Жанрайсигийн сүмийг маршал Х.Чойбалсан аварсан

Ахмад дипломатч Б.Жаргалсайхан 2000-аад оны эхээр “Хувь тавилангийн эрхшээл” нэртэй дурсамжийн ном хэвлүүлсэн бөгөөд түүндээ 20 дугаар зууны монголын түүхийн нэгэн тод төлөөлөгч Х.Чойбалсангийн тухай ховор сонин дурсамж нилээдийг өгүүлсэн байдгийн нэгийг нь толилуулж байна.

history_1481950753

Нэг удаа Маршал дуудав. Тэрээр манай Монгол чинь өөрийн гэсэн цаг тоололтой юм шүү дээ. Түүнийгээ сэргээх хэрэгтэй байна. Бид Сар шинээ ч мэдэхээ байх нь. Тэр чинь бидэнд хамаагүй юмаа гэхэд малчдад маань хэрэгтэй. Би нэг хүн оллоо, чи нэг өрөө гаргаж, туслах барих хүн гаргаж хуанли хийлгүүл гэв. Чингээд хуучин зурхайч явсан Даваасамбуу гэдэг Цагдан сэргийлэхийн нэгэн дарга Хүрээлэн дээр хоёр сар сууж анхны малчны календарыг хийж билээ. Би хааяа тэдний өрөөгөөр орж, хийж байгаа юмыг нь сонирхож, хэрэгтэй хэрэггүй юм асууна. Тэрээр бид одон зурхайн аргаар ажиллаж байна. Тасалдаад удаж байгаа болохоор хөөж бодох юм нэлээд байна. Эцсийн эцэст энэ маань сар мичдийнхээ орчилтой яг тохирч байх ёстой юм шүү дээ гэж байсан сан. 40 жилийн дараа би нэг удаа Бүрэн суман дээр зурхайч Дашдамбатай таараад энэ өдөр чинь сарныхаа тэргэлтэй зөрөөд байгаа юм биш үү гэхэд тэрээр харин тийм ээ, бид мэдэж байгаа мөртлөө засахгүй л яваад байгаа юм гэж байж билээ. Энэ бол яахав, зурхай мэдэхгүй хүнд л зориулсан үг л дээ.

Манай малчны анхны цаг тооны бичиг Маршалын санаачилгаар тэгж гарсан түүхтэй юм аа. Түүнийг сайн мэдэхгүй хүмүүс сүүлийн үед янз бүрийн л юм ярьж, бичээд байх шиг. Яг тэр цаг тооны бичгийг хийж байх үеэр улсын их сургуулийн тооны багш Баранованадтай уулзаж танайд нэг зурхайч байдаг гэнэ, намайг тэр хүнтэйгээ уулзуулж өгөхгүй юу гэж хүсэхэд нь би түүнийг дагуулан очиж тэр зурхайчтай нь танилцуулж билээ. “Тэр авгай чинь хоёр том хар дэвтэр дүүрэн тэмдэглэл хийж аваад явсан гэнэ билээ” гэж сүүлд Цэвэл гуай ярьж байсан сан. Тэр цагаас хойш л манайхан цагаан сараа их бага, ил далдаар тэмдэглэж эхэлсэн байх. Эгэл жирийн хүн бол хаврын эхэн сарын шинийн нэгнийг сайн бүхний учрал бүрдсэн өдөр гэж боддог байх, хэрэг дээрээ тийм биш юм гэнэ билээ. Нэгэн цагт бид чинь цагаан сараа намар тэмдэглэдэг байсан юм гэсэн. Тэгэхээр түүнийгээ Чингисийн цаглабар, хятад, төвдийн шар, хар зурхай гэж маргалдахгүй, зүгээр л хаврын урь орох үеэр 2 дугаар сарын 5-д тэмдэглээд байхад болохгүй хэмээх газаргүй мэт санагдах юм.

Маршал үе үе жижиг сажиг гэмээр юман дээр “түргэн” авахуулна. Нэг удаа Гачууртын аманд зураг хөрөгтэй нэг хадан хясаа байна гэнэ. Түүнийг очиж үзээд надад илтэг гэв. Манай түүхийнхэн очиж зургийг нь буулгаж ирээд энд тэндгүй байдаг буган бичээстэй хадны л нэг байна гэдэг юм байна. Үүнийг тэр хавьд нутаглаж байсан Бадамхатаны аав л мэдээлсэн бололтой юм билээ. Сүүлд очиход түүний ихэнхийг барилгын материал болгон буулгаж кубэлсэн байж билээ. Бас Дорноговь аймгийн нутагт нэг том хаш чулуу байна гэнэ. Мэргэжлийн хүн явуулж түүнийг эвдэж гэмтээлгүй авч ир гэв. Бид геологч Лувсанданзанг явуулж авч ирүүлэв. Тэр нь гоёмсог, шингэн тунгалаг өнгөтөй, бараг төлөгний чинээ том ногоон чулуу байсан бөгөөд харамсалтай нь хаш биш байв. Нэг удаа Хэрлэн голын ёроолд чулуун байшин байна гэсэн мэдээ авчээ. Чингээд цэргийн анги мордуулж нууцлан малтуулахад зүгээр л чулуун эрэг байжээ. Чингис хааныг голын ёроолд оршуулсан гэдэг домгийг тэрээр мэддэг байжээ. Тэгээд л булш нь олон жил усанд идэгдээд өөрөө гараад ирчихсэн байх хэмээнгорьдсон байж таарна.

Тэр цагаас хойш Чингисийн онгоны талаар их ярьж, их бичиж,бас ч гэж багагүй эрэл хайгуул хийх шиг бололтой. Бусад орны жишгээр бол энэ ажил чинь гагцхүү төрийн тэргүүний л эрх мэдлийн хүрээний асуудал байх ёстой юм л даа. Манайд чухам хэний эрх мэдэлд байгааг тодорхой хэлж мэдэхгүй байна. “Өнөөдөр бид манай эзэн хааны шарилийг олж өгөөч гэж бусдын өмнө сөхрөн гуйж сууна” хэмээн бичиж буй яруу найрагч Пүрэвсүрэнгийн бухимдал бол огт утгагүй зүйл биш болов уу. Эдүгээ олонхи хүмүүсэнэ ажилд зах зээлийн сэтгэлгээгээр битгий хандаасай билээ гэж боддог бололтой юм. Афганистанд нэгэн булшнаас 7000 алт эрдэнэсийн зүйлс олдсон юм гэнэ билээ. Гэтэл тэр нь хайчсан нь бүү мэд алга болчихсон гэдэг юм. Тэгэхээр бид энэ ажилд урьдах хойдхоо бодож сэрэмж болгоомжтой хандах ёстой. Эрт дээр үеэс ихэс дээдсийнхээ онгоныг дархлаж ирсэн монгол уламжлалаа манай ахмад археологчид Пэрлээ, Сэр-Оджав, Бадамхатан нар сүрхий баримтлаж байсан юм билээ. Гэхдээ одоо хойш тавьж боломгүй нэгэн сүрхий шаардлага бидний өмнө шинээр тулгарч байна.

Юун хэмээвээс сүүлийн үед Чингис хаан монгол хүн биш, тэрмонгол газар төрөөгүй, түүнийг монгол газар оршуулаагүй гэж орчин тойрныхон маань улаан цайм ярьдаг, бичдэг болж байна. Түүхийн ийм түрэмгийлэлд бид няцаалт өгөх ёстой. Үүний тулд юуны өмнө Чингисийн төрсөн ба оршуулсан, мөн Монгол улсаа тунхагласан газрын нутаг дэвсгэрийг тодорхойлж албан ёсоор зарлах хэрэгтэй юм. Өнөөдөр бид далд байгаа юмыг байтугай, зарим ил байгаа нэр бүхий нэг бус газраа олоогүй байна. Ийм учраас аль нэгэн тодорхой цэгийг бус, эхлээд түүний нутаг дэвсгэрийг нь тогтоох хэрэгтэй юм. Чингэж тогтоох шинж тэмдэг олон буй. Хүрээг заавал Хүн чулууны хонхорт гэхгүй, Богд уулын ард байсан гэхэд хэн ч ойлгоно.

Чингисийн төрсөн, оршуулсан, улс тунхагласан гурван газар нь Онон, Хэрлэний хооронд, Бурхан Халдун уулын өмнөд ба зүүн өмнөд этгээдийн гурвалжин зайд л байх учиртай. Тэгэхээр юуны өмнө тэдгээрийн нутаг дэвсгэрийг тогтоож, дараа нь Хүн чулууны хонхор гэдэг шиг тодорхой цэгийг нь олж болно. Энэ бол миний хувийн бодол бөгөөд ярианыхаа сэдвээс хазайх бас нэг шалтаг болой. Саявтархнаас манайханд Чингис хаандаа дурсгалын цогцолбор барих тухай сайхан санал, санаачилга гарч буй нь үнэхээр баярлууштай зүйлийн нэгэн мөн. Харин хаана, юу барих гэж байгаа нь нэг л ойлгомж муутай сонсдох юм. Засаг төрийнхөө ордонтой нэгтгэх ч гэж байгаа юм шиг. Тийм нэгдмэл цогцолбор байгуулж буй нь дэлхийд анх удаа болж буй зүйл хэмээн бахархан бичиж байх юм. Яагаад тийм юм дэлхийд байгаагүй юм. Бусад хүмүүсийн ухаан хүрэлцэхгүй байж уу, аль эсвэл байх ёсгүй болоод байхгүй байж уу. Дэлхийд байхгүй юм бүхэн дандаа сайн сайхан байх албагүй. Бас байх ёсгүй юм гэж байна аа.

Уг нь их хааны цогцолбор бол бусад байгууламжаас зайдуу, дэвсэг өндөрлөг газар, сүр жавхлан төгс, хүндэтгэл өргөмжлөлийн байдалтай, ариун дагшин газрын шинжийг хадгалж байвал илүү зохилтойсон. Засаг төрийн ордон бол албан хэрэг явж байдаг, ажил амьдрал буцлаж байдаг, болох болохгүй юм болж л байдаг, уурлаж цухалдсан, уйлж унжсан хүмүүс орж гарч л явдаг, жагсаал цуглаан болж, өлсгөлөн зарлаж, тэр ч байтугай зарим оронд буун дуу ч сонсогдож байдаг бөгөөд үргэлж баяр ёслолын байдалтай байдаггүйгазар шүү дээ. Чингис хааныгаа түүнтэй хутгах хэрэг байна уу? Чингисийн цогцолбор байраллаа гээд засаг төрийн нэр хүнд өргөгдөхгүй, харин зарим хүмүүст нэг юмны араар орох гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлж мэднэ. Чингэхээр энэ хоёр цогцолборыг сотраtibilty буюу таарамж нийлэмжийн талаас нь бас бодолцох хэрэгтэй юм.

Ер нь тэгээд сүүлийн жилүүдэд бид Чингис Хааныхаа тухай их л ярих гээд байдаг болжээ. Гэхдээ олонхи удаад гол асуудлыг нь тойроод байна уу даа. Хэрэв Чингис Хаан байгаагүй бол бидэдүгээ унаган төрөлх нутагтаа улс монголынхоо гал голомтыг асаан, ингэж гэрэл гэгээтэй явж чадах байсан уу, үгүй юу гэдэг асуултыг нэгэн нь тавьж, нөгөө нь хариулж л байх ёстойсон. Зөвхөн монгол угсаатны төдийгүй, хүн төрөлхтний мянган жилийн түүхэнд тэмдэглэгдсэн суут их хүн Чингис Хааны талаар дэлхий дахины олон эрдэмтэдийн судалсан, бичсэн өдий төдий зохиол бүтээл байдаг болохоор тэр тухай өчүүхэн би энд хагас дутуу, хальт мульт өгүүлбээс алдас болно. Харин тэр хүний агуу их, эрхэм нандин өв уламжлалыг нь туйлаас дээдлэж, түүнд нарийн чанд, системтэй хандаж, хайрлаж хамгаалж явах ёстой.

Чингис Хааны өв уламжлал гэдэг нь зөвхөн туг далбаа, зэрзэвсэг, хувцас хунар, орон гэр, ордон харш, булш бунхан зэрэг өнгөн талын эд өлгийн зүйлс төдийгүй, бас түүний дотоод ертөнцийнтухай асуудал байж таарна. Тэгвэл түүний гүн ухаан, билиг сургаал, төрт ёсон, засаг хууль, дэг журам, сахилга бат, шулуун шударга ёсон, шуурхай дайчин зан төрх, цэргийн арга ухаан, цэцдийн санал зөвөлгөөн, зарчимч бөгөөд уян хатан хандлага, хүнийг таних, сонгох арга, бичиг соёлоо дээдлэх, оюун ухааныгтэтгэх, өнчин ядуусыг энэрэх, монгол үзэл санаа, алсын хараатай үндэсний бодлого, эрч хүч, зориг эрмэлзлэл, зохион байгуулах чадлын тухай бид бас тод томруун ойлголттой байх хэрэгтэй. ХэрэвЧингис Хааныхаа энэхүү өв уламжлалд хайнга хандаж, энд тэндээс нь эмх замбараагүй зулгаавал нэг мэдэхэд аль өнгөтэй өөдтэйг ньбусдад алдаж мэднэ. Иймэрхүү яриаг зарим нь чингисизм ч гэж мэднэ. Тэр бол тухайн хүний хэрэг. Ямар ч гэсэн бид Чингисийн тухай ярихын тулд тэр талынхаа ойлголтыг цэгцэлж авах нь зүйтэй байх л даа.

Хүрээлэнгийн манж архив, төвд номын фонд, тусгай хэмээх хориотой (нууц) номын фондын хадгаламжийн байдлыг Маршал номын фондын хадгаламжийн байдлыг Маршал үе үе сонирхон асуудаг байв. Ер нь тэрээр Хүрээлэнгийн номын санд сүрхий анхаарал тавьж байсан бөгөөд Японы олзлогдогсдоор бариулсан Засгийн ордон, Гадаад яам зэрэг томоохон барилгуудын айргийн тавд Улсын Номын Сангийн барилгыг оруулж, түүний тулгын чулууг өөрөө тавилцаж байв. Мөн Дотоод яамны сайд Гандангийн Жанрайсигийн сүмийг буулгаж өөрийн яамны сургуулийн барилгад тоосгыг нь ашиглах гэсэн саналтай Төв Хороогоор явж байна гэсэн мэдээг сонсоод бид уран барилгын дурсгал болох уг сүмийг хэрхэн аврах тухай орос, монгол мэргэжилтэн нараа оролцуулан зөвлөлдөв. Чингээд түүнийг түүхийн дурсгал мөн гэдгийг нотлохын хамт Голын Ногоон Сүмд зах зухаасаа ялзран эхлэж байсан улсын архиваа тийш нь шилжүүлэн байрлуулах тухай санал боловсруулж Маршалд хүсэлт тавихад түүнийг маань ёсоор болгож билээ. Жанрайсигийн сүм маань тийнхүү өөрөө аврагдаж, бас улсын архивыг авралцсан юмдаг.

Цэвэл, Амгалан гуай хоёр Бургалтай явахдаа Амарбаясгалант хийдээр, Хар Хорин явахдаа Хөшөө Цайдмаар орж байдалтай нь танилцаад ирээрэй гэж надад захисан юм. Би хөгшчүүдийн даалгаврыг биелүүлж ирээд тэндэхийн байгаа байдлыг ярихад тэд надад уг газруудын үүх түүхийг хуучилж, Маршалтай уулзахдаа эн тухайгаа ярихад гэмгүй байх шүү гэдэг санааг өгч билээ. Маршалд танилцуулахад та нар нутгийн нэгэн боломжийн хүн олж харж хамгаалуулах талаар юм бод. Морьтой унаатай улс эргэж тойроод байхад юухан байх вэ. Хэд гурван төгрөгийн шан өгдөг юм байгаа биз гэв. Бодвол манай хашрууд гар бариад бугуй барих гэгчээр Эрдэнэ Зууг засаж байгаа юм чинь Амарбаясгалантыг бас тэгэх байх гэж битүүдээ горьдож байсан байх л даа. Аль ч талаас нь бодсон тухайн үед сүм хийдийг тийнхүү зэрэг зэрэг сэргээн засварлах боломж байгаагүй нь мэдээж. Гэхдээ Маршал тэр үед түүх дурсгалын зүйлд ихээхэн анхаарал тавьж байсан бөгөөд түүнийг үрэн таран болгосон нэгэн цагийн тухай харамсаж байсан болов уу гэж боддог юм. Чухамхүү энэ үеэс л манайд түүхт дурсгалын зүйлээ хамгаалах, сэргээх ажил эхэлж, тэр нь улмаар байгаль дэлхийгээ дархлах, ховор ан амьтнаа хамгаалах хөдөлгөөн үүсэхэд нөлөөлсөн юмдаг.

Нэгэн үе сүм хийд хаагдаж, мөргөл эргэл зогсож, шашин бурхнаасаа хөндийрч эхэлсэн бол тэр байдал дөчөөд оноос засагдаж, Хүрээлэнгийн номын санд ажиллаж байсан Эрдэнэ-Пил, Гомбодоо, Гомбожав нарын эрдэм номтой лам нарыг татан авч, Гандантэгчилэн хийдийн хурал номыг сэргээн явуулах ажлыг Маршал өөрөө гардан хийсэн гэж тус Хүрээлэнгийн өвөгчүүл ярьдаг байлаа. Ямар ч гэсэн Чойбалсангийн үед бурхан шашин маань тасалдаж ч үзсэн, сэргэн тогтож ч үзсэн нь түүхийн үнэн байж таарна. Энэ бүхнээс Маршалыг сүүл рүүгээ гагцхүү хуучны юманд талтай болж, шинэ юманд хойрго байсан байх гэж бас болохгүй. Хүүхэд, өсвөр үеийн сурч боловсроход анхаарал тавьж, сургуулиа Зөвлөлтийн боловсролын тогтолцоонд шилжүүлж, тэдний сурах бичгүүдийг орчуулан хэрэглэж, Улсын Их Сургуулийг байгуулж, дээд боловсролтой мэргэжилтэнг өөртөө бэлтгэж, Монголын түүхийн анхны нэгэн ботийг бичүүлж, монгол хэлний анхны тайлбар толийг зохиолгож байсан зэрэг тэр үеийн олон олон үйл явдлууд цөм түүний нэртэй ямар нэг хэмжээгээр холбоотой.

Урианхан Б.Жаргалсайхан

 

Leave a Reply