Сайн дурын даатгалд 28.800 төгрөг төлөхөөр боллоо

daatgaliin-copy-copyХөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 240.000 төгрөг болж өссөн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн онд  сайн дурын даатгалд даатгуулж байсан иргэд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс “шинэчилсэн гэрээ”-нд хамрагдах болсон тул иргэд даатгуулагчид харьяа дүүргийнхээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст хандаж гэрээгээ шинэчлэн байгуулах шаардлагатай болж байгаа юм.

Тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192,000 төгрөг байхад сайн дурын даатгалд 23040 төгрөг төлж байсан даатгуулагчид одоо 28,800 төгрөг төлөхөөр болж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 94,515 иргэд сайн дурын даатгалд хамрагдсан бөгөөд 2015 оныхтой харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа нь сайн дурын даатгалын ач холбогдол, учирч болох нийгмийн эрсдлээс хамгаалагдах боломжийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг дээшилж буйтай холбоотой аж.

Сайн дурын даатгалд хамрагдсанаар өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, жирэмсний болон амаржсаны, хөдөлмөрийн чадвар түр алдсаны, оршуулгын тэтгэмж, хөдөлмөрийн чадвар сэргээхтэй холбоотой төлбөр, сувилалын хувьсах зардал зэргийг авах нөхцөл боломж бүрдэнэ.

Дашрамд дуулгахад өнгөрсөн онд сайн дурын даатгалын шимтгэлээ Төрийн банкны “Цахим банк”, Хаан банкны “Ухаалаг банк” үйлчилгээг ашиглан ухаалаг гар утас, интернетээр төлөх боломжтой болсон талаар Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас мэдээллээ.

Сайн дурын даатгалын гэрээгээ шинэчлэн байгуулахаар ирэхдээ:

  1. Иргэний үнэмлэхний хуулбар,

  2. 3х4 чээж зураг 1 хувь,

  3. Нэг сарын шимтгэлийн доод хэмжээ 240000×12%=28800 төгрөг

  4. Хавтасны үнэ 1000 төгрөгийг тушаасан баримтыг авчирна

САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ДҮҮРГҮҮДИЙН ДАНС

Дүүрэг

Банкны нэр

Дансны дугаар

1.

Багануур дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Хаан банк

5750180162

 

Төрийн банк

33070000163

Хас банк

5000333425

Голомт банк

4601029891

Капитал банк

2021000750

2.

Багахангай дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

300500011527,

Хаан банк

5754001624

3.

Баянгол дүүргийн Эрүүл мэнд,

 нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105100004490

Хаан банк

5034189999

Голомт

1805002406

Худалдаа хөгжлийн банк

499071483

Улаанбаатар хотын банк

2602003516

4.

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд,

 нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105300001232,

Хаан банк

5064063696

Худалдаа хөгжлийн банк

499071405

Капитал банк

2057000038

Улаанбаатар хотын  банк

2600072390

Голомт банк

12351000652

5.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

103700002249

Хаан банк

5019261648

Капитал банк

2019000040

Голомт банк

2900000455

6.

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

100900196840

Хаан банк

5009209225

Голомт

8120100281

7.

Налайх дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

312500527474

Хаан банк

5749024593

Хас банк

5000192425

8.

Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд,

нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

105400014166

Хаан банк

5022395214

Капитрон банк

3008002681

Голомт банк

2105019063

Худалдаа хөгжлийн банк

406005146

Улаанбаатар хотын банк

2603002465

9.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд,

 нийгмийн даатгалын хэлтэс

Төрийн банк

200790000

Улаанбаатар хотын банк

2600004861

Капитал банк

2118000002

Хаан банк

5003440919

2 “Сайн дурын даатгалд 28.800 төгрөг төлөхөөр боллоо

  1. Pingback: GVK BIO

  2. Pingback: GVK Bioscience

Leave a Reply