Тусгай албадын гар дахь уур амьсгалын зэвсэг

bf5f63cac85aab477064b029eeabab63Шуурга, хар салхи… үер, ган… газар хөдлөлт… Байгалийн ийм гамшгууд хүний мэдлээс ангид гэж эртнээс нааш үзсээр ирсэн. Гэвч сүүлийн үед байгалийг эрхшээн цаг уурын дайн дэгдээх  оролдлого улам ихэсч байна. Нью-Йорк, Санкт-Петербургийг усанд автуулах уу? Лондон, Бээжинг устгаж дөнгөх үү? Энэ болоод бусад асуултад хариу өгөхийг “АН”-ын тоймч цэргийн цаг уурч байгаад тэтгэвэрт гарсан, хоёрдугаар зэргийн ахмад Николай Петрович Королёвоос хүссэн юм.

АТОМЫН БӨМБӨГНӨӨС АЮУЛТАЙ

Николай Петрович бид хоёр будант Альбионид амьдардаг хүмүүс биш  ч цонхны цаана юу болж байгаа талаар ярих дуртай.

-Агаарын хэмийн энэ галзуу юм шиг өөрчлөлтөөс залхаж байна шүү. Шинэ жилийн өмнөхөн Москвад дээд зэргээр хүйтэрснээ  гэнэтхэн л хайлмагтах. Танайхан цаг агаарыг хувиргаад байгаа юм биш биз гэж сэтгүүлч гомдоллов. Ахмад инээмсэглэснээ:

-Дахиад л цаг уурын бөмбөгний талаар ухаад эхлэх нь үү? Тэр бол атомын бөмбөгнөөс хамаагүй аюултай. Итгээрэй. Эрдэмтдийн гаргасан хамгийн сүүлийн мэдээлэл энэ байна гээд нөтбүүкээ гаргаж ирээд уншиж өгөв.

“1880 оноос хойшхи хамгийн хамгийн их халуун жил гэж 2016 оныг үзсэн. Тэгэхдээ 2014. 2015 оны даараах гуравдахь их халуун жил. Америк, Ирландын эрдэмтэд Science сэтгүүлд дэлхийн далай тэнгисүүд өргөгөдөж байгаа тухай мэдээлэл нийтлүүлсэн. Тэдний үгээр бол алсдаа далайн эргийн хотууд, бүхэл бүтэн улс орон усанд автана. Уругвай, Перугийн эрэг хэсэг, Венец, Лондон, Алщксандр хотууд, Голланд, Дани… Түүнээс гадна Нью-Йорк, Санкт-Петербургт үерийн аюул сүйрэд заналхийлж байна.

-Дэлхийн дулаарлыг сүүлийн үед эсэргүүцдэг моод дэлгэрээд байгаа шүү дээ гэж тоймч эсэргүүцэв.

-Дональд трамп гарч ирсний дараагаар Цагаан ордны сайтаас дэлхийн дулааралтай тэмцэх тухай хэсэг алга болчихсон нь зүгээр нэг хэрэг биш. Америкчууд  агаар мандал дахь хүлэмжийн хий хаяхыг багасгахаар тэрбум тэрбумаар доллар зарах сонирхолгүй байх шиг байна. Хамгийн гол нь тэдний тусгай албад цаг уурын зэвсэг бэлтгэх ажллаа үргэлжлүүлсээр, үүндээ маш нууцаар асар их хөрөнгө зарцуулсаар байгаа гэж Николай Петрович хэллээ.

-Цаг уурын бөмбөг гэдэг бол худал домог гэж олон эрдэмтэн, мэргэжилтэн баталдаг хэмээн тоймч эргэлзсэн хэвээр өгүүлээд жишээ татав.

-Хүн бол Бурхан биш. Тэр бүхнийг эрхшээж чадахгүй. Гэхдээ тусгай албад цаг агаарт нөлөөлөх оролдлогоо орхихгүй байгаа. Америкийн эрдэмтан Алан Робок хэн нэгэн цаг уурыг хянах гэж оролдвол эрдэмтэд дэмжих эсэх тухай тодорхойлолт авахаар ТТГ-ын ажилтнууд оролдсон талаар саяхан мэдээлсэн. Тэрнээс гадна АНУ цаг агаарт бусад орнуудад анзаарагдалгүйгээр нөлөөлөх гэж оролдвол чадах эсэхийг тагнуулууд сонирхсон байдаг.

ШИНЖЭЭЧИЙН БОДОЛ

Оросын зэвсэгт хүчний цаг уурын албаны дарга Владимир Удриш “Дэлхий нийтийн цаг уурын зэвсэг бүтээх сболомжгүй. Гэхдээ цаг агаарт хэсэгчлэн нөлөөлж болно” гэж мэдэгдэж байна. Түүний үгээр бол “дэлхий нийтийн шинжтэй нөлөлөөх боломжгүй. Яагаад гэвэл маш их хүч, зардал шаардагдах болно”. Гэхдээ цаг агаарт хэсэгчлэн нөлөөлөх арга хэрэгсэл аль хэдий нь бий болсныг Удриш тэмдэглэн хэлэв. Хүний хүслийн дагуу бороо оруулж, мөндөр буулгаж, үерлүүлж урсгаж болно.

НУУЦ ГЭДГЭЭР ХАЛХАВЧИЛЖ…

Цаг уурын зэвсэг бүтээх ажлыг онцгойлон нууцлахын тулд тусгай албадын гарт өгсөн байдаг. Энэ талаар нээлттэй мэдээлэл олдох нь  маш бага. Гэхдээ “АН”-ын тоймч зөвхөн цэргийн цаг уурч төдийгүй Оросын нэр хүндтэй улстөрчдийн саналыг ч сонсож чадсан байна. Энд Владимир Вольфович Жириновскийн бодол л хангалттай. Энэ улстөрч мэдэгдэл хийх байдлаараа ер бусын этгээд ч гэлээ маш их мэдээлэлтэй байдаг нэгэн. Тэр бол Кремльд орйр төдийгүй манай тусгай албадад ч ойрхон хүн билээ. Тэрээр “Цаг уурын зэвсэг Орос, АНУ-д хамгийн их хөгжлийн шатандаа байгаа. Гэвч бид үргэлж л хамгаалалтын байр сууринд байж, үүнийг хийхээс бас л айсаар байна. Америкчууд үндэсэндээ энэ зэвсгийг ашиглаж байна. АНУ-д цаг уурын дайнаар хариу өгөх бүх боломж байгаа ч хэн ч тушаал өгөхгүй байна. Тушаал өглөө л бол манай хүмүүс бүгдийг хийнэ. Бид газар хөдлөлт, цунами үүсгэж чадна” гэж мэдэгдсэн юм.

Оросын цаг агаарт нөлөөлөх  үйл ажиллагааг Аляскт байдаг ионосфер судлах судалгааны төвд HAARP (Өндөр давтамжтай туйлын туяаг судлах хөтөлбөр) төслийн хүрээнд хийдэг гэж мэргэжилтнүүд таамагладаг. Энд  60 хавтгай дөрвөлжин км талбайд бүгд нийлээд хэт өндөр давтамжийн цацруулагч болдог 360 том антенн бүхий торон сүлжээ байрладаг. Тэдгээр антенн нийлбэр дүнгээр 1.7 тэрбум ваттын хүчтэй  радио долгион цацдаг. Энэ төсөл хэрэгжих явцад Орос, Хятад, Шинэ Орлеан, Баруун Европ, Гайтид ган гачиг, түймэр, газар хөдлөлт, үер зэрэг тайлбарлаж үл болох байгалийн үзэгдлүүд болсон байдаг.

Өмнө нь энд яригдаж буй цогцолбор АНУ-ын агаарын цэргийн хүчний сансрын технологийн төвд харьяалагддаг байв. Америкийн хэвлэлүүдийн мэдээгээр бол 2013 оны намраас DARPA (Defense Advanced Research Projects Agency) өөрийнхөө мэдэлд авчээ. Энэ байгууллага Америкийн тусгай албадтай нягт холбоотой нь нууц биш. Цэргийн зардлаа нийтэд  нь багасгасан атлаа DARPA-гийн төсөвт “соронзон шуурга, гал түймэр, аянга цахилгаан, геофизик үзэгдлүүд зэрэг байгалийн үзэгдлүүдийн физик чанар”-ыг судлахад зориулж төсөв хуваарилсан аж. HAARP шинжлэх ухааны гэгдэх багаа хуулж, тусгай албаны далбаан дор орсноос хойш байгал цаг уурын хүчирхийлэл шууд эхэлсэн бололтой.

Уур амьсгалын зэвсэг цаг нь ирэхээр халуун цөмийн зэвсгээс илүү аюултай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сүүлийн жилүүдэд НАТО умард бүсэд цэргийн үйл ажиллагаагаа идэвхжүүлж буйтай холбоотойгоор гольфын бөмбөлөг нэртэй цэргийн маш нууц объектууд шинээр барьсан, энэ нь албан ёсоор бол пуужингаас хамгаалах элементүүд гэж нэрлэгддэг ч   тэдгээрийг цаг уурын дайнд, жишээлбэл том хотуудын агаар мандалд нөлөөлөхөд  ашиглаж болно гэж цэргийнхэн таамаглаж байна. Тэгэх юм бол зөвхөн Лондон, Токио төдийгүй Мурманск, Архангальск, Москваг ч цаг уурын дайны золоис болгож болно.

ТОДРУУЛГА

Орос цөмийн цэнэг тээгч, автомат жолоодлого бүхий атомын шумбагч онгоц  амжилттай туршсан тухай 2016 оны арванхоёрдугаар сарын эхээр олон эх сурвалж мэдээлсэн. Довтолгооны үр дүн нь тив алгасагч балластик пуужингийнхаас илүү байж чадах энэхүү жолоодогчгүй шумбадаг завийг шинжээчид хувьсгал авчирсан зэвсэг гэж нэрлэж байгаа. Хүчлүүр нь чимээ багатай, хэмжээгээрээ ч жижигхэн учраас “Статус-6” нь үндсэндээ үл үзэгдэгч – шумбагч юм. АНУ-ын эргийг хянадаг шумбадаг завины эсрэг орчин үеийн SOSUS гидроакустик системийн хувьд ийм төхөөрөмжийг олж илрүүлэх нь баршгүй хүнд даалгавар болоод байна.

Нэгэнт ил болсон материалууд дээр түшиглэж ярихад зөвлөлтийн сөрөг довтолгооны номлол дотор Йеллоустоны галт уул руу цөмийн довтолгоо хийх хувилбар байдаг. Энэ галт уул АНУ-ын мөн ийм нэртэй үндэсний паркад байдаг. Энд аврага том тогооны дор галт уулын асар их хайлмаг байдаг ба түүнийг гаднын үйлчлэлээр өдөөж гадагшлуулбал  өнгөрсөн сая сая жилүүдэд нэг бус удаа болж байсантай адилаар АНУ-ын нутаг дэвсгэр тэр чигээрээ цөл болж хувирна. Түүнээс илүү аюултай зэвсэг гэвэл зохиомлоор үүсгэсэн хар шуурга, цунами юм.

 Америкийн цаг уур судлаач Скотт Стивенс  “Рита”, “Кэтрина” хар шуургыг дайсагнагч тал цаг уурын зэвсэг ашиглан зохиомлоор үүсгэсэн гэдэгт итгэлтэй байдаг.  Гэвч энэ таамаг нь москвагийн үзэж байгаагаар бол ямар ч үндэслэлгүй зүйл аж. Гэхдээ 1950-иад онд ЗХУ зохиомол цунами үүсгэн АНУ-ын эргийн хотуудыг усанд автуулахаар үнэхээр төлөвлөж байсныг цөөн бус хүн мэддэг. Энэ санаа залуу физикч А.Д.Сахаровынх байв. Түүний бодлоор бол халуун цөмийн цэнэгийг шумбадаг завины тусламжтайгаар дэлбэлснээр 300 метрээс илүү өндөртэй асар хүчтэй давлагаа Нью-Йорк, Филадельфи, Вашингтон, Аннаполисыг хамах ёстой байв. Мексикийн булангийн нам дор эрэгт байрлах Хьюстон, Шинэ Орлеаныг бүрэн арчихад ганцхан давлагаа л хангалттай байжээ.  Энэ бүх аврага цунамиг усан дорхи цөмийн дараалсан дэлбэлэлтээр үүсгэх ёстой байв. Андрей Сахаров энэ тухай “Энэ төслийнхөө талаар миний санал солилцсон анхны хүмүүсийн нэг нь контр-адмирал Фомин байсан. Тэрээр энэ төслийн “хүнлэг бус байдал”-д ухаан алдаж, далайн цэргүүд зэвсэгтэй дайсантайгаа илээр тулалдаж дассан улс гэдгээ хэллээ” гэж дурссан байна. Адмиралын дараагаар газарзүйчид, байозүйчид эсэргүүцлээ илэрхийлцгээжээ. Тэд АНУ-ын зүүн  эргийн далайн ёроолын рельеф нь давалгааны хүчийг эр  сулруулна гэсэн дүгнэлт гаргаж өгчээ. Гэхдээ л давалгааны сүйтгэх хүч асар их байхаар байв. Тэр цагаас хойш цөмийн зэвсэг эрс сайжирч, овор хэмжээ нь эрс багассан. Одоо бол Америкийн эрэг рүү аврага том төмбөгнүүд чирч очих, далайн ёроолд нүсэр том  цөмийн цэнэг булах хэрэггүй болсон. “Нойтон бөмбөг”-ний үүргийг  цөмийн жижигхээн  цэнэг л гүйцэтгэж чадна.

 

4 “Тусгай албадын гар дахь уур амьсгалын зэвсэг

  1. Pingback: Pendaftaran CPNS Kemenkumham

  2. Pingback: www.cpns2016.com

  3. Pingback: TechUnmasked.com

  4. Pingback: Corporate Event Planners in Hyderabad

Leave a Reply