Давхар ухаан

Давхар ухаантай явбал
нүгэл хийсэн ч тамд орохгүй

2 R UMAX PowerLook III V1.4 [2]Монголчууд бусдын нэгэн адил амьдрах нутаг орон, амьдралын хэв маяг, амьдрах арга ухааны онцлогоо багтаасан сэтгэлгээний тогтношсон арга ухаантай улс. Энэхүү тогтношсон сэтгэлгээ буюу монгол ухааны нэгэн чухал хувилбар нь яах аргагүй давхар ухаан мөн.

Нартай сартай энэ хорвоод давхар ухаантай амьдрахын учир нь хүн газар тэнгэрээсээ амьдралын эрчимийг авч эдгээрийн бие дэх тусгал болсон бие, сэтгэл оюуныхаа үйл ажиллагааг зохицуулах арга ухаан болдогт байгаа юм.Тэнгэр газрыг нэгэн хувилбараар  наран саран хэмээх нь тэнгэрт нар нь байхад саран нь манай дэлхийг тойрч байх учраас хүний амьдралд үйлчлэх үйлчлэл нь тэнгэр газартайгаа адилхан юм.

Наран саран хэмээх хоёр гэрлийн гялбаанд
Наслах үхэх гэдэг хохь заяаны улбаанд… гэж төрийн соёрхолт яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн бичсэнчлэн дан ухаан, тал ухаан байж болохгүй давхар ухаан л байх ёстой болж байна.

Давхар ухаанд хүн төрөлхтний улам бүр баяжигдаж батлагдсаар яваа янз бүрийн арга ухаан хийгээд монголчуудын олон хувилбар арга ухааны гол агуулга багтдаг. Үүнд бидний сайн мэдэх дорнын олон ард түмний арга билигийн ухаан, монгол өвгөдийн минь авах гээхийн ухаан, өнө эртнээс өдийгөө хүртэл шүүн тунгааж  дэг журам, хууль цааз болгон тогтоосон улс түмний  болдог болдоггүйн ухаан гэж бий. Монголчууд эртнээс төр улсаа байгуулж явсан түүхтэй ард түмний хувьд “төрийн алтан аргамжааны бодлогоос” авахуулаад болдог болдоггүйн ухааны арвин их өв соёлтой. Эдгээр нь шинжлэх ухааны хүрээнд ч тодорхой зорилго бүхий олон хувилбар нэршилтэйгээр хүн болон нийхмийн амьдралд үйлчилсээр иржээ. Боловсролын системд тоо бодлого ба хэл бичгээр эхэлсэн сургалтыг цаашид өргөжүүлж байгал ба нийхэмийн ухааны мэдлэгийг ч давхар ухаанаар эзэмшүүлж байгаа.

Үүний адил тэнгэрт өршөөгдөж газарт ивээгдэж яваа хүний амьдралыг бүр эгэлхнээр бодвол салхи борооноос хамгаалах давхар ухаан дааж явдаг: Тэгвэл Фэнг шү гэдэг нь  бас л салхи ба ус гэсэн үг шүү дээ. Монголчуудын бие сэтгэлээ хамгаалж явах гол арга халуун хүйтний зарчим нь амьдралын үйл ажиллагаанд ус ба тосны  учрыг олоод хэрхэн ашиглах залах жинхэнэ монгол аргыг гаргасан нь дорнын гэх арга ухаанаас үнэхээр ялгардаг билээ
Бас буян ба нүгэл хийгээд гам ба гэм нь хүний амьдралыг хямгадах давхар ухааны зайлшгүй санаж явах хамгийн түгээмэл гол ойлголт юм. Энд миний анагаахын их сургуулийн ангийн анд акдемич, доктор профессор элэг судлаач Бат-өлзийн Цэрэндашийн “Хүмүүс биеэ үзүүлчихээд-Эмчээ одоо би ямар дэглэм сахих вэ? гээд асуугаад байдаг. Энэ нь би гам алдчихлаа. Гэмшиж байна. Одоо л өөрийгөө нэг сайн  дэглээд өгье гэсэн санаа байдаг. Тэгсэн ч хожидсон байх нь цөөнгүй Гэм суухаас нь өмнө өөрийгөө гамнах хэрэгтэй  шүү дээ” гэсэн үгийг та бүхний сэтгэлд ахин нэг анхааруулъя.

Монголчууд ийм давхар ухааныхаа хүчээр амьдралын гайхамшиг хийгээд гамшигийг ялган салгаж амьдрал ахуйдаа өргөн дэлгэр хэрэглэж ирсэн ард түмэн билээ Энэ нь бас хүний амьдын зурхайн гал ус гэдэг агуулгатай яг адилхан болно.  Энэ нь ихдэж багадахаараа  гал усны гашуун зовлон болдог гэж үүнээс хамгаалах даацтай гарцаагүй  найдвартай аргыг амьдралд хэвшүүлж ирсэн байдаг. Жишээ нь аян жинд хөдөө эзгүй хээр хоноглож гал түлээд явахдаа дараагийн хүмүүс ирээд галлахаар бэлтгээд явах ба энэ нь нэг талаар галаа бүр мөсөн унтрааж түймэр тавихаас бүрэн сэргийлсний шалгуур болдог байжээ. Үүний адил “хурмаст хилэгнүүлчих вий”, “тэнгэр задраачих вий”, “савдаг догшруулчих вий”, “лусын унаа яваглачих вий” гэсэн аминд тулсан санамжийг олон зуунаас нааш эсэнд минь бичиж өгчээ Жишээ нь байглын маш нарийн мэдээллийг тээсэн цусан эвэртэй магадгүй газрын татах хүчин-гравитоноор хэт ханасан онцгойрч тошсон бугыг зочроож гэмтээвэл тэр мэдээлэл энерги хүнд их хямрал гай зовлон болж  алдас болно гэдгийг мэдээд л сануулаад л ирсэн байна. Тэгтэл энэ үед бидний зарим нь шуналд автан бугыг бүр олноор нь сүйтгэсэн  дуулдах юм.  Юу л болж байна даа
Давхар ухаан нь нэг талаар хүний бие ба сэтгэл оюуны  буюу хүний  бөөмлөг ба долгионлог чанарын тухай бататгаж, өөрийгөө мэдэхтэй болгохоос гадна нөгөө талаар өөр өөрийн төөрөг зурагтай хүний заяамал амьдралын эрчимийг тогтонг, чансаалаг авч явах, хэмнэлттэй нөөцлөг, хүний мөс, хүний  үнэртэй өсгөж, учир олохтой болгох болон олны дунд амьдралаа авч явах мөрөө хөөхтэй болгох  ёс суртахууны шалгуурт бэлтгэдэг.
Хүний мөс гэдэг нь гэдгийн мөс нь бидний өнөөгийн мэдлэгийн хэрээр бол бөөмлөг, усны тодорхой тогтоц бүхий хатуулаг буюу тастлаг, тунгалаг нэвт гэрэлтдэг, аливаа эрчимийг шингээж ойлгож байх цэвэр ариуныг илтгэх шилмэл хүн чанарыг агуулах ойлголт юм. Хүний үнэр гэдэг нь хүний орчноос өчүүхэн жижиг хэсгүүдийн хэлбэлзлэлээр “шарсан мах  анддаггүй шар зурхайч “гэдэг шиг үнэрийн долгионоор ямар ч хол саадгүй туулах хүний долгионлог бүтэцийн дамжуулах татах чанарыг хадгалсан хүний хамгийн эерэг мөн чанарын талаархи ойлголт юм.

Давхар ухааныг хувь хүний хувьд биш, амьдралын тухай ерөнхий ойлголт талаас нь ойлгож болох нэгэн жишээ дурдъя Монгол зурхайд туйлын гурван ёсыг: Тэнгэрийн ёсыг арга билгээр, хүний ёсыг өршөөл журмаар,газрын ёсыг гал усаар гүйцэтгэнэ гэж давхар ухааныг тодруулж заасан байна. Хүний ёсыг өршөөл журмаар гүйцэтгэх арга нь унтаж тайвширч, залибарч бясалгаж, хүний хүчээ сэлбэдэг хэмнэлийн дагуу өөрөөр хэлбэл билиг – аргын шүтэлцээг даган мөнөөхөн өвгөдийнхөө хүлээцтэй уужуу сэтгэлээр өршөөл хайраар эхэлж үзээд болохгүй бол олны ухаанаар дэнсэлж тухайд нь тохирсон үйлийг дэг журам хууль дүрмээр нь өөрөөр хэлбэл болдог болдоггүйн ухаанаар шийдвэрлэх ёстой гэсэн чин шударга ёс байна. Ерөнхийлөгчийн зарлигаар амь өршөөж хүртэл болдог ч гэсэн эсрэг тохиолдолд  хууль дүрэмд тохирох давхар ухааны зарчимаар шийддэг. Хууль ёс зүйн хувьд ч хууль тогтоох байгууллагаас хүний эрх зүй ёс зүйн харилцааг тогтоохдоо мөнөөхөн хөнгөлөх хэлтрүүлэх уян зөөлөн арга ухааныг хүний амийг өршөөх хүртэл нь хуульчлан зааж өгсөн байдаг байна.

Орчин үеийн ойлголтоор амьдралыг дотогш гадагш нь гүнзгийрүүлэн судалдаг микро ба макробионик давхар ухаан байна. Өнгөрч буй зуунд микробионик чиглэлээр нарийн судалж микроб вирусыг нээж, тэдгээрийн амьдралын явцад хүний бие хямрах буюу эмгэгших түүнийг эмчлэх эсвэл микроорганизмын бие биедээ нөлөөлөн амьдрах хам амьдрал, \микро био симбио ценез | биотехнологийг амьдрал ахуйдаа өргөн ашиглаж эмийн болон хүнсний бүтээгдэхүүн хийж их амжилтанд хүрч химийн шинжлэх ухаан ихэд хөгжсөн. Макробионикт хамаарах орчны нөлөөллийг дэлхий, агаар мандал, од эрхэс, орчлон ертөнцийн хүрээнд ойлгох физик ойлголтоор сансрын уудмыг ашиглах хүртэл их амжилт олсон. Аливаа үзэгдэл дан байх учиргүй нь давхар шалтгаалцлын үр дүнд гарч ирдэг. Доктор Дашийн  Бямбасүрэн “…тэсрэлтээс 0,3 хувь сөрөг цэнэгтэй бөөмс тийм хэмжээний  бөөмстэй мөргөлдөж фотон үүсгэн орчлонгоор түгсэн…” гэж “Орчлонгийн хүрд” номондоо бичсэн байдаг.
Монголчууд яагаад “хал нь гаднаа, хайр нь дотроо” гэж давхар хэлээд байна. Хамгийн гол нь “хайр” гэж нэрлэж байгаа амьдралын бүлээн дулаан нааштай ашигтай эрчмийг дотроо нөөцөлж хямгадаж байх санаа энд байна. Давхар ухаан нь хүн төрөлхтний амьдралыг халтай бүхнээс хайцаайлж, хайрлах хямгадахын эрчим мэдээлэлийг шингээж, буяны сэтгэл барьж явах амьдралын хамгийн тулгуур арга ухаан байдаг билээ. Ерөөсөө үүнийг энгийнээр ойлговол хүн батерей-хураагуурт залгагдан цэнэглэгдэх лугаа шөнө унтаж амьдралын хаа эрчимийг сэлбэж авдаг шиг эерэг   б и л и г   чанарын үр дүнтэй үйлээр юм уу, өмнөх уламжлалаасаа   т э э ж  я в а х   ёстой зан заншил бахархал дээдлэл хүндлэлээр юм уу, хүн нийхмийн олон үеийн ухаанаар батлагдаж хуульчлан тогтоогдсон боломжийн   б о л д о г   ухаанаар ч юм уу авч явах ёстой давхар ухааны гол зарчимаас улбаатай байна.

Аливаад “дороо суурьтай дотроо ухаантай хандаж бай… Арга нь олдвол…  болж өгвөл тэгэмгүй байдаг юм шүү” гэж муу үйлээс зайлуулах хөгшчүүлийн маань давхар ухааны хэрсүү захиас байдаг шүү дээ. Ийнхүү дан жаргал заяадаггүй хорвоогийн энэ араншинд зовлонгийн замыг багасгах монголчуудын давхар ухаан “Хал нь гаднаа хайр нь дотроо” гэдэг сургамжийн үгээр монгол сэтгэлгээнд бөхжсөн нь чухамдаа хүний ёсны нэг арга юм даа. Монголчууд бид байгаа юмнаасаа амьдралын эгэл бор аргаас эхлээд  шашин, шинжлэх ухаан, гүн ухааны бүхий л үр хөврөлийг агуулсан монгол сэтгэлгээнийхээ арга ухаанаас хэн хэрхэн ямар хэмжээгээр хүртэж чадах эсэх нь гол юм даа.

Давхар ухааны дэнсэнд бодолцоход  хүний амьдралд бие ба сэтгэлийн буюу эрүүл мэнд ба ёс журмын талдаа алдах онох юм гарна. Түүнээс биш боловсрол дулим байх, авъяас ухаан, чадвар сул байх,онолын хувьд ялгаатай байх нь тийм ч их төвөгтэй зүйл биш. Үүнийгээ бодолцож  одоогийн соёлтой гэр бүл, хувь хүмүүс хувийн эмчтэй, хувийн өмгөөлөгчтэй байх хэв янз нэгэнт тогтжээ. Хувь хүний хувьд эдлэх эрх ямба, эзэмших эрх үүрэг буюу хууль эрх зүйн мэдлэг гэж заагтай юм байдгийг бас давхар ухаанаар тааруулж явууштай. Тэгвэл албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэх, авилгал хээл хахууль авах гээд ар араасаа цуврах хөлтэй алдаа эндэгдэлээс өрөө өөрийгөө хамгаалах давхар ухаан болно.
Иймд хойч үедээ хүний амьдралын тухай, хүний мөн чанарын тухай өнөөгийн ойлголт, монгол түмний амьдралын бүхий л үнэт зүйлсийн тухай бас хууль эрх зүйн мэдлэгийг дэс дараатай ойлголгуулж  багаас нь амьдралын давхар ухаантай өсгүүштэй. Боловсролын арга ажиллагаанд шинж лэх ухааны онолоос гадна практик |прагматик| арга ухаанаар баяжуулахад монголчууд бид бэлэн юмтай. Олон орон өөрийн улс оронд тохирох танин мэдэхүйн гол арга ухаан дээрээ суурилж сургалтаа явуулж байгааг ялангуяа боловсролын байгууллага тун анхаарууштай санагддаг даа. Тэгвэл амьдрал хэрэгцээ хэрэглээнд илүү ойртох  юмсан. Дотроо олон хувилбар арга ухааныг багтаасан, хүний амьдралыг залж явах давхар ухаан нь тухайн цаг үе, орон зайн орчилд зон олон улс орноо авч явах нийхэм улс төрийн ухааны нэгэн үндэс тулгуур ухаан болно.

Хүний мэдрэлийн үйл ажиллагааны буруушаах сайшаах гэсэн хоёр үйл нь тэнцвэртэй байж аливаа сэтгэлийн хөдлөл, хөөрөлд автахгүй амьдралын голч шугам ноён нуруутай явахад давхар ухаан зайлшгүй хэрэгтэй. Энэ нь аль ч үед хүн нийхэмийн амьдралын шалгуур болж байдаг. Хониныхоо захыг хумьж хариулах лугаа  өвгөдийн давхар ухаан дутмагшсанаас одоо дээдсийн тансаг хэрэглээний хөлд, гадныхны “шилмэл комиссын барааны” дэргэд доодсын амьдрал сүүмэлзэж, гэрийн нь  хажууханд  хоол,  хоногийн газар хэт  ихэдснээс  үүр шөнөөр өлөн  чөтгөрийн баясах цагаар босож суусан амьдрал ихсэх халтай болж байгааг тун давхар бодмоор болж байна даа.

Хүн хүнтэйгээ, нийхэмтэйгээ, улс гүрний ард түмэнтэй хорвоо ертөнцийн ая зантай өөрийгөө тохируулж, амьдрах эрхтэй гэхээсээ илүү үүрэгтэй байх ёстой. Хүний эрх чөлөө хамрынхаа үзүүрээр хязгаарлагдана гэж ярьдаг нь хүнд илүү гарах эрх эдлэх эрхгүй гэсэн үг. Тийм учраас эхлээд түмний жишээгээр явж сур. Хүмүүсийн дунд хог новш хаяхгүй, зохисгүй ааш авир гаргахгүйгээс эхлээд нийхмийн хэв журам сахиж явж сур. Нийхмийн ухаанаар хичээлээр олон бүлэг зүйлийн дэс дугаар зааж, ягштал цээжлэх хууль эрх зүйн сургалтаас өмнө энэ мэт монгол давхар ухаанаа сайн ойлгуулж өгүүштэй.Эцэг эхчүүд энэ биеэрээ зүтгэх, хийх хөдөлмөртэй ч өөртөө тохирсон урлаг уран сайхан, спортын төрлөөр өөрийгөө хөгжүүлж нийхэмд сэтгэлээ давхар зориулах эрмэлзлэлтэй бай. Тэгвэл хүүхдийн өв тэгш хүмүүжилд нэмэртэй. Жишээ нь урлаг соёлынхон чинь авъяаснаас гадна сэтгэл сайтай, түүнийхээ хэрээр хүмүүст зориулж бүтээл туурвидаг хүмүүс байдаг шүү дээ.

Хүний амьдрал эцэг тэнгэр эх дэлхий гэсэн амьдралын давхар ухааны эхтэй болохоор эрх ба үүрэг гэдэг юм хамт явах ёстой. Бид энэ байгаа газар шороон дээрээ л эрхлэх эрхтэй ч,тэнгэрийн эрхшээлд с э т гэлээрээ залуурдаж явдгаа дандаа санаж, бас үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. Хүнээр илүү “сонгомол давуу эрх” хангуулах бодолтой хүмүүс байдаг. Тийм хүмүүс гэр бүлийн, нийхмийн, улс орны хамгийн төвөгтэй хүмүүс байдаг.Тэр хүмүүсийн сэтгэл нь дандаа дулимаг явдаг, нарийн биеийн энергийн өөрөөр хэлбэл сэтгэлийн зохицуулга муутай хүмүүс байдаг. Хүний сэтгэл буян нүгэл, буг чөтгөрийг өөрөө төрүүлж байдаг болохоор монголчууд сэжигээр өвдөж, сүжигээр эдгэнэ гэнэ. Монгол анагаах ухаанд өвчнийг сэтгэлээс болно гэх нь эхлээд өөрчлөлт био оронд био энергийн түвшинд болж дараа нь махан биед илрэнэ гэх  давхар ухааны уламжлал болно. Тиймээс монголчууд хэзээнээс биеийн эрүүл мэндээ хамгаалахдаа халуун хүйтний аргаар сэрүүн бүлээн байлгах, жигнэгдэх бигнэгдэхээс сэргийлэх давхар ухааны даамгай аргатай ард түмэн билээ.

Хүн газар тэнгэрээсээ авч төрсөн, бие сэтгэл оюуныхаа аль нэг давуу талыг ашиглан, эдийн засаг нийгмийн аль нэг чиглэлийн ямар нэг мэрэгжил эзэмшин, материалаг амьдра лын юм уу оюун санааны амьдралын аль нэг хүрээнд эх орон, улс түмэндээ ач тустай үйлийг бүтээж амьдрах иргэн хүний амьдралын зам мөнөөхөн энэ давхар ухааны жимээр явах юм даа. Бас хүн эхэлж байхдаа төгсгөлийг нь  баримжаалж байх хэрэгтэй гэдгээр хүн өөрийгөө хуучирч элэгдэнэ гэдгээ өөртөө сануулж явууштай Энэ бол давхар бодож явах  хорвоогийн нэгэн үнэн байдаг. Иймийн учир дорнын арга ухаанд “үйлийн үр”ийг тодотгон сургадаг. Тэгвэл энэ үйлийн үрийг бага ч атугай хөнгөвчилж “болдог”-хууль эрх зүйн “нийгмийн даатгал, “татварын алба”хэмээх хувилбар давхар ухаан бас гаргасан байна. Давхар ухаан бол цаанаа өргөн агуулгатай давхар ухаануудыг нэгдэл юм. Давхар ухаантай явахад нүгэл хийсэн ч тамд орохооргүй юм хийнэ.

Д.ДУЛМАА (Судлаач)

Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012он

4 “Давхар ухаан

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: cara daftar umpn

  3. Pingback: todoindie

  4. Pingback: Agen Win

Leave a Reply