Тайванийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч амлалт өгсөн нь

АНУ-ын Ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоноос хойш Хятад, Америкийн харилцааны асуудал анхаарлын төвд байна. Duuren.mn Хятадын нэрт дипломатч Цянь Цичэний бичсэн дурсамжаас 1989 онд энэ хоёр орны удирдагчдын түвшинд болсон яриа хэлэлцээрийн талаар нэн сонирхолтой баримтыг өмнө нь сонирхуулсан. Энэ удаад 1990-ээд оны дунд үеийн сонирхолтой баримтыг хүргэж байна.

CapHill03_0901

1995 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, Хятад Америк хоёр улсын төрийн тэргүүн Нью-Йорк хотын Линкольн төвд уулзалт хийж, Хятад, Америкийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлэх талаар стратегийн зөвшилцөлд хүрэв. Энэ удаагийн уулзалт нааштай эерэг үр дүнд хүрч, энэ өдрөөс хойш Хятад, Америкийн харилцаа сэргэн хөгжих замыг зассан юм.

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Б.Клинтон, стратегийн ерөнхий төлөв байдал болон шинэ зуунд нийцүүлэн хоёр улсын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэх талаар Зян Зэминь даргын үзэл бодлыг сайшаан дэмжиж буйгаа тодорхой илэрхийлж, Хятад, Америк хоёр их гүрнийг хооронд нь тусгаарлах, тогтоон барих, сөргөлдөхийн аль нь ч сонголт биш, харин цорын ганц зөв сонголт бол бүтээлч харилцаа холбоогоо хадгалах явдал мөн гэв.

Тайваньтай холбоотой асуудлаар Б.Клинтон хэлэхдээ, Хятад, Америкийн гурван удаагийн хамтарсан албан ёсны мэдэгдлийг Америкийн тал хатуу мөрдөж, зөвхөн нэг Хятад, Тайвань бол Хятадын цорын ганц хууль ёсны засгийн газар мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, Тайваний асуудал хоёр улсын сөргөлдөөний эх үүсвэр болохгүй гэдэгт Америкийн тал найдаж байна гэсэн юм.

Төрийн нарийн бичгийн дарга У.Кристофер, Тайваний эрх баригчдын Америкт айлчлах асуудлыг зохицуулах талаар тусгайлан тайлбар хийхийн зэрэгцээ бас амлалт өгч, иймэрхүү айлчлалыг эрс хязгаарлах арга хэмжээ авах болно, “энэ төрлийн айлчлал зөвхөн хувь хүнийх байх, албан ёсны бус байх, маш цөөн байхаар зохицуулна” гэв. Мэдээжийн хэрэг, тэр бас бяцхан сиймхий үлдээсэн бөгөөд Америкийн тал хойшид иймэрхүү айлчлал гарах тохиолдлыг бүрэн арилгах боломжгүй гэдгээ дурдаад авсан.

Америкийн тал Хятад, Америкийн харилцаанд холбогдолтой залуурт сумыг дэлгэрүүлэхгүй байх, цөмийн эрчим хүчийг энх тайвны зориулалтаар хамтран ашиглах, зэвсгийг хазаарлах болон экспортод хяналт тавих зэрэг асуудлаар яриа хэлэлцээ сэргэнэ гэж найдаж байна гэв. Би бас дээр нь нэмж хэдэн үг хэлж, Хятад, Америк, зэвсэглэл дэлгэрүүлэхгүй байх асуудлаар хэлэлцээ хийхдээ Америкийн тал Тайваньд зэвсэг худалдаалж буй асуудлыг оруулах ёстой хэмээсэн билээ. Учир нь энэ бол нэг төрлийн зэвсэг дэлгэрүүлж байгаа хэрэг бөгөөд бас Хятадын талын хамгийн амин чухал асуудал байв.

Үүнээс хойш Хятад, Америкийн хоорондын дээд хэмжээний айлчлал болон улс төрийн яриа хэлэлцээ аажим аажмаар сэргэсэн юм. Манай улсын Батлан хамгаалахын сайд, Шүүхийн дарга нар 1996 онд АНУ-д айлчилсан. Үүгээр Ли Дэнхуйгийн Америкт хийсэн айлчлалтай холбоотойгоор Америктай хийсэн зөрчил сөргөлдөөн үндсэндээ намжсан билээ.

Сөргөлдөөний явцад Клинтоны засгийн газар Тайваний асуудлыг ямар эмзэг болох тухай, мөн түүнчлэн Хятад, Америкийн харилцаа хичнээн чухал болох талаар харьцангуй тодорхой ойлголтонд хүрсэн юм. Ийм учраас Хятад, Америкийн харилцаа Б.Клинтон ерөнхийлөгчийн хоёрдахь удаагийн албан тушаал хаших хугацаанд харьцангуй тогтвортой хөгжиж, алхам алхмаар улам сайжрав.

1997 онд Зян Зэминь дарга АНУ-д төрийн албан ёсны айлчлал хийлээ.

1998 онд ерөнхийлөгч Б.Клинтон БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, улмаар Шанхай хотод Тайваний талаар баримтлах Америкийн бодлогыг “гурван үгүйсгэсэн” байр сууринаас нээлттэй тайлбар хийсэн юм.

Чингээд 6 дугаар сарын 30-ны үдийн өмнө, ерөнхийлөгч Б.Клинтон, гэргийн хамтаар Шанхайн Номын санд болон Шанхай хотын иргэдийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийх үеэр, Тайваньтай холбогдуулан “гурван үгүйсгэсэн” бодлогынхоо агуулгыг тодорхой тайлбарлаж, АНУ нь “Тайваний тусгаар тогтнол”, “Хоёр Хятад”, “Нэг Хятад, нэг Тайвань”-ийг дэмжихгүй, Тайванийг бүрэн эрхт улс хэмээн үзэж, олон улсын ямар нэгэн байгууллагад элсэн орохыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн билээ.

Ийнхүү АНУ-ын ерөнхийлөгч дээрхи зүйлийг анх удаа олны өмнө нээлттэй амласан юм.

Эх сурвалж: “Хятадын дипломатын арван том үйл явдлын тэмдэглэл” ном,  зохиогч Цянь Цичэнь

6 “Тайванийн асуудлаар АНУ-ын ерөнхийлөгч амлалт өгсөн нь

  1. Pingback: Petplay

  2. Pingback: porno

  3. Pingback: DMPK Services

  4. Pingback: orospu

  5. Pingback: agen bola

  6. Pingback: Event Organizers in Hyderabad

Leave a Reply