Хот-дог

download

Хот-догийн төрсөн нутаг нь Нью-Йорк хот гэлцдэг. Гэхдээ америкчууд шудрага хүмүүс болохоороо уг нь энэ төрлийн хоол герман гаралтай гэдгийг хэлэхээ мартдаггүй. Тэгээд АНУ-д “франко” гэж нэрлэдэг Франкфуртын зайдас (заавал шарсан байх ёстой) хавчуулсныг л жинхэнэ уламжлалт хот-дог гэж хүлээн зөвшөөрдөг. Одоогоос нэг зуун жилийн өмнө тэнд нэг хот-догийг 3, хоёрыг бол 5 центээр зардаг байжээ. 1957 оноос хойш АНУ-ын Худалдааны танхимаас тогтоосон ёсоор жил бүрийн долдугаар сарын 18-нд Хот-догийн өдрийг тэмдэглэдэг. Америк хүн жилд дундчаар 60 хот-дог иддэг гэсэн статистикийн тооцоо бий.

Уламжлал уламжлалаараа үлдэх боловч хоолны урлаг дахь  уран сэтгэмжид хязгаар үгүй болохоор дэлхий даяар хот-догийн хэдэн зуун хувилбар бий болжээ. Мах нь гэхэд үхэр, гахайнхаас гадна тахиа, матар, могой гэхчлэн төрөл зүйлийн хувьд талийж өгчээ. Амтлагч, нэмэр хачрын тухайд тоолох ч хэрэггүй. Гэхдээ Токио хотын хав хар өнгөтэй хот-дог шиг өвөрмөц нь ховорхон. Наймаалжны бэхийг талх, зайдсанд нь шингээж өгдөг учраас ийм хар өнгөтэй болдог байна.

Хот-дог

  1. Pingback: human hair weave

Leave a Reply