Мужааны ур чадварын тэмцээний аваргууд тодров

Техник технологийн дээд сургууль өнөөдөр хөл ихтэй байв. Энэ сургууль дээр өчигдрөөс эхлэн явагдсан “Монгол ур чадвар-2017” мужааны ур чадварын тэмцээний сүүлчийн шатны шалгаруулалтын дүнг хүлээсэн зөвлөх багш нар,оролцогчид сэтгэл догдолж байгаа нь илт. Оролцогчдын ур чадвараа гарган 11 цагийн турш  урласан бүтээлийг шүүхээр томилогдсон багш нар нарийн  нямбай хэмжиж, нухацтай  ярилцах аж.

Тэмцээний зохион байгуулагч Б.Ундармаа  оролцогчдыг ээлж дараалан дуудаж эхэллээ. Баянхонгор, Говь-Алтай, Ховд гэж дуудахад тэмцээнд оролцогчид ар араасаа орсоор…

Зөвлөх техникчдийн өрөөнд шүүгчдийн нэг,ШУТИС-ийн Үйлдвэрлэл  технологийн сургуулийн доктор профессор н.Нялхаа нийт оролцогчдыг нийлбэр онооных нь дүнгээр хэрхэн байр эзлүүлснийг уншиж танилцууллаа. Техник технологийн дээд сургуулийн төгсөгч Н.Эрдэнэмөнх  47,93 оноогоор, Говь-Алтай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч Э.Бат-орших 43,8 оноогоор тус тус эхний байр эзлэв.

Untitled

Тэмцээнд тэргүүлсэн Н.Эрдэнэмөнхөөс уг  уралдааны талаарх сэтгэгдлийг нь сонирхов. “Тэмцээний  үеэр сандрав уу?” гэж асуухад “Сэтгэл их догдолсоон”гэж даруухнаар хариулах ажээ.

Тэрбээр   урд өмнө нь болж байсан мужааны ур чадварын тэмцээнүүдэд таван  удаа оролцож  байсан  туршлагатай. Гурван ч удаа хоёрдугаар байр,нэг удаа 4, нэг удаа тавдугаарт орж байсан гэнэ.

Энэ жил түрүүлэх зорилго тавин оролцож түрүүлж чадсандаа сэтгэл их өндөр байгаагаа хэлээд “Цаашдаа бэлтгэлээ ирэх аравдугаар сар  хүртэл сайн базаагаад олон улсын тэмцээнээс  эх орондоо  медаль авчрахын төлөө бүх чадлаа дайчилна” гэж тэрээр ярилаа.

1

Тэмцээнд оролцогчдод яамны  шагнал,батламжийг  гардуулах ёслол маргааш өглөөний 10 цагт Хан уул дүүргийн  Монгол-Солонгосын коллежийн байранд албан ёсоор болно гэж зохион байгуулагч Б.Ундармаа мэдээллээ.

Мужааны ур чадварын улсын уралдаан цаашид уламжлал болон зохиогдох аж.

Х.Оюунболд

19 “Мужааны ур чадварын тэмцээний аваргууд тодров

  1. Pingback: Bolavegas

  2. Pingback: Kisah Judi Online

  3. Pingback: roofing contractor

  4. Pingback: ADME Services

  5. Pingback: read what he said

  6. Pingback: hair bundles

  7. Pingback: http://coehuman.uodiyala.edu.iq/

  8. Pingback: iraqi colarts

  9. Pingback: Aplikasi klinik

  10. Pingback: warehouse for rent

  11. Pingback: empresas de assistência informática

  12. Pingback: Stix Events Company Hyderabad City

  13. Pingback: http://www.guaranteedppc.com

  14. Pingback: CROs for outsourcing pharmacokinetic services

  15. Pingback: Tree of Innovation Marketing

  16. Pingback: 검증사이트

  17. Pingback: Digital Branding

  18. Pingback: Caco-2 Studies Outsourcing

  19. Pingback: Drug Metabolism and Pharmacokinetics studies

Leave a Reply