оршихуйн үндэс мөн. Орчин үед хүний долгионлог бүтэцийн – нарийн биеийн – сэтгэлийн тухай үнэхээр их анхаарч, хүний бүтэцийн тухай ул суурьтай  хандах болсон байна. Тийм учраас би энэ талын өв мэдлэгийг нилээд зүрх гарган шинжлэх ухаанчаар ч гэх үү нэртэй сэтгэл зүйчдийн тайлбар ойлголтуудтай харьцуулж жиших баяжуулах маягаар бичиж байна. Сэтгэцийн эмгэгтэй хүн гэвэл сэтгэлийн хий бодь эрчимийн үйл ажиллагаа нь хямарсан, уураг тархиндаа үзэгдэх оношлогдох өөрчлөлтгүй хүн байна. Тийм болохоор өнөөгийн “Сэтгэц эмгэг судлалын төв”-ийг эхлээд “Хий судлалын эмнэлэг” гэж нэрлэдэг байсан. Философич зурхайч Ш.Агваандондов гуай сэтгэлийг хөдөлгөх эрчимийг “хийбод” эрчим гэж бичсэн байдаг.

Бие мах бодь бол бодисын солилцоонд оруулж амьдралыг хангах хоол болвсруулах, мэдрэлийн, шээс бэлгийн, булчингийн, дотоод шүүрлийн булчирхай гэх зэрэг  системүүдийн үйл ажиллагааны хавсарсан нэгдмэл  үр дүнд ажиллана. Оюун ухаан нь голчлон тархины пирамидный рефлексээр, оюун санаа нь өөрөөр хэлбэл сэтгэлээс үүссэн Санаа буюу Пси энерги -экстропирамидный рефлексээр явагдана гэж нэг янзаар ойлгож болох. Тархины эд эсийн үйл ажиллагаа болох оюун ухаанд суурилсан  сэтгэл санааны тогтсон цогц хуримтлал хувилбаруудыг сэтгэлгээ гэнэ. Энэ нь монголчуудад “монгол ухаан” гэсэн хэвшсэн хэллэг бий.

Хүний тав болон зургаа дахь мэдрэхүйн түвшинд тархины үйл ажиллагааны хүрээнд явагдах оюун ухаан юм бол, сэтгэл санаа нь сэтгэлийн маш нарийн энергийн түвшинд явагдах үйл юм. Харин оюун санаа нь харьцангуй бодьжсон орчлонгийн оюун санаатай нийлэх машид ашид чинад нарийн сэтгэлийн энергийн түвшинд явагдөх бөгөөд улмаар  ухамсар сүлд сүнс үхэл амьдрал, оршихуйн нарийн ойлголт юм.

Сэтгэл санаа, оюун санааны түвшинд мэдрэмж яригдана Тийм учраас хичнээн боловсорсон байгаад оюун ухаан нь сайн байгаад сэтгэл санаа тааруу, мэдрэмжгүй  сэтгэлгээ муутай бол бас сайн ургашлаж өгөхгүй нээ.

Сэтгэцийн үйл ажиллагаа бусад системийн үйл ажиллагаанд хамгийн их рольтой. Бүхнийг “тодор хүн” л мэднэ. Жишээ нь бэлгийн үйл ажиллагааг хүрэлцэхийн мэдрэмж төдийхөн ойлгох нь даан ч бүдүүлэг. Ингэж хандах нь дотор хүний жинэхэн дотоод охийг нь үл амсна.  З.Фрейд Либидо-г сэтгэлийн үйл ажиллагаанд жишээ татаж гаргаж ирэхдээ чухамхүү бэлгийн үйл ажиллагааг зөвхөн инстинкт төдийгүй сэтгэлийн асар их эрчим хуримтлагдаж оролцдог гэдгийг тодотгосон хэрэг билээ. Гэтэл “дотор хүний” ажиллагаа  ойлголт муутай хүмүүс далд ухамсраа хүртэл сэргээж хүч авахын оронд биеийнхээ амьтанлаг эгэл мэдрэхүйн хүрээнд тогтоож ойлгосон нь их ажээ.  Бэлгийн ханамж –либидо гэсэн давамгайлсан ойлголт даварч өнөөгийн хүн төрөлхтөний  sex- бэлгийн дуршил гэсэн энэ биеийн үйл нь ДОХ гэдэг гайхал өвчнийг хөгжөөх нөхцөл нь болсон  гэх нь ортойсон уу.

Ямарч атугай энэ ташаа хандлагыг Австра-Германы нэртэй сэтгэлзүйч К Г.Юнг онолын хувьд залруулсан гэж мэрэгжлийн  зарим хүмүүс үздэг юм билээ. Шинжлэх ухааны, туршлагын, уламжлалын, далд ухамсрын, өв мэдлэгийн эх үүсвэр бүхий аливаа мэдлэг мэдээлэл нь хөгжлийн хийгээд сэтгэлгээний янз бүрийнн түвшинд үндсэн цөмөө хадагласан чигээрээ өөр хоорондоо төстэй арга ухааны хэлбэрээр өвлөгдөн хэрэглэгдсээр баяжигдсаар явдаг. Сэтгэцийн үйл ажиллагаа түүний ойлголтын тухайд ч ялгаагүй. Үүнийг өрнийнхөн сэтгэцийн орчин үеийн арга ухааны түвшинд жишиж гарган тавьж байгаад олзуурхууштай. Энэ нь дотор хүн буюу дотор ухаан – сэтгэлийг орчин үеийн сэтгэлгээний түшинд шинжлэх ухаанчаар хэн хүнд ойлгомжтой болгоход их дөхөм болж байна.

Дорнынхон хүний биеийг бүтэцээр нь эцгийн ясан, эхийн цусан талын гэж ойлгож болдог шиг Өрнөд К Г Юнгийнхаар сэтгэлийг бас эцэг ба эхийн талын анимус ба анима гэсэн бүтэцээр тодорхойлсон байгаа. Монгол Түвдийн анагаах ухаанд судсыг нь бариад биеийн талын тогтоц өөрчлөлт хямрал, цаашдын эрүүл мэндийн тавиланг хэлдэгийн сацуу бас сэтгэлийн нь байдлыг дээрхи янзаар хэлэхээс гадна далд ухамсарын хүрээн дэхь хувь тавиланг бүр алсын учир шалтгаантай нь бас хэлж чаддаг байжээ.

Дотор хүний ажиллагааг үр дүнгийн нь түвшинд үнэлсэн янз бүрийн хувилбар нэршлүүд бий. “дотроо ухаантай, доороо суурьтай”, “дотуур тамиртай”. гэх мэт.   “Дотуур тамиртай хүн” гэж ярьдаг. К Г. Юнг Эго – г гадаад дотоод ертөнц рүү хандсан байдлаар нь экстро ба интроверт хандлагатай сэтгэцийн төрх гэж ангилаад энэ төрхийн хүмүүс аль нэгийгээ ямагт ямар нэг дулимаг тийш нь хэтрүүлэн үнэлэх зөрчилдөх хандлагатай байдаг гэсэн байдаг. Үүн шиг экстроверт төрхийн хөнгөн хөдөлгөөнтэй , орчноосоо таашаал авах илүү дуртай хүмүүс, интроверт –дотогшоо хандлагатай чамбай зантай хүмүүсийг сөрөг тийш нь хүч нэмэн “дотуур тамиртай” муу хүн гэсэн ойлголтоор монгол сэтгэлгээнд хоногшуулсан тал бий. Интроверт хүн үнэхээр их хэлбийвэл амиа бодсон хувиа хичээсэн бэртэгчин өөдгүй хүмүүс болдог. Энэ нь хүмүүст гүнзгий эгдүйцэл төрүүлдэг.

Харин өөрийгөө танин мэдэж өөрийнхөө сэтгэлийн эрчимийг зохистойгоор ашиглах хямагдах дотуур тамиртай, буюу дотор хүнээ тэнхээтэй өсгөх хандлага нь амьдралын эрчимээ ашиглах хамгийн хэмнэлттэй зам билээ Дотор хүнтэйгээ сайн зөвшилцөж дотроо уужруулж бай  Дотроо өөрийнхөө амар амагланг мэдэрч бай.

Дээрхи асуултанд хариулсан ихэнх хүмүүс “дотор хүн” ээ их үнэлж ашиглаж байдаг нь харагдаж байна. Нэгээхэн хурмын амаглан ихээхэн амьдралын зохистой эрчимийг хуримтлуулж чадна.Тэгээд монголчууд “нэгэн өдрийн амаглан мянган жаргалын үүд” гэж ярьдаг. Ийм чадал гол нь “дотор хүнд” л байдгийг бид ойлгож болно Давшилт байхын зэрэгцээ амьдралд ухралт бас байдаг |прогресс регресс| Ухралтыг заавал хүлээж, биеээр их хүч гарздаж, алдаж эрсдэж хийж болохгүй Үүнийг сэтгэлийн хүчээр хий. “Ядаж нэг сайн амьсгаа аваад… дахин оролд”, “Дотор хүнээ юу юугүй салхины морьд, арван хангал лугаа бүү уухичуул” Дотроо уужруул. Яагаад гэвэл хүн төрөлхтний нартад амьдрах гол зарчим бол заавал шөнө унтаж тайвширч амьдралын эрчимээ сэргээх хэмнэлтэй байдагтай холбоотой. Үүний баталгаа нь өөрөө өөрийгөө автоматаар зохицуулах боломж олгодог анагаах ухааны сэхээн амьдруулахад унтуулан тайвшруулах, шашны сүсэглүүлэн тайвшруулах аргууд байна.

Монгол хүн таны “дотор хүн”-дотор ухаанд өөрөө өөрийгөө болгоод явах, “мөрөө хөөхтэй болгох” ухааны учиг шигтгээстэй  байдгийг ашиглаж сур. Ер нь дотор хүнээ бүхэлд нь зөв таниж ойлгож авах нь чухал. Үүнийг  нөгөө талаар “Би” гээ мэдэх ч гэдэг байх. Тэгвэл чи чухамдаа ямар бодгаль хүн болохоо танин мэдэж, яаж шүү амьдарвал болох вэ гэдэг чигээ гаргахад чинь чухал түлхэц болно.

Г Юнг бүтээлдээ би эмпирик |туршлагын| өөрөөр хэлбэл амьдралын хар ухаантай хүн гэж олонтоо дурдсан байдаг. Монголчуудын олон зуунаар батлагдсан авчихмаар жишээ нь “дотор хүний” ойлголт шиг арга ухаан манайд олон байж болохыг анхаарч үзээрэй. Г Юнгийн Эго ба түүний дотоод ертөнц рүү харилцах харилцааны хооронд байх сүүдэр |тень| гэдэг ухагдахуун нь манай “хүний мөс” гэдэг ухагдахуунтай дүйж болохоор санагдана. Энэ нь дотор хүний хамгийн нарийн эмзэг хэсэг нь ч байж болох юм. Ингээд лавшруулбал “дотор хүнээс” сэтгэцийн далдлага нарийн үйл ажиллагааг монгол сэтгэлгээний хүрээнд мөнхүү монгол нэршилтэй нь тодотгон гаргаад ирж болмоор. Монголчууд  “дотор хүн” дотроо байраа эзэлж чадахгүй ихэд гадгашласан, сэтгэлээ гээсэн байх нь насны эцэст энэ ахуйгаас чөлөөлөгдөхөд бэрхтэй болж сэтгэл хоёрдож сүнс хорогдож мэдэлтэй гэж боддог.

Хүн төрөлхтний хөгжил сэтгэлгээний түвшинд эмч сэтгэлзүйч Г Юнгийн сэтгэцийн бүтэц үйл ажиллагааны талаар өвөрмөц дорвитой өөрчлөлт хийж сэтгэл зүйн талаар шинэ чиг хандлага гаргаж ирэхэд нь тэр өвөг Европийн, хөгжсөн Европийн, хөгшин Европийн, өөрчлөгдөн буй Европийн хийгээд түүний танилцсан Энэтхэг Түвдийн зэрэг дорнын өв мэдлэг арга ухаан их боломж олгосон нь мэдээж  ойлгомжтой. Тийм болохоор К.Г. Юнг Дорнын сэтгэлгээний болон үхлийн |Бардо| тухайн номонд зохих тайлбаруудыг хийсэн нь өрнө дорнын сэтгэлгээний өв соёлыг холбоход их түлхэц болж, дорнын сэтгэлгээг ойлгодог өрнийн сэтгэл зүйчээр үнэлэгдэх болсон билээ.

Энэ сэдвийг уншаад Г Юнгийн болон бусад орны эрдэмтэдийн арга ухаан үзэл бодолтой манай монгол ахуй дахь сэтгэлгээний хувилбар агуулагууд төстэй л байдаг гэж манай онолчид даруухан дуугарах байх л даа. Үүний сацуу дорнын соёлтой нэгэн ард түмний хувьд өнөө хүртэл бидний дунд хадаглагдсаар яваа өвгөдийн маань ухаан түүний дотор “дотор ухаан” хүн төрөлхтний үе үеийнхний арга ухаантай айлсана гэж өөрийнхөө ойлголтоор бичээд үзвэл яасан юм бэ гэсэн дотор хүнийхээ зөвлөмжөөр ийнхүү бичиж байна.

Ийнхүү монголчуудын “дотор хүн” дотор ухаан” гэдэг ойлголт бол “хүн нийхмийн амьтан” гэхээс өөрөөр “Хүн бол сэтгэлийн амьтан” гэдэг ерөнхий уламжлалт ойлголттой тохирох ажээ. Сэтгэл бол хүн буй болох торгон агшинд орон зай цаг хугацааны өөр хэнд ч хэзээ ч дахин давтагдахгүй амьдралын хамгийн нарийн хамгийн эмзэг мөртлөө хүн өөрөө л жолоодож болдог сүнс, амьдралын эрчмийн нарийн мэдээлэлийг агуулах нэн нарийн эрчимээр үүсэн тогтнох учир хүний бүтэцийн хамгийн нарийн тогтоц хэсэг  юм.

Д.ДУЛМАА (Судлаач)

Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012он

4 “Дотор ухаан

  1. Pingback: Dungeon

  2. Pingback: rekruitmen pln

  3. Pingback: DMPK

  4. Pingback: online installment loans

Leave a Reply