Хятадын эрдэмтэд гал, усанд тэсвэртэй цаас зохион бүтээжээ

Анх 2000 гаруй жилийн тэртээ Хятадууд цаас боловсруулан гаргаж, ашиглаж ирсэн билээ. Улмаар Азийн тивээс гарч Европын Итали, Испаниар дамжин дэлхий даяар хэрэглэх болсон.

“Шанхайн Керамикийн Институт”-ийн эрдэмтдийн баг хамт олон дэлхийн хамгийн анхны гал, усанд тэсвэртэй цаас бүтээсэн гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

 Уг цаасны гадаргуу нь ямар нэгэн байдлаар гэмтсэн ч гал, ус цаашлаад цай, кофе гэх мэт шингэн зүйлсийг тэсвэрлэх чанараа алдахгүй давуу талтай гэнэ.

Мөн энэ цаас нь цельсийн 200 градус хүртэл тэсвэрлэх боломжтой.

Усаар угааж, цэвэрлэхэд цаасан дээр бичигдсэн зүйлс арилахгүй бөгөөд эрдэмтэд архивын бичиг баримтыг гал, усны аюулаас хамгаалж, хадгалж үлдээхэд илүү хэрэгтэй болов уу хэмээн санал болгож байгаа юм.

Энэ төслийн багийн ахлагч, Профессор Жу Юнгжи хэлэхдээ “Зөвхөн галнаас хамгаалсан эсвэл уснаас хамгаалсан цаас хийгдэж байсан удаатай ч манай бүтээгдэхүүн бол хоёулангаас нь хамгаалсан учир онцгой юм” гэжээ.

Түүний багийнхан энэ бүтээл дээрээ 2008 оноос хойш ажилласан бөгөөд одоо зохиогчийн эрхээ авахаар хүлээж байгаа юм байна. Мөн 3 жилийн дотор энэ бүтээл нь зах зээлд гарна гэж итгэж байгаа аж.

Гал, усанд тэсвэртэй энэ цаасны үйлдвэрийн өртөг нь А4 хэмжээтэй цаасныхаас бага зэрэг илүү байх ч олноор нь үйлдвэрлэж эхэлбэл үнэ буурна гэжээ.

3 “Хятадын эрдэмтэд гал, усанд тэсвэртэй цаас зохион бүтээжээ

  1. Pingback: netherland seedbox

  2. Pingback: Bdsm, dungeon, neko, furry

  3. Pingback: binaural

Leave a Reply