Ардын цэргийнхэн Маажинсанд 400 гаруй монголыг алсан түүх

em2Өвөр Монголын Эзэнээ хошуунаас гаралтай эрдэмтэн Ц.Чойдандар, Ч.Цэцэнгэрэл нар “Хятад дахь Баруун Цастын халхчууд” гэдэг ном бичсэн байдаг. Хятадын Ганьсу мужид цагаачлан очсон халх монголчуудын түүхийг судлан бичсэн энэ номонд бидний тэр болгон мэдэхгүй ховор баримтууд оржээ. Жишээ болгож уг номноос сийрүүлье. Тус номны “хятад эрдэмтдийн бичсэн тэмдэглэл” хэсэгт “…Дундад иргэн улсын 21 онд (1932 онд) ар Монголын төрийг шинэ нам эзэмшсэнд Дайчин ван, Жамбий гүн, Жонон ван, Толь гүн, Ламын гэгээн зэрэг хошууны Монголчууд олон тоогоор дүрвэж Мазуншань ууланд ирэв. Тэр үед 600 гаруй өрх болж Саншинбуу толгойлж байв. Мөн энэ жилд ар Монголын засгаас томилсон 300 гаруй зэвсэгт цэрэг Мазуншаньд ирж 9-р сарын 4-ний өдөр тэндэх 400 гаруй Монголчуудыг алав. Ингээд айж сандарсан Монголчууд зүг бүр сарнин дутаав (зугтаав). Мазуншаньд байсан ар Монголчууд Дундад иргэн улсын 29 (1940) оны 10 сард зүг бүрт цагаачлан дутааж (зугтаж) нэг бүлэг нь Дунхуан зүг, нэг бүлэг нь Рашаан хошуу, Эзэнээ хошуу болон Жинь Та, Гао Та зүг нүүжээ. 1923-1932 онд Монгол улсаас хэдэн удаа хүн томилж Мазуншань-ий хойд хэсгээр байсан 200 гаруй өрх халх Монголчуудыг улсдаа буцааж хураасан байна. Тэр үед Мазуншань-ий бүх халхчуудыг Дамбийжаа захирч хатуу чанга цэрэг засгийн зохион байгуулалттай болсон байв. Тэрчлэн Дамбийжаагийн цэрэг Монгол улсаас ирсэн цэрэгтэй зэвсэгт мөргөлдөөн гарч байсан ба Дамбийжаа алагдаж, 1932 оны “Мазуншаньгийн цуст хэрэг” гарсан зэрэг улс төрийн үймээн самууны чимээнээр Мазуншань уулын дунд ба өмнө захаар нутаглаж байсан Халхчууд айж дүрвээд бүлэг бүлгээрээ дотогш нүүдэллэжээ. Үүнд ар Лхамсүрэн, нарийн Донхор, цоохор Очир, ганган Дансүрэн, зээрэн Гомбосүрэн тэргүүтэй нэг бүлэг нь зүүн тийш одоогийн өвөр Монголын Эзэнээ Алшаад орж Жавзандорж, Сум тайж нараар тэргүүлүүлсэн нэг хэсэг нь өмнөшлөн Ганьсу мужийн Аньси, Дунхуанаар дамжин Сунаньд ирж Ёгор үндэстнээ газар нутаг гуйн авч нутагласан нь одоогийн Жанеэгийн халхчуудын дээдүүл мөн. Тэдний зарим нь барууншлан одоогийн Субэй Сянь-ий Ёрхон шаргалжин хүртэл нүүж яваад зарим нь дахин Сунаньд ирж суурьшжээ.” гэж бичсэн байна.

6 “Ардын цэргийнхэн Маажинсанд 400 гаруй монголыг алсан түүх

  1. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  2. Pingback: gvk biosciences

  3. Pingback: DMPK

  4. Pingback: Mittel gegen Katzenurin

  5. Pingback: Best Engineer Aws Alkhazraji

  6. Pingback: click now

Leave a Reply