Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлжээ

torguuli-copy-copyӨнгөрсөн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 221 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 5 бүртгэгдэж, 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 3 бүртгэгдсэн байна.

Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 66 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. СБД-ийн нутаг “Хатан сүйх” ХХК-ны хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь “Голомт” банкны H.Elantra автомашиныг мөргөж, ослын газрыг орхиж явсан.

Мөн өчигдөр замын хөдөлгөөнд оролцож байсан нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилдэг автобустай холбоотой 6 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс хөлдсөн 2, эвдэрсэн 2, автомашинтай шүргэлцсэн 1, хий хураахгүй 1 тээврийн хэрэгсэл байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, зам тээврийн осол гаргаж буй зэргээс шалтгаалан замын хөдөлгөөнд оролцогч нарт саад учруулан, зохиомол түгжрэл саатлыг үүсгэж, иргэдийг ихээхэн бухимдуулж байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 жолоочийг илрүүлжээ

  1. Pingback: lace frontal

Leave a Reply