Эерэг хандлага-Чанартай үйлчилгээний жил болгон зарлалаа

Нийгмийн даатгалын салбарын хэмжээнд 2017 оныг Эерэг хандлага-чанартай үйлчилгээний жил болгон зарлах тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаал энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр гарсан юм.

Нийгмийн даатгалын үйлчилгээг ажил олгогч, даатгуулагчдад чанартай түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд анхааран ажиллана. Түүнчлэн байцаагч ажилтнуудын харилцааны болон үйлчилгээний соёл, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг сайжруулах, эерэг хандлагыг бий болгохоор зорьж байна.

Эерэг хандлага-чанартай үйлчилгээний жилийн хүрээнд Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар болон нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нийт 400 гаруй ажилтан албан хаагчид энэхүү зорилгыг хэрэгжүүлэн, идэвх санаачлагатай ажиллана.

Дашрамд дуулгахад өнгөрсөн жил байгууллагын соёлыг төлөвшүүлэх, нийгмийн даатгалын үйлчилгээний шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлд анхааран ажиллаж, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015 стандартийг төрийн байгууллагуудаас анх  удаа нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд амжилттай нэвтрүүлсэн талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Эерэг хандлага-Чанартай үйлчилгээний жил болгон зарлалаа

  1. Pingback: lace frontal

Leave a Reply