Хавдрыг эмчлэх эмийг нээсэн монгол эрдэмтэн “ Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр тодорлоо

Дэлхийн Шинжлэх ухааны Академи / The World Academy of Sciences /-аас Монгол Улсын эрдэмтэн Академич, доктор, профессор Ганчүхийн Цэрэнчунтийг “2014 ОНЫ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЭРДЭМТЭН”-ээр тодрууллаа.

Тэрбээр иммуногистохими, молекул биологийн орчин үеийн судалгаа, шинжилгээний шинэ арга дээр суурилан, хавдрыг үүсгэх шалтгаан, мөн чанараас нь эхлэн оношлогоо, эмчилгээний асуудлуудыг цогцоор шийдвэрлэхийн тулд, өмнө нь хийгдэж байгаагүй шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг Европын Холбооны Улсад сүүлийн 10 гаруй жил ажиллаж хийсэн ба эдгээр нь хавдар судлалын оношлогоо, эмчилгээнд чухал үр дүнгээ өгсөн.

Судалгааны үр дүнд:
Хавдрыг эсийн, молекулын түвшинд бүрэлдэж буй үед нь бүрэн дүүрэн оношлож чадсанаар хавдрыг төгс эмчлэх бололцоог бий болгож байна. Улмаар, хавдрыг нарийн оношлох маркерууд болон эмчлэх эмийн бодисуудыг нээж тогтоосноос гадна, хавдрын төрөл, хэлбэр ба үе шатаас хамааран, эмчилгээний аргыг сонгох стандартыг боловсруулж, өндөр хөгжилтэй орнуудын анагаах ухааны практикт нэвтрүүлсэн.

“Дэлхийн шилдэг эрдэмтэн”-ээр өргөмжлөгдсөн Г.Цэрэнчунтын танилцуулга
Овог нэр: Гансүхийн Цэрэнчунт

Төрсөн он: 1977 Төрсөн газар: Дундговь аймгийн Мандалговь хот Гэр бүлийн байдал: Гэрлэсэн. Эхнэр, 2 хүүхэдтэй
Боловсрол: 1999 онд Монгол улсын Удирдлагын Академи 2000 онд Монгол улсын Анагаах ухааны их сургууль 2000-2001 онд Монгол улсын Анагаах ухааны их сургуулийн магистрантур 2001-2006 онд ХБНГУ-ын Берлин хотын Гумболдт, Фрии их сургуулиудын докторантур 2009 онд ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд Докторын дараах сургалт 2010 онд Дэд профессор цол хүртсэн 2010 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор 2011- 2012 онд ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд зочин профессор 2011 онд АНУ- ын Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн (New York) 2012 онд Профессор цол хүртсэн 2012 онд Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн, академич цол хүртсэн (WASET)
2013 онд ХБНГУ- ын Гумболдтын их сургуульд зочин профессор 2014 онд Австри улсын Венийн анагаах ухааны их сургуульд зочин профессор

Ажил эрхэлсэн байдал:
2000-2001 онд Анагаах ухааны их сургуульд багш
2001-2006 онуудад Германы Гумболдтын их сургуульд эмч, эрдэм
шинжилгээний ажилтан, төслийн удирдагч
2006-2007 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд багшаар тус тус
ажиллаж байсан ба
2007 оноос Анагаах ухааны хүрээлэнд судлаач,Төслийн удирдагч, Шинжлэх ухаан технологийн ” ОЮУН ОНОШ ” – Төвийн ерөнхий захирал
2009 оноос Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

Амжилт, шагнал:
1998 онд Монгол Улсын Шилдгийн шилдэг оюутнаар шалгарсан
1999 онд Дундговь аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
2006 онд Дундговь аймгийн „Онцгойлох хүн “-р тодорсон
2006 онд Монгол Улсын Шилдэг эрдэмтнээр шалгарсан
2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Шилдэг эрдэмтэн
шагнал
2009 онд Эрүүлийг хамгаалахын Тэргүүний ажилтан цол тэмдэг
2011 онд Шинжлэх ухааны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
2012 онд Монгол улсын Шинжлэх ухааны салбарын Оны шилдэг бүтээлийн эзнээр шалгарч, шагнагдсан.

Гишүүнчлэл:
– Дэлхийн Шинжлэх ухааны академийн гишүүн
– АНУ- ын Шинжлэх ухааны академийн гишүүн (Нью-Йорк)
– Германы нейрорадиологийн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн
– Германы нейропатологи-нейроанатомийн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн
– Монголын нейрорадиологийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга
– Монголын допплерографийн эмч нарын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга
– Монголын анагаах ухааны холбооны Ерөнхийлөгч.

Эх сурвалж: Buzznews.mn

Leave a Reply