Робот сэтгүүлч юу хийж чаддаг, эсвэл чаддаггүй вэ?

ai-1-757802

Робот сэтгүүлч АНУ, Англи-Ирланд, Дани, Хятад зэрэг улсын үндэсний хэмжээний хэвлэл мэдээлэлд спорт, сонгууль болон өдөр тутмын мэдээ бичиж байгаа тухай 2015 оноос мэдээлсэн. Өнгөрсөн сард Хятадын мэргэжилтнүүдийн зохион бүтээсэн робот мэдээ бичсэн тухай нийтлэл гарсан. Шяо Нань нэртэй роботын 300 үсгээс бүрдсэн анхны мэдээ нь Гуанжоу хотын Соутэрн Метрополис Дейли сонинд нийтлэгдэж. Түүний нэг секундийн хугацаа зарцуулсан тус мэдээ нь Хятадын хаврын баярын үеэр тус улсын дотоодын зорчигчдын шилжилт хөдөлгөөний тухай мэдээ байжээ. Роботыг зохион бүтээсэн багын ахлагч Бээжингийн Их Сургуулийн профессор Ван Шиажун түүнийг богино мэдээнээс эхлэн том хэмжээний нийтлэл ч бичих чадвартай бөгөөд сурвалжлагчдийг бодвол нэлээн хүнд өгөгдөлтэй судалгаанд ч анализ хийж өгүүллээ хурдан бичих чадвартай хэмээсэн байна.

Профессор Чайна Дэйли сонинд өгсөн ярилцлагадаа Шяо Нань робот нь сурвалжлагчдийг бүрэн орлох хэмжээнд хөгжөөгүй байгаа хэмээн нэмж дурджээ.

Одоохондоо тус робот нүүр тулсан ярилцлага, төлөвлөөгүй асуулт асуух, ярилцлагаас болон харилцан ярианаас мэдээний өнцөг тодорхойлох зэрэг сэтгэхүйн үйлдлүүдийг хийж чадахгүй гэж Ван Шиажун хэлжээ. Харин тус робот нь сурвалжлагч, редакторуудад туслах, тэдний хэвлэл мэдээлэлтэй холбоотой сонины ажил гүйцэтгэхдээ сайн гэнэ.

2016 оны найман сард өөр нэгэн Шиаомингбот нэртэй робот Рио дэ Жанерод болсон Олимпын их наадмыг тухай өдөрт 58 мэдээг Хятадын хэвлэл мэдээллийнхэнд зориулан бичиж байсан тухай Америкийн Ньюсвеек сэтгүүл мэдээлжээ. Тухайн робот аливаа зохиогдож буй тэмцээн дөнгөж дуусаад 2 минут болоход мэдээгээ эвлүүлэн хийдэг байсан гэнэ. Олимпын үеэр хоёрдолоо хоногийн турш 450 мэдээ шилжүүлж байжээ. Шиаомингбот нь “AI writing robot” гэж Америкад нэрлэгдэж байгааг хиймэл оюун ухаант бичигч робот гэж буулгаж болох юм. Тэрээр Шиаомингбот нь анхны хиймэл оюун ухаант бичигч робот биш гэнэ. Шиаомингбот 100-821 үгтэй Хятадын тамирчид оролцсон Олимпын мэдээг дамжуулахдаа хэтэрхий найруулга муутай, робот бичлэгтэй байсан гэж шүүмжлэгдэж байсан ч түүний 100 үгтэй Лондонгийн Олимпын мөнгөн медальт Риогийн Олимпын бадмингтоны аварга болсон Ван Иханы тухай мэдээ 530 сая хамгийн их уншигчтай мэдээгээр сонгогджээ. Тэрээр сэтгэгдлүүдэд найруулга муутай , үг сонголт муутай, хэтэрхий робот шиг бичсэн байна, ингэж бич гэхчлэн найруулгыг залруулсан байх жишээтэй байсан байна. “Кварци” мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Шиаомингбот робот ингэж бичжээ: ” Хятадын Ванг Ихан ялав. Тэмцээний сүүлийн 46 минутад дэлхийд 2-рт жагслаа. Ванг дэлхийд нэртэй Карин Шнайзтай тулалдлаа. Ванг Бадмингтоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд хоёр оноогоор ялав. Тэмцээнийг Риогийн Төв павилон №4, Наймдугаар сарын 15, Бээжингийн цагаар 2 цаг 30 минутад бэлтгэв” гэжээ.

Шиаомингбот бол хүний хийж чадахаас хурдан мэдээлэл боловсруулдаг редакцын ажлыг хөнгөвчилж баяжуулсан сэтгүүлзүйн хамгийн сүүлийн ололт юм гэж зохион бүтээгчид ярьж байна.

Хамгийн анхны хиймэл оюун ухаант бичигч робот Америкийн Лос Анжелос Таймс сонинд 2014 онд Калифорнийн газар хөдлөлтийн тухай мэдээг бэлтгэж байжээ. Түүнээс хойш дэлхийн өнцөг бүрт робот сэтгүүлч мэдээ, нийтлэл бичсэн тухай мэдээлэгдэж байгаа боловч ихэвчлэн цаг агаарын мэдээ, санхүү бизнесийн мэдээ хийж байна гэж Америкийн Ньюсвеек сэтгүүл мэдээлэв.

Пресс Ассошейшны Ерөнхий эрхлэгч Пете Клифтон 2016 оны 10-р сарын 16-нд Карлислд зохион байгуулагдсан “Нийгэм дахь Редакторууд” бага хурал дээр “Технологи хэрхэн Пресс Ассошейшны ажлыг хувьсган өөрчилж байна” гэсэн илтгэлдээ: “Өнгөрсөн хэдэн сард робот сэтгүүлчээр спортын болон бусад мэдээг бэлтгүүллээ. Гэхдээ робот сэтгүүлч манай гайхалтай сэтгүүлчдийг бүрэн орлож чадахгүй. Тэр бага зэргийн зах зээлийн мэдээ, сонгуулийн болон хөл бөмбөгийн дүн мэдээг л хийж байна. Тэр мөн хошигнож чадахгүй байх гэж Клифтон хэлээд энэ тал дээр бид маш бага алхам л хийж байна. Манай өрсөлдөгч Германд робот сэтгүүлчээр нэг сард маш олон зах зээлийн судалгаат нийтлэлүүдийг хийлгэж байна. Энэ нь хэн нэгэн сэтгүүлч материалаа хийхдээ ашиглаж болох маш олон төрлийн тодорхой мэдээллийг бэлтгэж байна гэсэн үг. Харин тэр сэтгүүлчээс юугаараа илүү вэ? Юугаараа ч биш. Би робот сэтгүүлчийг шуугиан тарьсан сайн нийтлэл хийчихнэ гэж бодохгүй байна” гэжээ.

Тэрээр Клифтон цааш нь хэлэхдээ: “Харин бид сэтгүүлчдэдээ зориулан нийгмийн хэвлэл мэдээллийн сургалт голлон зохион байгуулж байна. Мөн шинэ технологи зохион бүтээж байна. 360 градусын камер, жолоочгүй онгоц гэх мэт.

Жишээ нь 360 градусын фото аппарат нь ширэнгэн ой доторх босогчдийн зургийг авч болох бол жолоочгүй онгоцоор видео бичлэг 2 метрийн өндрөөс хийх гэх мэт. Тэрээр цааш нь бид сэтгүүлчдэдээ шинэ програм ашиглахыг зааж байна. Жишээ нь: Adobe After Effects програмаар видеонд динамик график ашиглахыг сургах,

-Tweetdeck-ээр янз бүрийн газраас хэвлэлд гаргах боломжтой мэдээллээр жиргэх

-SAM нийгмийн сүлжээ ашиглаж байх үед нь нүдний хараагаар шалгаад хаана байгааг нь тогтоох газар зүйн хайлт хийх

-Newswhip электрон хэвлэл мэдээллээр ПА –ний контентийг цацах, хэрэглэгдэхэд юу болж байгааг судалж байх.” зэргээр сэтгүүлчдээ хөгжүүлж байна гэжээ.

эх сурвалж: www.cmj.mn

Leave a Reply