Х.Чойбалсангийн нэрэмжит Богд хан уул

Богд уулын тахилга 1Нийслэл хотын маань өмнө биед орших Богд хан баттай тогтоосноор хүрлийн үеэс хүн амьдарч ирсэн өлгий нутаг гэгддэг. Хэрэйдийн Ван хан Туулын хар шугуйд нутаглаж ахуй цагтаа энэ уулыг дархалсан гэх аман яриа байдаг, Манжийн эрхшээлд байх үед энэ хайрханыг тахилгатай болгох хүсэлт Манжийн хаанд илгээхдээ “Чингис хаан нутаглаж байсан уул” гэж онцгойлон дурдсан, тэгээд 1778 он буюу Тэнгэрийг тэтгэсний 43-р онд зарлигаар тахих болсон зэрэг нь энэ уул ус Монголын төрт ёсны их түүхтэй ямагт холбогдсоор ирснийг нотлох аж. Өнгөрөгч хорьдугаар зуунд Монголыг эрхшээсэн коммунист үзэл суртлын үед  ч энэ уламжлал үргэлжилсээр байв. Жишээ нь 1952 оны 1 дүгээр сарын 26–нд Монгол төрийн зүтгэлтэн, маршал Хорлоогийн Чойбалсан таалал төгссөнтэй холбогдуулан БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан нэгэн  зарлиг үүний баталгаа болно. АИХ-ын Тэргүүлэгчид 1952 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр 8 тоот Тогтоол (Зарлиг) гаргаж Богд хан уулыг Х.Чойбалсангийн нэрэмжит болгож байв. “Хөдөлмөрчдөөс гаргасан олон тооны хүсэлтийг угтан авч , Монголын ард түмний гарамгай жолоодогч маршал Чойбалсангийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын дэргэдэх Богд уулыг Чойбалсангийн нэрэмжит уул болгосугай” гэсэн уг тогтоолд БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга   Бумцэнд, орлогч Цэдэв, нарийн бичгийн дарга Баяр, Сосорбарам, Ногоёо  нар гарын үсэг зурж баталгаажуулсан баримт Үндэсний Төв Архивын сан хөмрөгт бий.

Ардчилсан Монголын төр ч бас зүгээр суусангүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны зарлигаар Богд хан уулыг төрийн тахилгатай уулсын нэг болгож 5 жилд нэг удаа төрийн тахилга үйлдэх болжээ. Сонирхолтой нь энэ хайрхныг Х.Чойбалсангийн нэрэмжит болгосон АИХ-ын Тэргүүлэгчдийн 1952 оны Зарлигийг хүчингүй болгосон эсэх нь тодорхойгүй байна.

© duuren.mn

3 “Х.Чойбалсангийн нэрэмжит Богд хан уул

  1. Pingback: siap.ppdb

  2. Pingback: DMPK Studies

  3. Pingback: Corporate Event Planners in Hyderabad

Leave a Reply