Дэлхийн шинжлэх ухааны гол асуудал

Дэлхийн шинжлэх ухааны судалгаанууд түгээмэл болж чадахгүй байгаагийн гол зовлон нь тэр бүр англи хэлээр хэвлэгддэггүйд оршиж байна гэсэн шалтгааныг Английн эрдэмтэд нэрлэсэн байна.

Тэдний энэ талаар хийсэн судалгааны ажил  PLOS Biology сэтгүүлд нийтлэгдсэн тухай EurekAlert мэдээлж байна. Сүлжээнд байршуулсан судалгааны өгүүллүүдийн гуравны нэгээс илүү нь англиас өөр хэл дээр байдаг аж. Жишээ болгож судлаачид амьтан судлалын сэдвээр бичсэн өгүүллүүдийг Google Scholar-т түшиглэн бүртгэж үзтэл 75 мянган ширхэг ном, диссертац, өгүүлэл байгаагаас 35.6 хувийг нь англи руу орчуулаагүй байжээ. Нийт бүтээлийн 12.6 хувь нь испани, 10.3 хувь нь португали, 6 хувь нь хятад, 3 хувь нь франц хэл дээр байна. Google Scholar-ын бичвэрүүд нийтдээ 14 хэл дээр байсан байна.

Судалгааны бүтээлийг англи хэл дээр орчуулах нь судлаачид шинжлэх ухааны ертөнцөд жинхэнэ “үндэстэн хоорондын хэл”-ээр харилцах ногоон гэрэл асааж өгдгөөрөө чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна. Тийм болохоор дэлхийн шинжлэх ухаанд данстай болъё гэвэл бүтээлээ англи хэл дээр бичих, эсвэл орчуулахаас болохгүй нь дээ.

© duuren.mn

Leave a Reply