Эрлийз нохойн гаслан

Өөрийн дураар амьдармаар байна
Өлсөж цанаж үзмээр байна
Жингэр дагаж жаргамаар байна
Жижигхэн гөлөгтэй болмоор байна
Бэртэгчин талхинаас холдмоор байна
Бэлэн хоолноос салмаар байна
Хээрийн чоно шиг эрх чөлөөтэй
Хэцүү бүхнийг үзмээр байна
Нохой заяанд төрсөн ч гэлээ
Нооройж тарчилж хэвтмээргүй байна
Буун суманд өртсөн ч хамаагүй
Бусдын гинжинд үхмээргүй байна

Яруу найрагч, зохиолч З.Ядмаа

Leave a Reply