“Европыг донсолгосон Хүннүгийн түүх буюу Аттила хааны цадиг”

attila copy copyУнгарын Монгол судлаач, түүхч, доктор Борбала Обрущанский нь “Европыг донсолгосон Хүннүгийн түүх буюу Аттила хааны цадиг” хэмээх энэхүү бүтээлээ Монгол хэл дээр өөрөө бичиж манай нэр бүхий эрдэмтэд, түүхчдээр хянуулжээ. Унгарчууд эртний Хүннү нарын үр удам хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Аттилагийн түүх ч гэсэн Монгол оронд олон ч хүний сонирхолыг татаж байгаа билээ.

Аттила хаан, түүний эзэнт улс, Аттила хааны түүхэнд үлдээсэн ул мөр өнөө ч гэсэн Дэлхийг шуугиулсаар байна. Гэхдээ эх сурвалж хомс учраас зарим асуудлууд хариултгүй хэвээр үлдэж байна.

О. Борбалагийн энэхүү бүтээл нь Аттила хааны талаарх бусад бүтээлүүдтэй харьцуулахад өөрийн гэсэн онцлогуудтай. Юуны өмнө энэхүү судалгааны ажилд эртний Ром, Грек, Унгар, Монгол эх сурвалжуудыг харьцуулан үзсэнээрээ онцлог болж байгаа юм. Мөн Хүннү нарын гарал үүсэл, Европын Хүннү нар Азийн Хүннүтэй хэрхэн холбогдож байгаа талаар дэлгэрэнгүй тайлбар бичжээ. Унгарчууд Аттилаг өөрсдийн хамгийн мундаг хаан гэж тооцдог байна.

Хүннү нар Европыг тэр чигт нь хөдөлгөөнд оруулж, тэдэнд сайн болон муугаар дурсагддаг бөгөөд харамсалтай нь баруун Европын түүхчид Хүннүгийн түүхийг зөвхөн нэг талаас тайлбарлаж, өрөөсгөлөөр авч үздэгийг шүүмжилсэн байна. Хүннү нар шиг Европт нөлөөлсөн үндэстэн байхгүй, хожмын 13-р зуунд ирсэн Монголын түрэмгийлэл ч Европчуудыг тэгж их цочроож чадаагүй хэмээн зохиогч дүгнэжээ.

Хоёрдугаарт зохиогч үзэхдээ Европын Хүннү нарын түүх, угсаа гарвалыг Азийн Хүннү нартай заавал холбож үзэх ёстой гэж бичжээ. Судлаач маань эртний Хятад эх сурвалж болон Гумилевын бичсэнийг ч сайн судалж үзсэн гэдэг нь харагдаж байна. Тус бүтээлд алдарт Каталины тулалдаан нь умард Францад болоогүй, харин Каталон үндэстний нутагт буюу Испаний хойд хэсэгт болсон юм хэмээжээ.

Зохиогч О. Борбала нь 1972 онд Унгарын Узд хотод мэндэлсэн. 1999 онд Түүхийн профессор Ж. Болдбаатарын удирдлагаар “Унгар болон Монголын нийгмийн адилтгал” сэдвээр Түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. О. Борбала докторын судалгааны чиглэл нь Евразийн эртний нүүдэлчдийн угсаа гарвал, улстөрийн тогтолцоо юм.

Доктор О. Борбала нь 2005 онд “Монгол улсын түүхийн товчоо”, “Чингис хааны оюун түлхүүр”, 2006 онд “Несториан шашныг дорнодод дэлгэрүүлсэн түүх, түүний Монголын эзэн хаант улсын дурсгалууд” зэрэг бүтээлүүдийг Унгар хэлнээ орчуулжээ. 2014 онд “Их засаг” хууль, “Арван буянт номын цагаан түүх” зэрэг бүтээлүүдийг Унгар хэлнээ хөрвүүлжээ. Доктор О. Борбала нь Дани улсын Дундад Ази судалгааны төв, Кембрижийн Их Сургуулийн Дундад Азийн судалгааны төвийн гишүүн юм байна.

 

“Европыг донсолгосон Хүннүгийн түүх буюу Аттила хааны цадиг”

  1. Pingback: great post to read

Leave a Reply