Гоминдан, Осваны зэсэгт дээрэмчидтэй хийсэн тэмцэл

c09_874

Гоминданы цэргийн генералууд ялангуяа Гань-Сү мужийн милитарист Японы талыг баримтлагчид Шинжаан мужийг эзэлж улмаар Монголын олонястны өлгий нутаг баруун хязгаарыг таслан авах зорилт тавьж байлаа. Гэвч Шинжаан мужид олон жил үргэлжилсэн эрх чөлөөний хөдөлгөөн туйлдаа хүрч Гоминданы цэргийн эрхтэн, ноёд, баячуудын дарлал мөлжлөгийн эсрэг чантуу, торгууд, урианхай, казах, хятад зэрэг үндэстэн ястнууд зэвсэгт тэмцэлд нэгдэн боссоноор 1938 оны 4-р сарын 12-нд Өрөмч хотноо “Ардчилсан хувьсгалт засаг” тогтож дээрх санаархлыг тасалдуулсан юм. Шинээр тогтсон төр засгаа бэхжүүлэхийн тулд ЗХУ-тай дипломат харилцаа тогтоож тусламж дэмжлэг авах, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах, дарлал мөлжлөгийг устгаж олон үндэстэн, ястанд эрх чөлөө олгох, дайн дажингүй аж төрөх зэрэг өргөн хүрээтэй зорилт дэвшүүлсэн байна.

Гоминданы цэргийн эрхтнүүд зорьсондоо хүрэхийн тулд дээрмийн амьдралыг эрхэмлэн шүтдэг хасгуудыг хувьсгалыг нухчин дарах, БНМАУ-ын эсрэг үймээн самуунд ашиглахыг чухалчлан оролдож эхлэв.

Дээрэмчин хасгууд Алтай аймгийн Тамч, Цээл, Эрдэнэ, Төгрөг, Баян-Өндөр зэрэг 16 сумдын ардуудын мал хөрөнгийг тонон дээрэмдэх явцдаа хилчдийн отолт мөрдөлтөд өртөн гол хүчээ алдсан тул Хами аймгийн захирагч чантуу Ёлбас буюу Жолбарасханы удирдсан хэсэг феодал Аябет, Нургалы, Саварбай, Тунгашбай, Катшбай, Мухадал нарын дээрэмчид Шинжаан мужийн дээрэмчидтэй нэгдэн Ховд аймгийн хилийн сумдын чиглэлд дээрэм тонуул хийх болов. Мөн эрх ямбаа алдсан том феодал Расхан, Эсимхан нар Алтайн Шар сүм аймгийн Хөх толгой, Чингэл хошууны 3 мянга гаруй айл өрхийг ятган шинээр тогтсон хувьсгалт засгийн эсрэг1940 оны 3-р сард зэвсэгт бослого гаргасан боловч бут цохигдож, сарнин бутарсан эрээвэр хураавар хэсгүүд нь ууланд бүгэн, ойр хавийнхаа нутгаас дээрэм хийж амьдрах болов. Энэ үеэс эхлэн улс төр, эдийн засгийн амьдралд хөл алдсан хасгийн тэнэмэл омгууд, уулын дээрэмчдийн жижиг бүлгүүдийг тэдний дунд нилээд нөлөөтэй байсан Осван өөрийн талд элсүүлж манай улсын хилийн районы ойролцоох газруудад орогнон хүчээ зузаатгаж эхлэв.

Нөгөө тал аас Гоминданы цэргийнхэн Шинжаан мужид үүссэн хувьсгалыг 1940 онд дарж, шинээр тогтсон төр засгийг түлхэн унагаад цэрэг-феодалын эрх ашгийг хамгаалсан дэглэм тогтоов. Гоминданыхан хувьсгалыг талархан дэмжигч нэр төлөө бүхий язгууртан, энгийн олныг бөөнөөр нь баривчлан хорьж тамлан зовоох, шашин шүтлэгийг доромжлон гутаах, үндэстний цөөнхийг дарлан мөлжих харгис, хэрцгий бодлого явуулснаас нүүдэлчин хасгийн омгууд манай орны баруун хилийн дагуух газар нутгуудад бөөн бөөнөөрөө ирж суурьших болжээ. Энэ үед Гоминданыханд баривчлагдсан лалын шашны лам, ноёдоо суллахын төлөө тэмцэх нэрээр байр сууриа бэхжүүлсэн Осваны нөлөөллийн хүрээ тэлж, дээрмийн үйл ажиллагаа нь улам идэвхжив.

Хятадын цэргийн эрхтнүүд үйл явдлын өрнөлтийг ашиглан Осваныг Монголын хил нэвтэрч дээрэм тонуул хийхэд нь улам бүр өөгшүүлэн турхирсан юм. Тухайлбал: 1942 оны 6-р сарын 15-нд Гоминданы цэргийн дарга Лю Зу хуй барьцаанд байсан Осваныхны гэр бүлийн хүмүүсийг өөрийн элчийн хамт явуулахдаа: “Зэвсгээ хураалгаж манай талд орох хэрэгтэй. Тэгвэл та нарт ямар ч аюулгүй байна” гэж бичсэн байлаа. Үүний хариуд Осван “Казахын нөлөө бүхий эрх баригчдыг суллагтун! Баригдсан хүмүүсийн гэр бүлийг суллагтун! Чингэл, Булантохойг чөлөөл! Хятадын цэргийг Алтайгаас зайлуул! Хэрэв энэ шаардлагыг биелүүлбэл бодож үзнэ. Харин буу зэвсгээ хураалгахгүй” гэсэн бичиг илгээжээ.27

1940 оноос Гоминданы зүгээс байнга агаараар хил зөрчин заримдаа 100км гүнд ч орж ирж байв.

Osman_batur

Гоминданы цэрэг Осваны хийгээд бусад дээрэмчдийн бүлэглэлүүдийн аль нь ч манай нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд заналхийлсэн учир тэдний зөрчлийг ашиглаж хооронд нь зөрчилдүүлэх замаар болзошгүй аюулыг түр боловч хойшлуулж хугацаа хожих шаардлага тулгарав. Энэ нь нэг талаас хилийн цаана бөөгнөрсөн Гоминданы анги нэгтгэл, дээрэмчдийн бүлэглэлийн харьцаа манай улсын баруун хилийг хамгаалж байсан хилчдийн хүчнээс олон арав дахин давуу байснаас үүдэлтэй юм.

Гоминданы байнгын арми “Орон нутагт өрнөсөн эрх чөлөөний тэмцэл хийгээд аюул таригч дээрэмчдийн бүлэглэлийг дарна” гэдэг нэрээр халхавчхийн Булган, Чингэл голын бэлчирт орших Чингэл хошууны төвд явган цэргийн анги, хуягт, нисэх хүчний салбар, морин хороо; Цонж хотод томоохон нэгтгэлийг татан байрлуулав. Гэтэл манай талын хилд Ховдын отряд, түүний харъяа заставууд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хилээс зайдуу байрласан Ховдын 4-р морьт хорооноос өөр хил хамгаалалт, халхлалтын зориулалттай анги, салбар байсангүй.

Дээрэмчдийн бүлгүүд 1940 оноос эхлэн Баян-Өлгийн Хужирт, Ховд аймгийн Булган, Үенч сумдын нутгаар дээрэм хийж эхлэв.

Хэдийгээр хилийн гадна талд хувьсгалт тэмцлийн хүрээ тэлж байсанч Гоминданыхан хүчинд автан шахагдахдаа нэгэнт бий болсон боломжийг ашиглан Монголоос урвасан Осваны дээрэмчдийг тус улсын хилийн пост, манаа, заставыг устгаж, нутгийн гүнээс ардуудын мал хөрөнгө дээрэмдэхэд тухирч, өөрсдөө шууд зэвсэгт халдлага хийж эхлэв. Иймээс ч 1947-1948 он нь баруун хилийн тулгаралт байлдаануудын оргил үе болсон юм.

1947 оны 1-р сарын 31-ний шөнө Говь хонин Усны чиглэлээр 45дээрэмчин улсын хил нэвтрэн 47 км гүнд орж 1481 тоот өндөрлөгт манай хилийн манааг баривчилж амьд хэл олзлохоор нуугдан отолт хийж байлаа.2-р сарын 1-ний 8 цагийн үед 11-р заставаас гарсан тасгийн дарга Чулуун ахлагчтай байлдагч Лэгчин, Соном нарын бүрэлдэхүүнтэй манаа дээрх өндөрлөгийг эзэлж үүрэг гүйцэтгэхээр ойртох үед дайсан бүслэхээр давшсанбайна. Хилчид явуут дундаа ашигтай байрлал эзлэн 4 цаг хэртэй дайсантай буудалцаж хүчинд автахын үед манааны ахлагч байлдагч Сономыг заставтаа холбоо бариулахаар явуулав. Мэдээ авсан заставын дарга Агваанчойдог, малын эмч Ядамсүрэнгээр удирдуулсан 5 хүнтэй группийг явуулсан боловч тэднийг ирэхэд манай хоёр хилчин алагдсан байсан бөгөөд дайсны бараа ойр хавьд харагдсангүй. Газар орныг шалгах явцад бага дарга Насан-Очирын Чулууны толгойд нэг сум, цэрэг Нүүдэлийн Лэгчингийн толгойд хоёр сум, гар бие хөлд нь тус бүр нэг сум туссан, дайсны талаас 3-5 хүн, нэг морь алагдсан ул мөр байлаа.28 Дээрэмчдийг мөрдсөн группийг айлуудын гадаа очиход өмнөөс нь андууран буудаж багагүй сандаргасан байна29.

Цагийн байдал эрс өөрчөгдсөн тул төр, засаг тодорхой арга хэмжээ авахад хүрчээ. Тухайлбал: Хил хамгаалалтыг нягтруулж дайсны өдөөн хатгалгыг няцаах бололцоог бүрдүүлэхийн тулд Дотоод явдлын яамны сайдын 1947 оны 2-р сарын 25-ны өдрийн 90-р тушаалаар Хязгаарын цэргийн харъяа ангиудын орон тоог батлахдаа Ховдын 5-р отрядын хамгаалж байсан Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Халзан даваанаас Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг Үзүүр мянган хүртэлх 600 гаруй км хилийн хэсгийг хариуцуулан 6-р отрядыг байгуулж, Даргаар нь дэд хурандаа Шаравын Зонров, Улс төрийн орлогчоор нь ахмад Жалбын Далхжав, Штабын даргаар Даваагийн Цэгмид нарыг томилжээ. Энэ цагаас хойш Гоминданы түрэмгийлэгчид, Осваны дээрэмчидтэй явуулсан тэмцэлд тус отрядын бие бүрэлдэхүүн зонхилох үүрэг гүйцэтгэсэн билээ. Харин дээрх тушаалаар хилийн 5-р отряд 3 улсын хилээс Ховд аймгийн Булган сумын нутгийн зах хүртэл буюу одоогийн Баян-Өлгий аймаг дахь хилийн отрядын хамгаалж буй хэсгийг хамгаалах болсон юм. Шинээр байгуулагдсан отрядын төвийг Ховд аймгийн Алтай сумын төвөөс доош 5-км зайд Бодонч голын адаг Хөх толгойд суурьшуулан хил хамгаалалтад 7-р сарын 1-нээс оруулжээ.

1947 он гэхэд баруун хилийн цагийн байдал нэн хурц, 5-р отрядын хамгаалж буй хэсэг нь Алтай таван богдын Хүйтэний оргилоос Халхын баруун өмнөд овоо хүртэл 1000 гаруй км хэмжээтэй болж байлаа. Дайсан манай хүч хэрэгслийг сайн мэдэж байсан тул хил хамгаалалтын сул хэсгээр байнга цөмөрч байжээ. Хилчид уналгаар ч ихэд муудсан тул, Сайд нарын зөвлөл 1947 оны 2-р сарын 14-нд 8-р тогтоол гарган Говь-Алтай аймгаас отрядын уналгад ат 30, агт морь 250-ыг авч нийлүүлэхийг Хоршоодын холбоонд даалгажээ.

Ховдын отрядын хүч сул, хамгаалах хил урт, дайсны өнгөлзлөг ихэссэн нь Говь-Алтай аймгийн хил хязгаарын байдал, ард түмний аюулгүй байдалдч ноцтой хүндрэл учруулах болов. Энэ талаар Говь-Алтай аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн дарга ахлах дэслэгч Дагвадоржийн Дотоод явдлын яамны сайдад 1947 оны 2-р сарын 25-нд бичсэн рапортоос тодорхой мэдэж болно. Үүнд:” … Өнгөрсөн 1-р сарын 30-наас 8 хүртэл Биж ба Алтай сумын нутгаар 5 удаа 150-аад хасаг дээрэмчид орж ирж хүн алж, мал хөрөнгө дээрэмдлээ…

… 1-р сарын 31-нд Ховд отрядын Мянганы заставын харьяа Замын шандаар 15 дээрэмчин орж ирж, Залаагийн нуруунд гарч 2 хэсэг болон Шархадад нутаглаж байсан Алтай сумын Гэндэнгийн Довчинг гэрт нь толгой, цээжинд нь 3 буудан алж, мөнгөн хэрэглэлтэй эмээл, эмээлийн мөнгөн хэрэглэл, цагаан мөнгө 23 лан, мөнгөн хазаар, авгай хүний толгойн мөнгөн хэрэглэл, хатуу цай 7, даалимба 7 боодол, калибр буу, түүний сум 200, карбины сум 100 гаруй зэрэг 23 нэр төрлийн эд зүйл; Алтай сумын Мятавын Бат, Дүгэржавын Хооног нарын 17 өрхийн 55 адуу, 1 үхэр дээрэмдэн 2-р сарын 5-нд хил давжээ.

Застав мэдээ авч 6 хүнийг угтуулан гаргасан ба дайсанд хохирол учруулж чадсангүй. Гранат нь дэлбэрээгүй ба пулемётоо ашиглаж чадахгүй байжээ. Тэд 1 винтов, 34 сум, 1 калибр, 28 сум, 7 адуу, 35 үхэр, 2 хасаг эмээлтэй морь олзолжээ.

… 2-р сарын 1-нд Төхөмийн (П-р) заставын зүүн гар Говь хонин-Усаарзэвсэг бүхий 45 дээрэмчин 43 км гүн нэвтэрч заставын бага дарга Чулуун,цэрэг Лэгчин (Ч.А) нарыг алж зэвсэг, хэрэглэлийг нь олзлоод буцсан байна.

… 2-р сарын 3-нд Гүн тамга (Ю-р)-ын заставын зүүн гараар 60 гаруй зэвсэгт дээрэмчид 37 км цөмрөн, Биж сумын Пунцагийнд очиж 1 морь,1 тэмээ, 1 хонь, хурган дотортой дээл 3, хурганы арьс 30, 50 гаруй метр даалимба, шахмал цай 3, эхнэр хүний толгойн боолт 1, мөнгөн аяга 1, данх6-г дээрэмдэн буцсаныг Пунцагийн хүү заставт холбоо барьжээ. Цэргийн анги 8 хүн гарган мөрдүүлж, дайсантай буудалцжээ. Дайсны 2-ыг алж, 3-ыг шархдуулсан гэх боловч хүүргүй, манай талын 2 тэмээ шархдан, 2 морь, пулемётын 135 сум бүхий 3 магазин олзлогджээ.

… 2-р сарын 6-нд 9-р заставын баруун гар Ховд, Говь-Алтай 2 аймгийн завсар нутгаар 20 шахам зэвсэг бүхий этгээд 58 км гүнд орж, Ховдын Алтайн Нямаа нарын 33 адууг дээрэмдэн буцсаныг хилчид мөрдөөд гүйцсэнгүй.

… 2-р сарын 7-нд Алтай сумын төвөөс 50 км-т буй Хавцгайтын худаг,

Өвөр зуслангаар хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй, 10 гаруй этгээд ан хийж явсан Дашцэрэнгийн карбин бууг булаан авчээ.

… Ард олны сэтгэл санаа тогтворгүй болж, мал сүргээ хаяж, дайжин нүүж байна.

Хүсэлт болгоход: Тус аймгийн Тамч, Биж, Алтай сумын Шинжантай хил нийлж буй 300 км хязгаарыг Ховд отрядын 3-р сумангийн 4 заставын нийт 140 хир хүн хамгаалж байна. Тэд уналга хөсгөөр муу, ялангуяа Мянганы заставын морьд ям өвчтэй хэмээн актлагдсан. … Цэргүүдийн нь буу, зэвсэг эзэмших чадвар, дадлага дутмаг, хүч бага, газар их учраас их хязгаараа 7 хоногт нэг удаагаас илүү эргэж шалгаж чаддаггүй зэрэг аргагүй байдал дутагдал байна. Дээрэмчид цаашид довтлох мэдээтэй тул ангиудыг (заставууд Ч.А) хүч нэмэгдүүлэхийг хүсье.

… Тооройн булагийн заставаас Мянганы застав хүртэл хилийн харуул, пост, хайч, эргүүл огт явдаггүй юм. Энэ байдлуудыг харгалзан үзэж Говь-Алтай аймгийн төвд отряд байгуулах нь зүйтэйг хүсэж толилуулъя” гэжээ30.

1947  оны 10-р сарын 14-ний шөнө Нохой долоохын булгийн чанадад
байсан хэсэг дээрэмчид хил нэвтрэн зэвсэгт өдөөн хатгалга хийж Уушигийн
заставын орлогч Дамбийтоомой ахлагчтай манаатай тулгаран устгажээ.
Манааг “Зогс” команд өгмөгц дайсан шууд гал нээн харилцан буудалцав.
Ашигтай байрлал эзэлсэн манаа руу дээрэмчид хүний олноор шууд дайрчээ.
Дайсан бүх хилчдийг устгасан байна. Энд: Говь-Алтайн Содов, Самбуу ..нар амь үрэгджээ.

1948 оны 2-р сарын 29-нд Багахавтагийн 2908 тоот өндөрлөг
орчмоор 70 морьт дээрэмчин хил нэвтэрчээ. Энэ хэсэгт 8-р заставын
дарга Дашзэвэгийн тушаалаар манааны үүрэг гүйцэтгээд, 29-д ан хийгээд
заставтаа ирэх үүрэгтэй явсан бага дарга Сампилийн Монхоон, хилчин
Жумдааны Дашравдан, Хөхийн Даржаа нар дайсны гэнэтийн дайралтад
өртжээ. Даржаа газрын бартааг ашиглан хаданд гарч хориглон буудалцаж
нилээд хэдэн дайсныг устган, өөрөө 2 шархдан винтовоор 47 сум буудаж,

2 гранатаа тэслээд эцсийн 3 дахь шархыг толгойгоороо буудуулан авч амьүрэгдсэн байна. Нөгөө хоёр нь дайсанд амьдаараа баригдаж яваад Ёлхонд /Ховд аймгийн Алтай сумын төвөөс 20-оод км. Ч.А/ алагдсан байв. Заставтбуу дуугарч, гранат тэсрэхийг сонссон боловч “Ан хийж байгаа биз” гэж тайвшраад ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрүүлжээ. Заставын дарга Дашзэвэг тэдэнд буцах замдаа ан хийж ирэх тушаал өгсөн байв.

Заставт буун дуу, гранат тэсрэхийг сонссон боловч дарга нар нь “Анхийж байна” гээд хайхарсангүй өнгөрсөн нь томоохон сургамж, ноцтой алдаа болжээ. Хилийн манаанаас ирэх хилчид нь хугацаанаасаа нэг хоног хэтэрсэн тул тэр чиглэлд шалгах манаа явуулж Даржаагийн цогцсыг олж, заставын зүүн талаар 4 км зайтай нутгийн гүн рүү явсан дээрэмчдийн мөрийг илрүүлжээ. Гэвч Заставын дарга байдлыг мэдсэн боловч дайсныг мөрдөх, зэргэлдээ застав, сумандаа мэдэгдэх, дайсны буцах замыг нь хаах зэрэг шийдвэртэй арга хэмжээ авсангүй.

Хайхрамжгүй хандсан заставын дарга Дашзэгвэ, улс төрийн орлогч Дамба нар шүүхээр шийтгэгдсэн ажээ.

Нутгийн гүнд орсон дээрэмчид 3-нд үд өнгөрч байхад отрядын төвийн зүүн өмнө 5,3 км-т ил харагдах Сэртэн ууланд нутаглаж байсан Алтай сумын ард Очирын Цэрэндоржийг алж, 5 өрх айлын 40 тэмээ, 100 гаруй хонь, бусад эд хөрөнгийг дээрэмдэн буцаж хилийн зүг явжээ. Отрядын удирдлага дайсны тухай 3-ны 14 цагт нутгийн ардаас мэдээ авч танилцаад:

“Зэвсгийн дарга Чүлтэмжамцаар 25 хүн ахлуулан машинаар дайсныг мөрдөн хөөж устгах; Хязгаарын газрын 1-р хэлтсийн дарга Т.Цэндээр морь тэмээн уналгатай 15 хүн удирдуулан дайсныг хажуу талаас нь бүслэн цохиулах; Отрядын дарга Зонров, сургагч Политков нар 20 хүнийг удирдан ачааны машинаар явж дайсны буцах замыг хаах” шийдвэр гарган Ёлхоны чиглэлд 17 цагт хөдөлжээ.

ospan1 copy

Хязгаарын газрын 5-р хэлтсийн дарга хурандаа Хуягийн Цэдэндорж,Хязгаарын газрын 1-р хэлтсийн сургагч Рыжков нар “Газ-67” машинаар Чүлтэмжамц, Цэнд нарын группын чиглэлд явсан байна.

19 цагт Чүлтэмжамцын групп дайсантай тулгаран буудалцаж эхлэхэд Цэндийн групп нөгөө талаас нь очжээ. Бүслэлт бүтэлгүй болж, харинч дайсанд Говь-Алтай аймгийн харьяат, цэрэг Сэрээтэрийн Гүррагчаа, Хулганын Бадамдорж нарыг алуулж, 3 цэргээ шархдуулуулжээ.

1948 оны 5-р сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Багахавтаг уулаар хилдаван нутгийн гүнд орсон 22 дээрэмчдийг 6-р отрядын штаб бүх хүчээрээ хилээс дотогш 70-аад км гүнд оршдог Мэргэн ууланд бүслэн авч байлдсан билээ. Энэ тулгаралтыг хожим “Мэргэн уулын тулалдаан” гэж ярих болсон бөгөөд урьд гарсан “БНМАУ-ын Хязгаарын цэргийн түүхэн замнал” болон бусад номуудад болсон үйл явдлыг дэндүү гоёчлон бичжээ. Тэр үед цасанд боогдсон Тамч, Даянпангийн даваанууд нээгдэж, хилчид хүнсээр хангагдан, унах унаатай болж, агт морьд ногооны шимэнд тэнхэрч байлаа. Отрядын удирдлага урьд өмнө болж өнгөрсөн байлдаан, тулгаралтуудаас багагүй сургамж авсан үе байв.

Дайсныг шил даран шаргуу мөрдөж явсан Нэхийтийн группын бүрэлдэхүүний ахмад С.Лхагвадорж, бага дарга Баянхонгор аймгийн Бандихүүгийн Пилхүү, Гэндэнгийн Жагар болон Ардын группын гишүүн,Түмэн сумын харьяат, ахмад хилчин Цэвэгжав /Цэвээнжав/-ын Халтмаа наралагдаж,  Эрдэнэ сумын харьяат, офицер Жамсрангийн Бадамжанцан, цэрэгНамсрай, бага дарга Цогнарт нар шархадсан ажээ.

1951 оны 11-р сард Алтанбек, Осваны том хүү Чердыман нарын 39 дээрэмчин “Бидний 500-аад хүн орогнох газаргүй болов. Биднийг Монголнутагт багтаан авна уу? Бид зэвсгээ хураалгаж танай улсаас юу хий гэсэнбүхнийг бүрэн дагаж биелүүлэн амьдарна” гэж тангарагласан хүсэлт гаргажгарын үсгээ зурж, Рахамжан гэгч этгээдээрээ манай талд ирүүлсэн ажээ.Энэ нь зэрлэг дээрэмчдийн эцсийн гуйлт, цөхрөнгөө барсан үйл ажиллагаа байлаа. Өрөмч хотод Америкийн тагнуулын албыг эрхэлж байсан дэдконсул Маккарин Осванаас дэмжлэг аван зугтаж, Төвдөөр дамжин буцсангэдэг билээ. Тагнуулын албаны гар хөл болж манай улсын дархан хилрүү өнгөлзөж дээрэм, тонуул, зэвсэгт халдлага хийж байсан дээрэмчдийн бүлгүүд Дорнод Туркестаны цэргийн мөрдөлт цохилтод өртөн ялагдал хүлээсээр хамгийн сүүлчийн бүлэг нь 1952 оны 7-р сарын эхээр Хязгаарын ба Дотоодын цэргийн хэргийг удирдах газрын штабын дарга, хурандааЖурамын Намжилын удирдсан группын оролцоотойгоор Шарговийн бага даваанд устгагджээ.

27       (ТТГА. ф-1. х.5.

28      Б.Цэдэн-Иш. “Дархан хилийн домогт сургамж” УБ. 1979. х. 21.

29   ТТГА.ф. 3-4-2. д.1.хн 105. х.20.

30    МУҮТА. ф. 1. тп.4. хн 157. х.49-53.

Жалайр Чулуунбатын Алтангэрэл

 

2 “Гоминдан, Осваны зэсэгт дээрэмчидтэй хийсэн тэмцэл

  1. Pingback: www.cpns2016.com Info Pendaftaran CPNS 2018 di sscn.bkn.go.id

  2. Pingback: scr888 download

Leave a Reply