Хөрөнгө оруулалтын талаарх сонирхолтой 10 зөвлөгөө

“Wall Street Journal”-ийн эдийн засагч, сэтгүүлч Морган Хаусэлийн гаргасан эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаарх сонирхолтой дүгнэлтүүдээс хүргэж байна.

PE-investments

  1. Бид “Хүмүүс хөрөнгө оруулахаас айж байх үед би шуналдаа хөтлөгдөн хөрөнгө оруулалт хийх болно” гэж хэлдэг ч үнэндээ хийх нь хэлэхээс хэцүү байдаг.

  2. Ихэнх хүмүүс саятан болохыг хүсдэг гэж ярьдаг ч, үнэндээ энэ нь “Би 1 сая ам.доллар л үрэхийг хүсэж байна” гэсэн санаа агуулдагийг ойлгодоггүй.

  3. “Гайхалтай цаг үе ирлээ” гэдэг нь “Би юу ч ойлгосонгүй. Юу болчихвоо?” гэсэн үр дүнг ихэнхдээ дагуулдаг.

  4. Жэссэ Ливермор өөрийн блогтоо “Хөрөнгө оруулалтаас сурч авсан миний амьдралын хамгийн чухал хичээл бол Өөрийгөө илүү сонирхох нь бараг л бүх зүйлээс өөрийгөө хамгаалах хамгийн хүчирхэг зүл” гэж бичжээ.

  5. “Тэр 2008 оны хөрөнгийн зах зээлийн уналтыг урьдчилан таамаглаж байсан”, “Тэр 2008 онд болсон хөрөнгийн зах зээлийн уналтуудаас нэгийг нь таамаглаж байса” хоёр хоорондоо ялгаатай зүйлс юм. Хөрөнгө оруулагчдыг дүгнэхдээ тэдний хоорондын ялгааг маш сайн гаргаж байх хэрэгтэй.

  6. Хэдийгээр мэдээлэл дээр үндэслэн зах зээл дээр өсөлт явагдах хандлагыг урьдчилан харах нь эрсдэл багатай ч, хэдий хэмжээний өсөлт явагдахыг нарийн тодорхойлох нь мөн л эрсдэлтэй хэвээр байдаг.

  7. “Хөрөнгө гэдэг хүн бүрийн хувьд харьцангуй ойлголт. Жишээ нь, Билл Гэйтс нэг өдөр Опратай ижил хэмжээний хөрөнгөтэй болвол “амиа хорлох” байх” хэмээн хошин шогч Крис Рок нэгэнтээ хэлж байжээ.

  8. “Мэргэжлийн теннист оноондоо анхаарах нь ялалт байгуулах 80 хувийн боломжийг авчирдаг бол сонирхогчдын теннист оноондоо анхаарах нь ялагдал авчрах 80 хувийн эрсдэлийг дагуулдаг. Бөх, шатар, хөрөнгө оруулалтын салбар ч энэ дүрэм үйлчилнэ. Хөрөнгө оруулалтын салбарт анхлан хөл тавигчид алдаа гаргахаас зайлсхийх тактикийг баримтлах ёстой бол мэргэшсэн хөрөнгө оруулагчид гайхамшигтай арилжаа хийх тал дээр гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой.” Хэмээн Эрик Фалкэнштэйн хэлсэн байна.

  9. “Аливаа зүйлд мэргэшнэ гэдэг нь сайн талтай ч, шин санааг хүлээж авах сэтгэхүйг хаадаг” гэж Дийн Уиллиамс хэлжээ. Дэлхийд алдартай хөрөнгө оруулагчдыг харахад цөөхөн хувь нь санхүүгийн мэргэжилтэй байдаг. Өөрөөр хэлбэл санхүүгээс өөр мэргэжилтэй хүмүүс хөрөнгө оруулалтын салбарт илүү чөлөөтэй сэтгэдэг.

  10. “Gallup”-ийн судалгаанаас харахад 2013 онд АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр 32 хувийн өсөлт явагдсаныг нийт Америкчуудын долоон хувь нь л мэддэг. Эндээс дүгнэлт хийхэд зах зээл дээр уналт явагдаж байгааг хүн бүр мэддэг ч, өсөлт явагдаж байгааг олон нийт анзаардаггүй нь харагдаж байна.

Эх сурвалж: “Эдийн Засгийн мэдээ” сэтгүүлийн №08(72). 31 тал.

Leave a Reply