Людвиг ван Бетховений алдарт V симфони Монголын тайзнаа

Хүн төрөлхтний бүтээсэн оюуны гайхамшигт сонгодог хөгжмийн бүтээлийг өөрийн орны ард түмэнд танилцуулах “Дэлхийн хөгжмийг дэргэдээс нь” төслийн хүрээнд улсын Филармони ажиллаж байна. Дэлхийн нэрт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен нь барууны хөгжмийн урлагийн сонгодог ба романтизмын үеийн хоорондох шилжилтийн үед маш чухал хүн байсан бөгөөд одоо ч гэсэн тэрээр хамгийн нөлөө бүхий хөгжмийн зохиолч байсаар байна. Түүний алдарт есөн симфонийн нэг болох V симфони болон Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковийн дорно дахиныг хөгжмөөр амилуулсан “Шехеразада” симфони чуулбар 2017.01.26-нд 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглогдох гэж байна. 
 
Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/ -н удирдсанаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.

 
Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88010854, 99196623 дугаарын утсаар болон www.mgl-philharmonic.com сайтаас аваарай.
 
Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна.

Leave a Reply