Монголын сайхан бүсгүй “Цасан гоо” номинацийн эзэн боллоо

2016 оны 12 сарын 23-ны орой Манжуур хотын цэнгэлдэх хүрээлэнд зул сарын баярын уур амьсгалтай зэрэгцэн нэгэн гайхалтай үйл ажиллагаа болж  өнгөрсөн нь Манжуурын 13 дахь удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын миссийн  тэмцээний финалын шат, шагнал гардуулах ёслол байлаа. Ширүүхэн өрсөлдөөний эцэст Монголын сайхан бүсгүй Н.Мишээлт   “Цасан гоо” номинацийн эзэн болсон юм.

missturuu-copy-copy miss2-copy-copy

Финалд оролцсон 60 оролцогч бүсгүй усны хувцас , үндэсний хувцас , гоёлын даашинзтай гурван үзүүлбэрийг тус бүрдээ үзүүлсэн юм.  Усны хувцастай халуухан үзүүлбэр нь залуу охидын эрч хүч , цог золбоо , өөртөө итгэлтэй байдлыг илүү тодотгож байсан бол өөрийн гэсэн үндэсний хэв маягийг харуулсан үндэсний хувцастай үзүүлбэр нь гурван улсын соёлын онцлог , үндэстний хэв маягийг харуулж, тансаг зэрэглэлийн гоёлын даашинзтай үзүүлбэр нь харин үзэгчдэд гоёмсог, нууцлаг, романтик ид шидийн гэмээр уур амьсгалыг мэдрүүлж чадсан билээ .  Тэдний тоглолт үзэгчдийн тасралтгүй үргэлжлэх халуун алга ташилтан дор эрч хүч оргилсон сайхан болж өндөрлөлөө.

misssss-copy-copy miss1-copy-copy

Манжуурын 13 дахь удаагийн Хятад, Орос, Монгол олон улсын миссийн  тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд  газар бүрээс ирсэн олны танил алдартай хүмүүс байсан бөгөөд загвар өмсөгч Луо Бин, Мисс ворлд тэмцээний оролцогч Гуо Вэй,  Мисс ворлд тэмцээний захирал И Чиүбай , дизайнер Тан Шуан-Ар, олон улсын миссийн тэмцээний Оросын талын зохион байгуулагч Майера Золото, Монгол улсын өндөр зэрэглэлийн шүүгч Б.Шүрэнчимэг, Хөх хотын аялал жуулчлалын групп Хятад, Орос, Монголын соёлын компанийн ерөнхий захирал Жан Тун зэрэг хүмүүс энэхүү тэмцээний шүүгчээр ажиллалаа .

missmon-copy-copy misssh-copy-copy

misssruss-copy-copy missmo-copy-copy

Ийнхүү энэ тэмцээнд Монгол улсын 60 дугаартай оролцогч Н.Мишээлт тэргүүн байр эзэлж, 7 дугаартай Хятад улсын оролцогч Лю Шухан дэд байранд шалгарч, 39 дугаартай Орос улсын оролцогч Павлисова В.А удаах байранд шалгарлаа .

Мөн байгууллагын нэрэмжит шагнал , фото мисс , бикини мисс , шилдэг үндэсний хувцасны үзүүлбэр , авъяаслаг мисс , спортлог мисс , олны таашаалд нийцсэн мисс  зэрэг номинациуд тодруулан шагнасан билээ.

©duuren.mn

11 “Монголын сайхан бүсгүй “Цасан гоо” номинацийн эзэн боллоо

  1. Pingback: Informatii despre sanatate

  2. Pingback: pezevenk

  3. Pingback: blog here

  4. Pingback: engineering

  5. Pingback: anonymous

  6. Pingback: human hair weave

  7. Pingback: DMPK CRO

  8. Pingback: serviços informática

  9. Pingback: Aws Alkhazraji

  10. Pingback: UOD_colarts

  11. Pingback: sugar group companies website terbaru

Leave a Reply