Сүүлт од буюу Комет

suult copy copyМанай Нарны аймгийн биет. Астеройд буюу бага гарагаас хэмжээний хувьд бага. Сүүлт од нь Нарыг тойрог замаар тойрдог. Тойргийн хэлбэр нь дугуй, эллипс, бүр парабол байдаг. Сүүлт одын цөм нь хатуу. Сүүлт одыг толгой, сүүл гэсэн хэсэгт хуваадаг. “Комета” гэдэг нь Грек үг бөгөөд орчуулбал “Сүүлтэй од” гэсэн үг ажээ. Сүүлт од нь мөн л тэнгэрийн эрхэс бөгөөд Нарыг тойрох замдаа гарагийн татах хүчтэй харилцаанд орж чиглэлээ бага зэрэг өөрчлөх үедээ соронзон орон, агаар мандалтай үрэлдэж гэрэл цацруулна. Үүнийг нь сүүлт од гэнэ. Наранд ойртохдоо бас гэрэлтэж, хурдан шатдаг байна. Шатаж буй цөм нь Сүүлт одны толгой нь болж, түүнээс цацарч буй тоос нь Сүүлт одны сүүл нь болдог. Сүүлт одны сүүл нь маш олон бүр хэдэн мянган км урт болдог гэнэ.

suult1 copy copyСүүлт од нь зөв бус хэлбэртэй бөгөөд Нарыг тодорхой тойрог замаар тойрон эргэнэ. Сүүлт одны бүтэц нь мөс, чулуу, төмөр зэрэг юм. Сүүлт од Наранд хэр их ойртоно, тэр хэмжээгээрээ илүү шатна. Английн алдарт эрдэмтэн Исаак Ньютон математик аргаар сүүлт одууд нь тодорхой хугацаанд, тодорхой тойргоор Нарыг тойрдог болохыг тогтоожээ. Сүүлт одын Наранд ойртох үед л харах боломжтой бөгөөд татах хүчний хуулинд бүрэн захирагддаг болохыг Ньютон бичжээ.

Хүмүүс бүгдээрээ л Галлейн Сүүлт одны талаар сонссон байх. Одон оронч Эдмунд Галлей нь Исаак Ньютоны найз нь байжээ. Исаак Ньютон нь Эдмунд Галлейн судалгааны ажлыг сайтар мэддэг, дэмждэг байв. Галлейн тусламжтайгаар Сүүлт Оддын тойрог замыг нээжээ. 1682 онд Галлей өөрөө нэгэн сүүлт одыг ажигладаг байсан бөгөөд энэхүү Сүүлт од нь 1607 онд Дэлхийн ойролцоо үзэгдсэн болохыг олж мэджээ. Мөн өмнөх одон орончдын тэмдэглэлийг үзэхэд 1531 онд энэхүү Сүүлт од нь мөн Дэлхийтэй ойрхон зөрж байжээ. Өөрөөр хэлбэл Галлейн энэхүү олж харсан Сүүлт од нь 76 жилд Дэлхийн ойролцоо үзэгдээд Нарыг чиглэн алга болдог ажээ. Галлей энэхүү Сүүлт Одыг 1758 онд буцаж ирнэ гэсэн бөгөөд Галлейн дурьдсан ажилд тэрхүү Сүүлт Од нь үзэгдээд өнгөрсөн байна. Харамсалтай нь Галлей 1758 онд амьд байгаагүй. Гэсэн ч судлаачид Галлейн дурсгалыг хүндлээд тэрхүү Сүүлт одонд “Галлей” хэмээх нэрийг өгчээ.

suult2 copy copyХамгийн сүүлд Галлейн сүүлт одыг хүн төрөлхтөн 1986 онд харжээ. Харин дараагийн харах боломж нь 2062 он байх болно.
Галлейн сүүлт од нь манай дэлхий дээр МЭӨ 240 оноос эхлэн үзэгдсэн байх. Энэ талаар эртний одон орончдын тэмдэглэл дээр үндэслэн ийм таамаг хийж болох юм. Дэлхий дээр давтамжтай үзэгддэг Сүүлт Од нь ганцхан Галлейн Сүүлт од биш юм. 3 жил тутамд үзэгддэг Сүүлт од байхад 200 жилд нэг үзэгддэг Сүүлт Од бас байдаг бололтой. Эдгээрийн нэг нь Энке хэмээх Сүүлт од юм. Энке нь 40 сард 1 удаа Дэлхийн агаар мандалд харагдаад өнгөрдөг ажээ.

Математик тооцоог нарийн хийж, Сүүлт Од үзэгдэж болох хугацааг тогтоосноор бэлтгэлтэй ажиглалтыг хийж, Сүүлт одыг олж харах боломжтой юм. Магадгүй хэдэн мянган жилд нэг удаа үзэгддэг Сүүлт од байж ч болох юм.

Эх сурвалж:
Т. С. Майорова. “География-справочник абитуриента: Кометы”, Москва, 2001
Ю. В. Мизун, Ю. Г. Микун. “Тайны Вселенной”, Москва, “ВЕЧЕ” 2002

Орчуулсан Болормаагийн Батмөнх

2 “Сүүлт од буюу Комет

  1. Pingback: Dungeon

  2. Pingback: DMPK

Leave a Reply