Мэдээллийн технологийн Элчин сайдтай болно

Denmark-©-Sean-Pavone-Shutterstock

Данид дэлхийн анхны Тоон системийн Элчин сайд удахгүй бий болж, Google, Apple, Microsoft зэрэг дэлхийн томоохон интернэт компаниудтай харилцах гэнэ. Данийн гадаад хэргийн сайд Андерс Самуэльсений мэдэгдсэнээр бол тус  орон дэлхийн томоохон интернэт компаниудтай харилцах Тоон технологийн Элчин сайдын албан тушаал бий болгох гэж байгаа аж.

“Бидэнд ингэтлээ нөлөөлж буй компаниудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй байна” гэж Данийн Гадаад хэргийн сайд мэдээлжээ.

Ингэснээр Дани улс мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг анхны Элчин сайдтай орон болно. Энэ Элчин сайдын ажил үүрэг нь хүн төрөлхтөн, дэлхийн хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөөлж буй мэдээллийн харилцааны технологи ашиглагч корпорацуудтай тулж ажиллах явдал байх бололтой. Энэ албан тушаалыг яг хэзээ бий болгохоо Копенгаген хараахан товлоогүй байна.

Дани улс мэдээллийн технологийн хөгжлөөрөө Европын холбоон дотор тэргүүлэгч орнуудын нэг юм. Ялангуяа засаг захиргааны байгууллагууд нь орон нутгийн ард иргэдтэй харилцахдаа цахим технологийг үр дүнтэй бүтээлч ашигладгаараа алдартай юм.

 

Leave a Reply