Гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна

galtuimer-copy-copy

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнэ тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний яамны сайд болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын байгуулсан санамж бичгийн хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран иргэд, олон нийтэд Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрчим хүчний тухай хууль тогтоомжийг сурталчилж, гэр хорооллын айл өрх, иргэд, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгаан халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд явуулахаар болсон байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/01 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулна.
1. Гэр хорооллын хороодын Засаг дарга болон холбогдох албан тушаалтан, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас хамтран сургалт зохион байгуулах
2. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны галын аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран дэс дараатай арга хэмжээг авах
3. Иргэд, олон нийтэд хэрэглээний цахилгаан тоног төхөөрөмж, бусад цахилгаан хэрэгслийг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу ашиглах, хэрэглэх болон гэр, байшингийн цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах талаар мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах
4. Цахилгаан ашиглалт, угсралтын дүрэм зөрчигдсөнөөс үүдэн гарах гал түймрийн шалтгаан, нөхцлийн талаар болон цахилгааны ачаалал, шилжилтийн эсэргүүцэл, богино холболт, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас гарч буй гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж, цахилгааны аюулгүй байдлыг хангуулах
6. Гэр хороололд байршилтай худалдааны төв, зах болон хороод, гудамж, талбайд шуурхай албаны автомашины чанга яригч хэрэгслээр гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг өгч, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлгийн материалыг тарааж, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Leave a Reply