Бүдүүлэг зангийн хариуд яах ёстой вэ?

1280x868Зарим хүн багаасаа л бүдүүлэг түрэмгий байдаг. Тийм бүдүүлэг зантнуудад ямар хариу баривал зохих талаар зөвлөе.
Нэгдүгээр алхам: БҮДҮҮЛГИЙГ ТАНЬЖ СУР
Бүдүүлэг хүн гэдэг бол тийм маягаар өөрийгөө тодлон харуулах гэж оролдож буй азгүй хүмүүс гэдгийг сана. Тийм болохоор бүү анзаар. Анзаарлаа гэхэд зүгээр л өрөвд. Тэгээд бүдүүлэг авирынх нь хариуд эелдэг хандаад байхаар яаж ч чадахгүй.
Хоёрдугаар алхам: ЗӨВ ХАРИУ БАРЬ
Адил түвшинд очиж бүдүүлэг авирлаж хэрхэвч болохгүй. Дээдсийн эрхэмсэг оршихуйгаар хариу барь. Тайван байж, инээмсэглэж, эелдгээр харьцах нь бүдүүлэг түрэмгий зангийн эсрэг хамгийн сайн зэмсэг юм. Эелдэг элгэмсүү хүнтэй хэрэлдэх боломж бараг гарахгүй.
Гуравдугаар алхам: АЯТАЙХНААР БҮДҮҮЛЭГТ
Өөртэй чинь илэрхий бүдүүлэг харьцвал тэвчээр алдаж болохгүй. Инээмсэглэ, егөөд. Нөхөрсгөөр тайвшруул. Хэрхэвч адилхан ааш гаргаж болохгүй.
Дөрөвдүгээр алхам: ҮЛ ТОО
Аз жаргалтай, өөдрөг яваа хүн бүдүүлэг авиртныг анзаардаггүй. Үл тоодог. Тийм учраас тэнгэлэг бай.
Тавдугаар алхам: ТЭМЦ
Олон нийтийн газар, төрийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа этгээд бүдүүлэг авирлавал шууд л удирдлагад нь хандаж гомдол гарга.

Leave a Reply