Марс патфайндер

Улаан нүдэн гараг буюу Ангараг гараг нь эртнээс нааш эрдэмтдийн анхаарлыг татсаар ирсэн юм. 1877 онд одон оронч Е. В. Скиапарелли дуран авайгаар хараад Ангараг гараг дээр хүний гараар бүтсэн байж болох суваг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлсэнээр Ангараг гарагийг сонирхох хүмүүс улам их болжээ.

Гэхдээ Ангараг гараг өөр олон зүйлээр судлаачдын анхаарлыг татав. Ер нь Ангараг гарагийн хөрс, агаар мандлыг судалсанаар Нарны аймгийнхаа талаархи мэдлэгээ хүнтөрөлхтөн нэмэгдүүлэх боломжтой болсон юм.

Ангарагийг судлах анхны станц нь 1962 онд тус гараг дээр хүрч очив. Тэр нь ЗХУ-ын үйлдвэрлэсэн “Марс-1” хөлөг юм. Гэхдээ “Марс-1” нь зорилгодоо хүрч чадаагүй байна. 1965-1969 онуудад АНУ-ын судалгааны хөлгүүд болох “Маринер-4”, “Маринер-6”, “Маринер-7” гэсэн судалгааны аппаратууд Ангараг гарагийг тойрон нисэж 200 орчим зураг авч Дэлхий рүү явуулжээ.

Гэхдээ хүнтөрөлхтний зохион бүтээсэн аппаратууд дотроос Ангараг гараг дээр хамгийн анх буусан нь “Марс-2” бөгөөд Оросууд энэхүү аппаратыг хөөргөжээ. Харин “Марс-3” аппарат нь Ангараг гараг дээр амжилттай газарджээ. Мөн Ангараг гарагийн дагуулууд болох Фобос, Деймосыг судлах ажлууд ч өрнөв. Энэ үед Оросын судалгааны аппаратуудтай зэрэгцээд АНУ-ын хөөргөсөн “Маринер-9” Ангараг гараг дээр ирсэн бөгөөд хүнтөрөлхтний бүтээсэн, Ангараг гарагийн анхны хиймэл дагуул болжээ. Энэхүү аппарат нь Ангараг гарагийг тухтай харах, судлах боломжийг хүнтөрөлхтөнд олгожээ.

1973 онд ЗХУ-ын зүгээс 4 аппаратыг Ангараг гараг руу хөөргөсөн бөгөөд “Марс-6” аппарат Ангараг гарагийн агаар мадлын судалгааны ажилд үнэтэй хувь нэмрээ оруулжээ. Ингэж АНУ болон ЗХУ-ын зүгээс Ангараг гарагийн судалгааны ажлыг шинэ түвшинд гарган ирсэн юм.

Удалгүй АНУ-ын 2 аппарат Ангараг гараг дээр буув. Эдгээр нь “Викинг-1, 2” гэсэн аппаратууд бөгөөд Ангараг гарагийн гадаргуу болон агаар мандлын зургийг анх удаагаа өнгөтөөр авч Дэлхий рүү илгээжээ. Ингэснээр Ангараг гарагийн хөрсний химийн бүтцийг судлах боломжтой болжээ. “Викинг-1.2” аппаратууд нь Дэлхий рүү 50000 орчим гэрэл зургийг илгээв. Гэхдээ “Викинг”-үүдийн гол зорилго бол Ангараг гараг дээр амьдрал хайх байсан юм. Автомат аппаратууд нь Ангараг гараг дээр органик бодис хайж байв. Тэр үед Ангараг гараг дээр тоосонцорыг цуглуулж, тоосны бүтцэд төмөр, магни, кальци, хөнгөн цагаан, холор байгааг химийн шинжилгээгээр тогтоожээ.
“Викинг-1,2” станциуд нь хоорондоо 6500 км зайтай байсан ч гэсэн судалгаа шинжилгээний үр дүнгүүд ерөнхийдөө давхцаж байсан юм. Ангараг гарагийн хөрсний бүтэц нь үндсэндээ Дэлхийнхтэй төстэй ажээ.

Дараагийн судалгааны ажил нь Ангараг гарагийн хөрсний гүнийг судлах байсан юм. Ингэснээс илүү үр дүнд хүрэх байжээ. Тиймээс дараагийн судалгааны ажил нь өндөр дээрээс “Нэвтлэгч” хэмээх багажийг унагаж, хөрсний гүнийг нь судлах байсан юм. 1989 онд ЗХУ-ын судалгааны аппарат болох “Фобос-1” ба “Фобос-2” нар нь сансарт хөөрсөн боловч Ангараг гараг руу хүрч чадсангүй. 1996 онд ОХУ-ын “Марс-96” аппарат хөөргөсний дараа Дэлхий дээр унажээ.

Энэ үед сансар судлалын багийнхан хамтарч “Марс патфайндер” төслийг хэрэгжүүлэх болов. Энэхүү төсөлд АНУ, ОХУ болон ХБНГУ-ын судлаачид хамрагдав. “Марс Патфайндер” аппаратанд “Сожорнер” аппарат байсан бөгөөд 50 см урт, 30 см өндөртэй, нарны зайгаар ажиллаж судалгаа хийх боломжтой аж. “Сожорнер” дотор 3 ширхэг камер болон аппарат байрлаж байв. “Сожорнер” гэдэг нь алсын удирдалагатай машин бөгөөд шаардлагатай газруудад зогсож, хэмжилт, судалгаа хийх боломжтой юм.

mars copy copy mars1 copy copy

“Марс Патфайндер” төслийн өртөг нь 266 сая доллар болов. 1997 оны 7-р сарын 4-нд “Марс Патфайндер” аппарат Ангараг гарагийн хөрсөн дээр газардав. Дэлхийгээс Ангараг хүртэл “Марс Патфайндер” нь нийтдээ 78,6 сая км сансрын орон зайг туулжээ. 1997 оны 7-р сарын 4-нд “Марс Патфайндер” нь Ангараг гарагийн агаар мандлыг нэвтэлсэн бөгөөд 130км өндрөөс эхлэн Ангараг гарагийн агаар мандлын молекулуудтай үрэлдэж, 7,4км/с хурдтайгаар гарагийн хөрсийн чиглэн унасан юм. Ангарагийн хөрсөн дээр буухаас өмнөх 9 км орон зайд “Марс Патфайндер”-ийн шүхэр задарч, 335м өндөрт зөөлөн газардуулахын тулд хийн бөмбөлөгүүд нь ажиллаж эхлэв. Мөн газарт буухаас 100 м өндөрт хөдөлгүүр ажиллаж газардалтыг зөөлрүүлэв. Ингэснээр аппаратын унах хурд 20м/с болж багасав. Газарт унасныхаа дараа 15м өндөрт ойж дахин газарджээ. “Марс Патфайндер” хэмээх алсын удирдлагатай, бараг явуулын лаборатори нь удалгүй нарны зай хураагчаа дэлгэж, судалгааныхаа ажлыг шууд эхлэв.

“Коммерсант” хэмээх сэтгүүд “Марс Патфайндер”-ийн талаар гарсан бөгөөд аппарат нь тэгш хөндийд газарджээ. Тэрхүү хөндийг Аресын хөндий гэх ба энэ нь эртний Грекийн бурханы нэр юм. “Марс Патфайндер” тун удалгүй хэд хэдэн рекорд амжилтыг тогтоов. Ангараг гараг дээр газардсан анхны алсын удирдлагатай аппарат болсон, газардуулахын тулд анх удаагаа шүхэр ашигласан, уналтыг зөөлрүүлэхийн тулд анх удаагаа хийн бөмбөлөгүүд ашиглажээ.

Гэхдээ бас бэрхшээлүүд гарч эхлэв. Хамгийн түрүүнд, газардуулахад чиглэсэн шүхэрнүүд “Марс Патфайндер”-ийн нарны зай хураагуурыг бүрхсэний улмаас нарнаас авах энергиэ хангалттай авч чадахгүй байв.

Ангараг гарагийн хөрсийг нь судлахын тулд рентген туяа бүхий багажаар хөрсөнд тусгал хийжээ. Ингээд өнөөдрийг хүртэл шуугиан тариад байгаа мэдээллүүд тэр үед “Марс Патфайндер”-аар дамжин дэлхийд ирэв. Агаар мандалд нь нүүрс хүчлийн хий их байдгийг олж тогтоов. Рентген туяаг ашиглан уулын чулуулгийн төрлийг тогтоох ажил өрнөв. Рентген туяаг ашиглан судалгаа хийх боловч энэ нь зөвхөн цельсийн -30-аас бага хэмд боломжгүй ажээ. Харин Ангараг гараг дээр их хүйтэн байв. Ангараг гарагийн гадарга дээр -80 хэм болтлоо хөрдөг нь нэг ёсондоо дээжүүдийг сайн хадгалах боломжийг олгожээ.

“Марс Патфайндер”-ийн бас нэг гайхамшиг нь протон илрүүлэгч багажтай байсан байна. “Марс Патфайндер” нь үндсэн 6 газарт судалгааны ажил хийжээ. Судалгаа, шинжилгээнийг “Марс Патфайндер” аппарат амжилттай илгээж байв.

“Марс Патфайндер”-ийн судалгааны ажлын үед хамгийн шуугиан тарьсан нээлт хийгдэв. Аппаратын судалгаа хийж өнгөрсөн газруудад асар их ус урсаж байсан ул мөрийг олов. Улаан нүдэн гарагийн хөрсний найрлага Дэлхийнхтэй тун төстэй ажээ.

Эх сурвалж:
С. А. Мусский. “100 великих чудес техники: Вояджер-1,2”.
Орос хэлнээс орчуулсан: Б. Батмөнх

Leave a Reply