ПРОПАГАНДА цуврал: Суртал ухуулгын зарчмууд

Пропаганда цувралыг ПиАр сонирхон судладаг хэн бүхэнд зориулан нийтлэж байна. Өнөө үед монголчууд нийтээрээ голдуу гадны улс орны эрх ашгийг тулгасан суртал ухуулгад автаж, эсэргүүцэх чадваргүй болтлоо доройтсон нь нийгэм, олон нийтийн санаа бодлыг чиглүүлэн удирдах субьект байхгүй болсонтой холбоотой.

Тиймээс хувь хүний болон массын сэтгэлзүйн судалгаа, шинжилгээнд суурилсан Пропаганда буюу ПиАр-ын арга технологийг судалж, суралцах нь хувь хүний цаашлаад олон нийтийн оюун сэтгэлгээний дархлааг тогтоох, хамгаалахад нэн чухал асуудал болоод байна.

Гэтэл Монголд шинжлэх ухаан, судалгаа-шинжилгээний гүн үндэс суурьтай ПиАр технологийг хэт явцуу хүрээнд Олон нийтийн харилцаа хэмээн орчуулж, ойлгодогоос үүдэж хамгийн чухал судалгаа, туршилтийн асуудлыг орхигдуулж, энэ мэргэжлийн ач холбогдолыг үлэмж бууруулсан.

Эдгээр бодит шалтгааны улмаас ПиАр технологийг онол, аргазүй, түүх, бодит үйл явдлуудын дотоод шалтгааныг задлан шинжилсэн дүгнэлтүүд бүхий цуврал нийтлэл болгон нийтлэж байна. Энэхүү цувралаар ПиАр технологийн үндэс суурь болсон онол, Эдуард Бэрнейс зэрэг анхдагчдын суурь бүтээлүүд, орчуулга, судалгаа-шинжилгээ, туршилтуудыг хүргэнэ.

Гебельсийн суртал ухуулгын ажлын зарчим, арга барилыг хураангуйлан танилцуулж байна. Эдгээр зарчмууд нь Гебельсийн оюун сэтгэлгээний өв хөрөнгө бөгөөд судалгаа аргазүйн үндсэн дээр хураангуйлж эмхэлсэн болно. Өнөөг хүртэл сэтгэлзүйн учир холбогдлоо алдаагүй учраас ардчилсан нийгмийн улс төр болон ёсзүйн чанартай асуудлыг шийдвэрлэхийн тулд бүгдийг нь эсвэл аль нэг хэсгийг хэрэгжүүлэх боломжтой.

Иосеф Гебельс /1897 – 1945/

downloadГерманы Нацист Намын гишүүн Иосеф Гебельс 1933 онд Адольф Гитлерийн үзэл суртлын сайд болж Германыбүх радио, хэвлэл, кино, теартыг хянах болсон.

1925 онд Гебельс намын дарга Адольф Гитлертэй анх танилцаж, 1926 онд Берлины тойргийн намын дарга болсон. 1927 онд тогтмол хэвлэгддэг Үндэсний Социалист намын албан ёсны хэвлэл Der Angriff буюу Давшилт хэмээх сонинг үндэслэж, эрхлэгчээр ажиллах болсон. Ердөө нэг жилийн дараа буюу 1928 онд Германы парламент Рейхстагын гишүүнээр сонгогдсон.

Гебельс олон нийтийн сэтгэл хөдлөлийг дэвэргэж, суртал ухуулгын тухайн үеийн бүх аргачлалыг ашиглан байж Гитлерийг төрийн эрх мэдэлд хүргэсэн. Түүний суртал ухуулгын ажил Гитлерийг 1933 онд эрх мэдэлд хүрэхэд бодитой нөлөө үзүүлж чадсан. 1933 онд Гитлер төрийн эрх мэдлийг авангуутаа, Гебельсийг Үзэл суртал, Үндэсний соён гэгээрлийн сайдаар томилсон. Тэр цагаас хойш үхэн үхтлээ тэрээр боловсрол, мэдээлэл, харилцааны бүх хэрэгсэлийг Нацистуудын суртал ухуулгын зорилгод ашиглан тэдний удирдагч бол жинхэнэ бурхан, тэдний хувь тавилан бол дэлхий ертөнцийг захирах гэсэн үзэл санааг Германчуудад суулгаж байсан. 1938 онд Гитлерийн засгийн газрын гишүүн болсон. 1944 онд Дэлхийн II дайны сүүлээр Гитлер түүнийг бүх нийтийн цэргийн дайчилгааг удирдуулахаар томилсон.

Үзэл суртал, Үндэсний Гэгээрлийн сайдын хувьд, Гебельс Германы бүх радио, хэвлэл, кино, театрыг бүрэн хянаж, удирдаж байсан бөгөөд сүүлээр Германы соёл урлагийг дахин зохион байгуулсан. Гебельс өөрийн гоц оюун ухаан, массын сэтгэлзүйн талаарх өргөн мэдлэгээ намынхаа төлөө бүрэн дүүрэн зориулсан.

Түүний хамгийн их хөнөөл дагуулсан суртал ухуулга нь Еврейчүүдын эсрэг үзэл суртал байсан.

Тэрээр зөвхөн Гитлерийн дараа орох уран илтгэгч байсан бөгөөд түүний найруулан тавьсан олон нийтийн арга хэмжээ, баярын жагсаал нь үнэхээр төгс зохион байгуулалт байв.

Түүнийг хэт өөрийгөө зөвтгөсөн, эрх мэдэлд шүтсэн гэж шүүмжилдэг. Тэрээр Гитлерт эцсээ хүртэл үнэнч үлдсэн бөгөөд 1945 оны 5 сарын 1 нд Зөвлөлтийн цэрэг Берлиныг эзлэн авах үеэр амиа хорлосон юм.

ГЕБЕЛЬСИЙН СУРТАЛ УХУУЛГИЙН ЗАРЧМУУД

Леонард В Дүүбын Олон нийтийн санаа бодол ба суртал ухуулга: Нийгмийн асуудлууд сэтгэлзүйн судалгааны нийгэмлэгт зориулсан номонд хэвлэгдсэн Гебельсийн суртал ухуулгын зарчмууд:

Суртал ухуулагч олон нийтийн санаа бодол, үйл явдлийн талаар мэдээлэл, дүн шинжилгээ хийдэг, ашигладаг байх хэрэгтэй.

  • Суртал ухуулгыг зөвхөн нэг байгууллагаас төлөвлөж, удирддаг байх ёстой.

–      Тус байгууллага нь бүх суртал ухуулгыг удирдан чиглүүлдэг байх

–  Тус байгууллага нь суртал ухуулгын удирдамжийг дээд албан тушаалтанд тайлагнаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой.

–     Тус байгууллага нь суртал ухуулгыг хэрэгжүүлдэг бусад байгууллагуудыг хянан удирддаг байх ёстой.

  • Суртал ухуулгыг хэрэгжүүлэх үйл явцийг төлөвлөсөн байх ёстой.

  • Суртал ухуулга нь эсрэг талынхаа бодлого, үйлдэлд дараах байдлаар нөлөөлж байх ёстой. Үүнд:

–      Суртал ухуулгын зорилгоор эсрэг талдаа чухал хэрэгтэй мэдээлэл гэж цацах

–    Эсрэг талаа өөртөө ашигтай шийдвэр гаргуулах зорилгоор хуурамч мэдээллийг нээлттэй цацах

–      Эсрэг тал чухал мэдээллээ задлахад хүргэсэн үйл ажиллагаа явуулах

–     Эсрэг талын үйл ажиллагаа хэний ч анхаарал татахааргүй болтол ач холбогдолыг бууруулах

  • Нууцлалын зэрэглэлээс хасагдсан, үйл ажиллагааны мэдээллийг суртал ухуулгын кампанид ашиглах

  • Суртал ухуулга нь үр нөлөөтэй байх үүднээс олон нийтийн сонирхолыг татахуйц хэлбэрээр, анхааралын төвд байх мэдээллийн хэрэгсэлээр цацагдаж байх

  • Суртал ухуулгийн үр дүнг итгэл үнэмшил төрүүлсэн эсэхээр нь хэмжинэ

  • Эсрэг талын суртал ухуулгын зорилго, агуулга, үр нөлөө мөн далайц, цар хүрээ болон кампанит ажлын шинж чанраар нь уг суртал ухуулгыг үл тоомсорлох эсвэл хариу цохилт өгөх эсэхийг шийдвэрлэнэ.

  • Итгэл үнэмшил төрүүлэх, тагнан турших, мэдээллийн хэрэгслийн боломжит нөлөөллөөр нь эсрэг талын суртал ухуулгын материалыг хориглох эсэхийг шийдвэрлэнэ.

  • Эсрэг талын суртал ухуулгын материалыг эсрэг талын нэр хүндийг унагаах юмуу өөрийн зорилгод ашиглах боломжтой тохиолдолд ашиглаж болно.

  • Хар суртал ухуулга илүү үр нөлөөтэй байхаар бол хэрэгжүүлж болно

  • Суртал ухуулгад нэр хүндтэй удирдагчдыг ашиглаж болно

  • Суртал ухуулгын цаг хугацааг болгоомжтой, мэдрэмжтэй тооцоолох

–     Эсрэг талын суртал ухуулгаас урьтаж мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацаж байх

–     Суртал ухуулгыг цагаа олсон, таатай мөчийг тааруулж эхлүүлэх

–     Суртал ухуулгын үр нөлөөг бууруулахгүйгээр үндсэн санаа, сэдвийг байнга давтаж байх

  • Суртал ухуулгыг тодорхой ялгарах уриа үг эсвэл хэлц үг бүхий арга хэмжээ, хүмүүсээр онцлох

–          Уриа үг эсвэл хэлц үг нь суртал ухуулагчын хүсэж байсан үйлдэлд олон нийтийг уриалж, сэдэлжүүлж байх ёстой

–      Уриа үг, хэлц үг нь энгийн, ойлгомжтой байх ёстой

–     Уриа үг, хэлц үгийг зөвхөн тохиромжтой орчин нөхцөл бүрдүүлсэний үндсэн дээр тодорхой давтамжтай тодорхой хугацаанд давтах ёстой

–      Уриа үг, хэлц үг нь сэтгэлгээний онцлогийг харгалзан үзсэн байх ёстой

  • Дотооддоо хэрэгжүүлж буй суртал ухуулгууд ирээдүйд болох үйл явдалаас шалтгаалсан буруу итгэл үнэмшлийг сэдрээхгүй байхад анхаарах ёстой

  • Дотооддоо хэрэгжүүлж суртал ухуулгууд олон нийтийн уур хилэнг хүсэж байсан түвшинд бий болгож байх ёстой

–    Суртал ухуулга нь ялагдлаас үүдсэн үр дагаварт хандсан уур хилэнг өдөөж байх ёстой

–     Суртал ухуулга нь олон нийт өөрсдөө хянаж чадахааргүй тэсрэлттэй (ялагдлын үр дагаварт чиглээгүй бол) уур хилэнг дарж байх ёстой

  • Дотооддоо хэрэгжүүлж буй суртал ухуулга нь уур хилэнгийн үр нөлөөг дарж байх ёстой

–     Амьтанлаг зөн мэдрэмжтэй уялдах уур хилэнг урьдчилан харж, хянаж байх ёстой

–   Амьтанлаг зөн мэдрэмжээс үүдсэн уур хилэнг тодорхой төсөөлөл, үзэл бодлоор барьж байх ёстой

  • Суртал ухуулга нь уур хилэнг тодорхой нэг байг үзэн ядахад чиглэсэн байхад анхаарч, орчин нөхцөлийг бүрдүүлж байх ёстой

  • Суртал ухуулга нь хүчтэй сөрөг арга хэмжээ авч амжихгүй бол эрчийг нь бууруулж, сулруулах эсвэл өөр үйлдэл, арга хэмжээ санал болгож байх ёстой

    Эх сурвалж: http://neoanti.blogspot.com/

 

Leave a Reply