Эмэгтэйчүүдэд ямар амин дэм илүү чухал вэ?

Амин дэмүүд эрэгтэй эмэгтэй хүмүүст өөр өөрөөр нөлөөлдөг. Энэ удаад эмэгтэйчүүд бүсгүйчүүдэд илүү ашигтай амин дэмүүдийг танилцуулъя.

amin dem

Витамин Е (токоферол) – арьс зөөлрүүлнэ, хөлийн ядаргаа арилгана, жирэмсэн үед ураг тээлтэд сайн нөлөөтэй, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг багасгаж, тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Витамин D – рахит сульдаанаас урьдчилан сэргийлж, яс бэхжүүлж, нуруу нугасны өвчнөөс хамгаална.

Витамин А (ретинол, ретиноид) – намирсан сайхан үс, бат бэх хумс, эрүүл арьстай байхад тань туслана. Хараа сайжруулна. Залуужуулна. Цусны эргэлт сайжруулж, хялгасан судаснуудын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

В9 (фолийн хүчил) – эмэгтэй хүний бие махбодод насан туршид хэрэгтэй. Жирэмсэн, хөхүүл үед юугаар ч орлуулшгүй тустай. Шилжилтийн насны охидын бэлгийн бойжилтод чухал нөлөөтэй. Насанд хүрсэн эмэгтэйчүүдийн дааврын зохицуулалтад тустай. Цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн үеийн сөрөг үзэгдлүүдийг багасгана. Төрсний дараа үеийн зэрэг урт хугацааны сэтгэл санааны хямралд тустай.

Витамин К – арьс, шүд, яс, бөөр, цусны эргэлтэд сайнаар нөлөөлнө.

Витамин В3 буюу РР  – арьсны янз бүрийн өвчлөлөөс хамгаалж, цусан дахь холестериныг багасгаж, эсийн төлжилтөд сайнаар нөлөөлнө. Элэгний үйл ажиллагаанд тустай.

Витамин В6 – сэтгэл санаа өөдрөг, гадаад үзэмж сайхан байхад тустай. Сэтгэл гутралыг засахад сайн нөлөөтэй.

Витамин С (аскорбины хүчил) – дөчөөс дээш насны эмэгтэйчүүдэд онцгой хэрэгтэй. Залуужуулах нөлөөтэй, арьсыг эрүүл, толигор болгоно. Хялгасан судасны ханыг бэхжүүлж, нүүрний өнгийг сайхан болгоно.

Витамин В12 – ажлын чадавхи нэмнэ. Элэг өөхлөх, нойргүйдэлт, сэтгэл гутрал зэрэг асуудлаас та хэзээд ангид байна.

Витамин F – эмэгтэй хүний гоо сайхны бас нэгэн туслагч. Илүүдэл холестериныг биеэс чөлөөлөхөд тустай. Арьсан доорхи өөх тосыг шатааж, арь үс тэжээл авах нь сайжирч, жин хасна.

31_1 30_1 28_1  26_1       16_1 17_1 15_1

Эмэгтэйчүүдэд ямар амин дэм илүү чухал вэ?

  1. Pingback: human hair weave

Leave a Reply