Вакцинжуулалтын цаана ямар бодлого нуугддаг вэ?

Bill Gates, Co-Chair the Bill & Melinda Gates Foundation shows a vaccine during the press conference. UN Photo / Jean-Marc FerréДолоон жилийн өмнөх нэгэн шуугиант үйл явдлыг duuren.mn уншигчдадаа эргэн сануулж байна. Хүмүүнлэгийн ажилд хөрөнгө мөнгөө харамгүй зориулагч Билл Гейтсийн тухай William Engdahl 2010 онд Bill Gates talks about ‘vaccines to reduce population’  нэртэй нийтлэл бичиж байсныг сонирхуулъя.


Microsoft-ыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг, сайн үйлстний алдрыг тээгч Билл Гейтс “Билл ба Мелинда Гейтс сан”-гаараа дамжуулан тэрбум тэрбум мөнгөөрөө (татвараас чөлөөлөгдсөн) Африк дахь хүнсний дутагдал, өвчлөлийн асуудал, мөн ядуурлыг шийдэхээр ажиллаж байна. Калифорнид саяхан болсон хурал дээр Гейтс өөрийн буяны үйл ажиллагааны бараг мэдэгдээгүй нэгэн чиглэл болох хүн амын тоог цөөрүүлэх, өөрөөр хэлбэл eugenics-ийн тухай үнэнийг илчилж орхив. Хаалттай хурал дээр “Шинэчлэгдэн тэглэхүй” нэртэй илтгэл тавьжээ. Шинжлэх ухааны үүднээс бол бүтэшгүй санаа болох 2050 он гэхэд дэлхий даяар СО2 хяагдлын хэмжээг тэглэх санал гаргахын зэрэгцээ тэрээр өөрийн ярианыхаа дөрвөн минут хагасын орчимд “Дэлхийд өнөөдөр 6.8 тэрбум хүн байна. Энэ тоо ойролцоогоор 9 тэрбум хүртэл өснө. Одоо, хэрвээ бид шинэ вакцин гаргах, эрүүлийг хамгаалах, эрүүл мэндийг нөхөн сэргээх үйлчилгээний салбарт том ажил хийж чадах юм бол энэ тоог ойролцоогоор 10 юм уу, 15 хувь бууруулж болно” гэж мэдэгдсэн байна[1].

Bill-and-Melinda-Gates

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг тэрбээр хүн амын өсөлтийг бууруулахад хэрэг болох вакцин гарахыг хүлээж буйгаа эгэл жирийн англи хэлээр  тодорхой хэлжээ. Билл Гейтс вакцины тухай ярихдаа юу ярьж байгаагаа мэдэж байсан. 2010 оны нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форум дээр Гейтс зарлахдаа хөгжиж буй улс орнуудын хүүхдүүдэд зориулсан шинэ вакцин гаргаж түгээх үйл ажиллагаанд зориулж Сангаасаа 10 тэрбум доллар (7.5 тэрбум евро) ойрын 10 жилд гаргана гэсэн билээ. [2]

downloadТүүний олон тэрбумын Сангийн гол анхаарал нь вакцинжуулалт, онцгойлон Африкийн болоод хөгжиж буй орнууд дахь вакцинжуулалт юм. “Билл ба Мелинда Гейтс сан” нь GAVI Alliance (Вакцинжуулалт, дархлаажуулалтын глобал холбоо)-ыг үүсгэн байгуулагч гишүүдийн нэг бөгөөд Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, вакцин үйлдвэрлэгчдийн түнш юм.  ГАВИ-гийн зорилго нь хөгжиж буй орнуудын шинээр төрсөн хүүхэд бүрийг вакцинжуулах явдал юм.

Энэ нь өнөөдөр буяны сайхан сэтгэлт ажил мэт харагдаж байна. Асуудал нь вакцин үйлдвэрлэгчид барууны вакцинаас бултах газаргүй гуравдахь ертөнцийн юу ч мэдэхгүй хүн амаас  вакцины аюултай үр дагаврыг нууж байгаад (эрүүл мэндэд аюултай нь нотлогдсон, шалгагдаагүй зэргээс аюулгүй байдал орхигдсон) нэг бус удаа илчлэгдсэнд л байгаа юм[3]. Зарим байгууллагууд вакцинжуулалтын жинхэнэ зорилго нь хүмүүсийг доройтуулж, өвчин, үхэлд илүү өртөмхий болгоход оршдог гэж үздэг[4].

Гурав дахь ертөнц рүү хаяж байгаа хорт хаягдал

delhiiГахайн ханиад H1N-ийн цар тахлын тухай сүүлийн удаад шал хэрэггүй  зар түгээсний  үр дүнд үйлдвэрлэл хөгжсөн орнуудад шалгаж үзээгүй вакцин хэдэг зуун сая тунгаараа үлдсэн. Тэд түвэг болоод байгаа эмээ Дэлхийн эрүүл мэндийн байгуулагад өгөх замаар ачаанаасаа салахаар шийдэж, ДЭМБ нь болохоор ядуу орнуудад үнэгүй тараахаар шийджээ. Франц улс эм үйлдвэрлэгч аврага томчуудаас Саркозигийн засгийн газар худалдаж авсан 94 сая тунгийн 91 саяыг нь, Англи өөрийн 60 сая тунгийн 55 саяыг нь өгөв. Герман, Норвегид ч мөн л ийм түүх давтагдав[5].

 si-jefferson-thomas-220-cpРом хотын Cochrane Research Center-ийн доктор Томас Жефферсон “Тэд яагаад хөгжиж буй орнуудад вакцин тараав? Цар цахал дэлхийн ихэнх хэсэгт зогссон. Ядуу орнуудын тухайд зүрх, зүрх судасны өвчлөл хамгийн их аюултай байгаа бөгөөд нянгийн гаралтай өвчлөл жагсаалтад доогуур бичигдэж байгаа. 180 сая тун хандивлах анагаах ухааны шалтгаан нь юу вэ?” гэж асууж байна[6]. Түүнээс гадна энэ ханиад нар ихтэй газар нутгуудад өчүүхэн асуудал бөгөөд бүх нийтийг хамарсан “шинэ их тахал Н1N1” нь бичмэл түүхээс харвал хамгийн жирийн нь байв.

Вакцин нь аутизмаас өгсүүлээд булчингийн мэдрэлийн олон янзын өөрчлөлт өгч хүүхдийн эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгаа талаар эм үйлдвэрлэгчид дуугарахгүй байна. Ихэнх вакцинд дээрх өвчлөлийн шалтгаан болсон  хортой  ажувант, консервант агуулагддаг. Ихэнх вакцин, ялангуяа Гурав дахь ертөнцийн орнуудад худалдахаар хямдруулсан вакцинуудад  Тимеросал (Thiomersol в ЕС) болон 50 хувийн хар тугалга агуулсан (sodium ethylmercurithiosalicylate) нэгдлийг муутгахгүй хадгалагч болгон ашигладаг.

1999 оны зургадугаар сард Америкийн вакцины мэдээллийн үндэсний төв хэвлэлийн мэдээндээ “Хар тугалга тархи мэдрэлийг гэмтээж болно” гэж мэдэгдсэн байдаг. Мөн сард Америкийн хүүхдийн эмч нарын академи, Өвчлөл, урьдчилан сэргийлэлтийн хяналтын төв тимеросал агуулсан вакцинтай холбоотойгоор эрүүл мэндэд хортой үр дагавар гарч болзошгүй талаар сэрэмжлүүлсэн. Тэд тимеросолыг аль болох хурдан хугацаанд вакцинаас ангижруулахыг  зөвлөсөн байна.  Хүнсний бүтээгдэхүүн, эмийн хяналтын газар ч гэсэн тимеросол агуулсан вакцин хэд хэдэн удаа хэрэглэсэн хүүхдүүдийн биед  холбооны зөвлөмж болгож буй хэм хэмжээнээс илүү их хар тугалга байгааг тодорхойлсон байна[7].

Евгеникийн шинэ хэлбэр үү?

John_Davison_Rockefeller_III

Жон Д.Рокфеллер III. /1906.03.21 – 1978.07.10/

Хар арьстай болоод бусад цөөнхийн  хүн амын тоог бууруулах Билл Гейтсийн сонирхол харамсалтай нь шинэ юм биш. Рокфеллер сан 1920 оноос эхлэн бүр гуравдугаар рейхын үед хүртэл Германы Берлин, Мюнхен дэх Кейзер-Вильгельмийн хүрээлэнгийн евгеникийн судалгааг санхүүжүүлж байсныг би “Seeds of Destruction” [8] номондоо баримттайгаар харуулсан. Тэд Гитлерийн Германы хүн амыг хүчээр устгах үйл ажиллагаа, “арьс үндсээр цэвэрлэгээ хийх” нацист үзлийг ихэд өндрөөр үнэлж байв. Насан туршдаа евгеникийн талд байсан III Жон Рокфеллер өөрийн татвараас чөлөөлөгдсөн Сангийн мөнгийг 1950 оноос эхлэн Нью-Йорк дахь хувийнхаа Хүн амын зөвлөлөөр дамжуулан хүн амын тоог цөөрүүлэх неомальтузианское хөдөлгөөнийг санхүүжүүлж байв.

 

3309906

Дэвид Рокфеллер /1915.06.12 одоо 101 настай/

Гуравдахь ертөнцийн төрөлтийг нууцаар багасгахад вакцин ашиглах санаа ч шинэ юм биш. Билл Гейтсийн сайн танил Дэвид Рокфеллер болон түүний Рокфеллер сан ДЭМБ болон бусадтай хамтран “шинэ вакцин” сайжруулах томоохон  төсөл рүү 1972 оноос орсон байдаг.

Энэ төслийн үр дүнд 1990-ээд оноос эхлэн хүмүүсийг далайн гахайн оронд үй олноор нь туршилтад ашиглаж эхлэв. ДЭМБ Никарагуа, Мексик, Филиппинд нийтийг хамарсан татрангийн эсрэгвакцинжуулалт хийв.

Ром-католикийн Comite Pro Vida де Мехиcо байгууллага ДЭМБ-ын хөтөлбөрийн сэдэлд эргэлзсэн учраас олон тооны вакцинуудыг шалгахаар шийдэж, тэдгээрт хүний Chorionic Gonadotrophin буюу  hCG байгааг илрүүлсэн байна. Энэ нь зэвтэй хадаас зэрэг хөрсний нян агуулсан зарим зүйлтэй харьцсаны улмаас үүссэн шархны халдвараас хүмүүсийг хамгаалах ёстой вакцины найрлаган дахь тун учир битүүлэг хэсэг юм. Тэгээд ч татран өөрөө тун ховор гардаг өвчин юм. Түүнээс гадна hCG өөрөө жирэмслэлтийг дэмжигч энгийн даавар гэдэг нь тун сонирхолтой.  Гэвч татран үүсгэгч нян hCG-тэй хоршихоороо эмэгтэй хүнийг урагаа зохист хугацаагаар тээх чадваргүй болгодог, өөрөөр хэлбэл абортын далд хэлбэр болдог аж.  Найрлагандаа HCG даавар бүхий вакцины тухай үүнтэй төстэй мэдээллүүд Филиппин, Никарагуагаас бас ирж байжээ[9].

Африк дахь Гейтсийн “генетикийн хувьсгал”

kofi-annan-kofi-annan-32402448-300-300“Билл ба Мелинда Гейтс сан” GMO (генийн өөрчлөлттэй организм) биотехнологийг бүтээгч Дэвид Рокфеллерийн Рокфеллер сантай хамтран НҮБ-ын нарийн бичгийн дарга байсан Кофи Аннаны толгойлдог “Африк дахь ногоон хувьсгалын сүлжээ” (AGRA) гэдэг төслийг санхүүжүүлдэг. AGRA-гийн тэргүүний хувьд Кофи Аннан 2007 оны зургадугаар сард “Африк дахь манай кампанит ажлыг дэмжиж байгаа Рокфеллерийн сан, “Билл ба Мелинда Гейтсийн сан” болон бусдад бүгдэд нь гялайлаа” гэж талархал илэрхийлж байв. AGRA-гийн захирлуудын зөвлөлийн хүмүүсийн олонхи нь Аннаны дээр нэр дурдсан хоёр сангийн хүмүүс байдаг[10].

leader_Rob_Horsch_227x154

Др.Проф. Роб Хорш

Monsanto, DuPont, Dow, Syngenta болоод GMO-ийн агробизнесийн бусад аваргууд AGRA-гийн зүрхэнд байрлаж, түүнийг өөрсдийнхөө эрхийг нь баталгаажуулсан үрээ Африкийн олон оронд “био-технологи” нэрийн дор түгээх нууц сувгаа болгон ашиглаж, генийн инженерчлэл хийдэг гэх цуу яриа бас байдаг. Гейтсийн санд AGRA-г хариуцан ажилладаг хүн болох доктор Rob Horsch бол GMO-гийн сэдвээр 25 жил ажилласан, өмнө нь GMO-гийн технологийг боловсруулсан Roundup Ready компанийн багийн хүн юм. Түүний ажил нь гэвэл GMO-г Африк руу түлхэхэд Гейтсийн мөнгийг ашиглахад оршдог гэлцдэг[11].

Өнөөдөртөө ӨАБНУ л GMO-гийн хөдөө аж ахуйн үрийг тариалахыг хуулиар зөвшөөрсөн Африкийн цорын ганц улс юм. 2003 онд Буркино-Фасо GMO-гийн туршилт хийхийг зөвшөөрсөн. 2005 онд Кофи Аннаны төрсөн орон Ганад биологийн аюулгүй байдлын тухай хууль эрхзүй бий болж, GMO үрийг үргэлжлүүлэн судлах саналтай байгаагаа гол гол албан тушаалтнууд илэрхийлсэн.  AGRA-годоо GMO-г нийтээр хэрэглэх дэд бүтцийг бий болгох зорилгоор Африк даяар “агро-дилер”-үүдийн сүлжээ байгуулахын тулд ашиглаж байна(Тэгэхдээ GMO үрийн талаар эхний ээлжинд юу ч ярихгүй байна)[12].

GMO, глифосат, хүн амын тоог бууруулалт

Генийн өөрчлөлттэй үр тариаг хэрэглэх нь хүн амьтны хувьд аюулгүй гэдэг нь хэзээ ч нотлогдож батлагдаагүй зүйл. Түүнээс гадна тэд бол язгуур чанараараа генийн хувьд “тогтворгүй”. Яагаад гэвэл тухайн үрийн мөн чанарыг өөрчлөхийн тулд ДНК-д нь Bacillus Thuringiensis (Bt), эсвэл өөр ямар нэгэн гаднын нян шахсанааржирийн бус бүтээгдэхүүн болж хувирдаг. Түүнээс гадна GMO бүтээгдэхүүн худалдах  гэрээний салшгүй хэсэг болдог “дагалдах” химийн бордоонууд нь бас түүнээс дутуугүй аюултай, маш их хортой нэгдлүүдийг агуулдаг. Хараат бус шинжээчид туршиж үзээд GMO-гийн дагалт бордоонуудад хүн, амьтны аюулгүй байдлын хэмжээнээс давсан хорт нэгдлүүд агуулагдаж байгааг нотолжээ. Судалгаагаар генийн өөрчлөлттэй ургамал тарьсан тариалангийн талбайн ойролцоох хөрсний усыг хүнсний зориулалтаар хэрэглэсэн жирэмсэн эмэгтэйн хүй, үр хөврөл, ургийн эд эсэд глифосатын нэгдлийн өчүүхэн тун хор учруулдгийг тогтоожээ[13].

team2

Митч Хэйн, Эпицит

Америкийн засгийн газар Мексик болоод Латин Америкийн олон орнуудын үндсэн хүнс болох эрдэнэшишийн генийг өөрчлөн сайжруулах төслийг бүр дээр үеэс хэрэгжүүлсэн байдаг. Энэ төрлийн эрдэнэшишийг калифорнийн биотехнологийн “Эпицит” гэдэг жижигхэн компани АНУ-ын хөдөө аж ахуйн яамны санхүүжүүлсэн судалгааны явцад бий болгон туршжээ. “Эпицит” компанийн захирал  Mitch Hein 2001 онд болсон хэвлэлийн бага хурал дээр өөрсдийнхөө амжилтын талаар зарлахдаа генийн өөрчлөлттэй эрдэнэ шишийн тариалангийн талбайгаа харуулаад “Бидэнд үрийн шингэний эсрэг үйлчилгээтэй эрдэнэшишийн хүлэмж байгаа” гэж мэдэгджээ[14].

Хайн тайлбарлахдаа үргүйдлийн дархлаа хэмээх ховорхон тохиолдох өвчлөлттэй эмэгтэй хүнээс эсрэг биет авч, үргүйдлийг бий болгодог генийг нь тусгаарлаад түүнийгээ генийн инженерчлэлийн аргаар эрдэнэшишийн жирийн үрэнд суулгасан гэжээ. Ийм маягаар тэд эрдэнэшишинд шингээсэн нууц бэлдмэлээ хүний хүнс болгосон байна. “Хэрэг дээрээ эсрэг биетүүд үрийн шингэний эс болгонд наалдаж хүндрүүлснээр тэдгээр эсүүд урагш тэмүүлж хөдөлж чадахаа больдог. Тэгээд ламбада бүжиж байгаа юм шиг л салганаж эхэлдэг”  гэж Хайн ярьжээ[15]. Энэ бол дэлхийн хүн амын “хэт өсөлт”-ийн асуудлын боломжтой шийдэл гэж Хайн нутлан ярьжээ. Гурав дахь ертөнцийн ядуу орны хүмүүсийг энэ эрдэнэшишээр тэжээх талаархи түүний саналд ёсзүй, ёс суртахууны тал нь орхигдон гээгдсэн байв.

Гейтсийн сан, Рокфеллер сан, Кофи Аннаны AGRA-гийн өглөгийн ачаар гурав дахь ертөнцийн өлсгөлөнд нэрвэгдсэн улс орнуудын хүн амд өгч байгаа генийн өөрчлөлттэй эрдэнэшиш, эсвэл цэвэрлэгээний нууц элч болсон вакцинууд нь “хүн амыг цөөлөх”-ийн тулд вакцин, эсвэл ГМО үр ашигласныг баримттайгаар нотолсон хоёр тохиолдол юм.

“Сайн клуб”

download

Уоррен Баффет

TED2010 дээр хаягдлыг тэглэх, хүн амыг цөөлөх талаар хэлсэн Гейтсийн үг нь 2009 оны тавдугаар сард нью-йоркийн Irish.Central.com-д гарсан мэдээлэлтэй авцалдаж байна. Мэдээлэлд дурдсанаар бол 2009 оны 5-р сарын 5-нд Рокфеллер их сургуулийн ерөнхийлөгч ноён Paul Nurse-гийн гэрт Америкийн хамгийн баян хүмүүсийн зарим нь нууцаар уулзжээ. Тэнд татвараас чөлөөлөгдсөн 60 тэрбум долларын дэлхийн томхон хувийн санг бий болгохын тулд 2006 онд өөрийн 30 тэрбумын Баффет санг Гейтсийн санд нийлүүлэхээр шийдсэн хөрөнгө оруулалтын хаан Уоррен Баффет байсан байна. Банкны эзэн Дэвид Рокфеллер энэ уулзалтын эзэн нь байлаа.

download (1)

Тед Тэрнер

Тусгай урилгуудад Гейтс, Рокфеллер, Баффет нар гарын үсэг зуржээ. Тэд өөрсдийгөө “Good Club” гэж нэрлэсэн байна. 1996 онд байгалийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дэлхийн хүн амын тоог 95 хувиар цөөлж, 225-300 сая болговол “хамгийн тохиромжтой” гэж мэдэгдэж байсан, CNN-ийг үндэслэгч, тэрбумтан, хэвлэлийн хаан Тед Тэрнер бас тэнд оролцжээ. 2008 онд Филадельфийн Temple University-д ярихдаа Тэрнер залруулга хийж, дэлхийн өнөөгийн хүн амыг 70 хувь багасгаж, 2 тэрбум хүртэл цөөрүүлэх тухай ярьсан байна. Тэрнер Гейтсээс ч илүү соёлгүй загнаж “Дэлхий дээр дэндүү олон хүн байна. Дэлхийн дулаарал болоод байгаагийн учир энэ. Бидэнд хэрэглээ багатай цөөн хүн ам хэрэгтэй” гэсэн байна(sic) “.[16]

“Сайн клуб”-т уригдсан анхны зочдын дунд үл хөдлөх хөрөнгөөр тэрбумтан болсон Eli Broad, Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг, Уолл-стрийтийн тэрбумтан, Олон улсын харилцааны зөвлөлийн дарга байсан Peter G. Peterson нар байв. Мөн Соростой хамтран Азийн эдийн засгийн барууд болох Тайланд, Индонези, Өмнөд Солонгосын валют руу довтолгоо хийж, 1997-1998 оны Азийн хямралыг хурдасгасан, өөрөө хеж-фондоос тэрбумтан болсон бага-Жулиан Робертс байсан байна. Түүнчлэн Гейтс сангийн гүйцэтгэх захирал байсан Patty Stonesifer,  Cisco Systems-ийн Жон Моргриж нар “Сайн клуб”-ын анхны уулзалт дээр байлцжээ. Энэ бүлэглэл бүхэлдээ 125 тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэж байна.(18)

Мэдээлж буйгаар (оролцогчдын нэг нь мэдээлэл алдсан бололтой) бол эдийн засгийн даяаршсан уналт, дэлхий ертөнцийг нөмөрсөн эрүүл мэнд, экологийн хямралын хариуд энэхүү уулзалтыг зохион байгуулжээ.

Гэвч “Сайн клуб”-ын нууц уулзалтын зорилго, гол сэдэв нь дэлхийн хүн амын тоог цөөлж, төрөлтөд хяналт тавих хөтөлбөрт хэрхэн үр ашигтай хамтран ажиллах талаар Билл Гейтсийн хөндсөн асуудал байжээ. Хэлэлцээрийн явцад “хүн амын өсөлтийг экологи, нийгэм, үйлдвэрлэлийн сүйрэл гэж үзэн шийдвэрлэх стратеги”-ийг эргэн авч үзэх нэгдмэл шийдэлд хүрсэн гэж мэдээлжээ[18].

Евгеникийн гол хөтөлбөр

Тернер хөгжиж буй орнуудад төрөлт багасгах янз бүрийн хөтөлбөрт зориулж өөрийн татвараас чөлөөлөгдсөн 1 тэрбум долларыг хуваарилахын тулд сан байгуулсан шиг Гейтс, Баффет хоёр хүн амын тоог цөөлөх хөтөлбөрийн санхүүгийн гол эх үүсвэр болцгоож байна[19]. Эдгээр хөтөлбөр нь Африк болоод бусад газруудад буяны ажил, ядууст хүргэх эмнэлгийн үйлчилгээ гэдгээр халхавчилан хэрэгжиж байна. Хэрэг дээрээ хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийг вакцинжуулалт болон бусад эм хэрэгслээр дамжуулан үргүй болгох албадан цэвэрлэгээ хийгдэж байна. Хоёр жилийн өмнө Баффет өөрийн хөрөнгийн ихээхэн хэсгийг хадгалуулахаар өгсөн Гейтс сан Африкт Кофи Аннаны толгойлсон “хоёр дахь ногоон хувьгал” нэрийн дор GMO үр нэвтрүүлэх ажлыг дэмжиж байна. Баталгаажсан GMO үрийг Африкт нэвтрүүлэх ажил нутгийн иргэдийн асар их эсэргүүцэлтэй одоо ч тулсаар байна.

Эмнэлгийн шинжээчид Гейтсийн санаа бодол нь үнэхээр хар африкчуудын сайн сайхан, эрүүл мэндийг нь сайжруулахын төлөө байгаа бол шалгаж нягтлаагүй, аюултай вакцинд зориулсан сая сая долларын хөрөнгө оруулалтаа ус хангамжийн систем, суваг шуудуу зэрэг эрүүл ахуйн наад захын шаардлагыг хангахад зориулж болох байсан гэдгийг тэмдэглэн хэлцгээж байна. Вакцинжуулалтад хамарсан хүүхдүүд дараа нь ялгадсаар дүүрсэн голын уснаас уухаар аль ч утгаараа эрүүл байх нь юу л бол? Ус цэвэршүүлж, сувагжилтыг шийдэх нь Африк тивийн хувьд эхүүлийг хамгаалахын хувьсгал болж чадах сан.

TED2010 хурал дээр Гейтс дэлхийн хүн амыг цөөлөхийн тулд шинэ вакцинтай болох хэрэгтэй гэж  хэлсэн нь санаандгүй үг алдсан хэрэг биш юм. Эргэлзэж байгаа нэг нь түүнээс нэг жилийн өмнө TED2009 дээр Гейтсийн үзүүлсэн танилцуулгыг олж үзэж болно. Тэнд тэрээр дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүн амын тоог цөөлөх тухай үгээ яг хэвээр нь давтсан байгаа. “Сайн клуб”-ын хүчтэй нөлөөтэй гишүүдийн хувьд хүмүүс бид нүүрсхүчлийн хийн хаягдалтай нэгэн адил хүрээлэн буй орчныг бохирдуулагч төдий аж.

Ашигласан эх сурвалжууд:

(1) Bill Gates, “Innovating to Zero!, speech to the TED2010 annual conference, Long Beach, California, February 18, 2010.

(2) Telegraph.co.uk, Bill Gates makes $10 billion vaccine pledge, London Telegraph, January 29, 2010, accessed in  www.telegraph.co.uk/finance/financetopics/

(3) Louise Voller, Kristian Villesen, WHO Donates Millions of Doses of Surplus Medical Supplies to Developing countries, Danish Information, 22 December 2009, accessed in

(4) One is the Population Research Institute in Washington, http://pop.org/

(5) Louise Voller et al, op. cit.

(6) Ibid.

(7) Noted in Vaccinations and Autism

(8) F. William Engdahl, Seeds of Destruction: The Hidden Agenda of Genetic Manipulation, Global Research, Montreal, 2007, pp. 79-84.

(9) James A. Miller, Are New Vaccines Laced With Birth-Control Drugs?, HLI Reports, Human Life

(10) Cited in F. William Engdahl, “Doomsday Seed Vault” in the Arctic: Bill Gates, Rockefeller and the GMO giants know something we don’t, Global Research, December 4, 2007.

(11) Mariam Mayet, Africa’s Green Revolution rolls out the Gene Revolution, African Centre for Biosafety, ACB Briefing Paper No. 6/2009, Melville, South Africa, April 2009.

(12) Ibid.

 (13) Nora Benachour and Gilles-Eric Seralini, Glyphosate Formulations Induce Apoptosis and Necrosis in Human Umbilical Embryonic, and Placental Cells, Chemical Research in Toxicology Journal, American Chemical Society, 2009, 22 (1), pp 97–105.

(14) Robin McKie, GMO Corn Set to Stop Man Spreading His Seed, London, The Observer, 9 September 2001.

(15) Ibid.

(16) Ted Turner, cited along with youTube video of Turner in Aaron Dykes, Ted Turner: World Needs a Voluntary One-Child Policy for the Next Hundred Years, Jones Report.com, April 29, 2008.

(17) John Harlow, Billionaire club in bid to curb overpopulation, London, The Sunday Times May 24, 2009.

(18) Ibid.

(19) United Nations Foundation, Women and Population Program.

Өгүүллийн уг эх: Bill Gates talks about ‘vaccines to reduce population’

 

23 “Вакцинжуулалтын цаана ямар бодлого нуугддаг вэ?

  1. Pingback: DMPK

  2. Pingback: Agen Bola Jujur dan Adil

  3. Pingback: lace frontal

  4. Pingback: AwsAlkhazraji best engineer in diyala

  5. Pingback: ADME Studies

  6. Pingback: Stix Event Company in Hyderabad

  7. Pingback: ppc with a guarantee

  8. Pingback: 먹튀검증

  9. Pingback: Digital Marketing Company

  10. Pingback: CPNS 2018 Kota Dumai

  11. Pingback: warehouses for sale

  12. Pingback: page1

  13. Pingback: How to cure premature ejaculation

  14. Pingback: Java Tutorial

  15. Pingback: tutorial

  16. Pingback: Depression sorg og stress

  17. Pingback: Online Casino Reviews

  18. Pingback: Digital Marketing Services

  19. Pingback: powerful Search Engine Optimization strategies

  20. Pingback: gypsies

  21. Pingback: DMPK team

  22. Pingback: penis enlargement

  23. Pingback: Our site

Leave a Reply