Эрдэмтэд  нас уртасгадаг нянг  нээн илрүүлжээ

Аргентин улсын  эрдэмтэд нэгэн туршилтынхаа үр дүнд савханцрын нян нь дархлааны системд  ашигтайгаас гадна хоол боловсруулах эрхтнээр  дамжуулан түүнийг тархаах замаар хөгшрөлтийг удаашруулж хүний насыг уртасгах  боломжтойг нээсэн байна.

Техникийн болон шинжлэх ухааны үндэсний судалгааны төв болон Росариагийн үндэсний их сургуульд  түшиглэсэн энэ нээлтийн талаар  “Байгалийн харилцаа холбоо” сэтгүүлийн нийтлэлд  “Эрүүл, аз жаргалтай нярайн эмч нарын сүлжээний эмч Фернандо Бургосын тайлбарлаж буйгаар бол савханцар нян болон бичил биетний талбарт ажилладаг эмч нарт  цаашдын замыг нь нээж өгсөн үйл явдал” гэж үнэлжээ.

nyanБургос савханцрын нянгууд бол өвчин үүсгэгч биш, харин  амьд бичил биетэн бөгөөд  хүнд өгөөжтэй гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Техник, шинжлэх ухааны үндэсний судалгааны төв өөрийнхөө веб сайтад энэ төрлийн нянг Япон зэрэг Азийн улс орнууд  олон мянган жилийн өмнөөс хоол хүнсэндээ хэрэглэж байгаа гэж тодорхойлсон ба туршилт хийсэн нэг төрлийн хорхойн урт наслалтын зохицуулалтын систем нь урт удаан хөгжлийн явцад хадгалагдсаар ирсэн ба үндсэндээ хүмүүсийнхтэй төстэй байсан байна.

Росариагийн үндэсний их сургуулийн  Эмзүйн болон биохимийн шинжлэх ухааны тэнхим, Техник, шинжлэх ухааны үндэсний судалгааны төвийн  судлаач, энэ төслийн удирдагч   Роберто Грау  “Бид нарын ажигласнаар бол энэ хорхойны хувьд нас уртасгахаасахаас гадна эрч хүчтэй байлгадаг үр дүнтэй ажээ” гэж хэлсэн байна.

Тэрээр хүн   120-аас дээш наслах ёстой, тэгэхдээ 50  настай хүн шиг амьдарна гэсэн үг юм гэж ярилаа.

Энэ савханцрын нян нь нас баралтын  түгээмэл хоёр шинж болох өвчин болоод эд эс, эрхтний хөгшрөлтийн эсрэг  тэмцдэг гэсэн үг гэж Роберто Грау нотолж байна.

Leave a Reply