Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэгдсэн усыг ашиглана

Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк нь байгаль орчинд ээлтэй байх эрхэм зорилгыг урдаа тавин ажиллаж байгаа. Зорилгодоо хүрэхэд төлөвлөн хийж байгаа ажлуудынus-bohir нэг нь цэвэрлэгдсэн усыг эргүүлэн ашиглах явдал юм.

Паркийн газар доорхи инженерийн шугам сүлжээ нь хонгилын системтэй, хонгилын системд цэвэрлэгдсэн усыг буцаан ашиглах шугам төлөвлөн “Элста” ХХК-аар зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн дуусах шатандаа явж байна.  Түүнчлэн  Бүгд Найрамдах Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгээр зохион байгуулсан “Стандартчилал, чанарын баталгаажуулалт” сэдэвт 45 хоногийн сургалтанд мэргэжилтнээ хамруулсан  аж.

Монгол улсын стандартад цэвэрлэгдсэн усны стандарт боловсруулагдсан боловч цэвэрлэгдээд гарсан усыг юунд ашиглах нь тодорхой бус байгаа тул дээрхи стандартыг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэхээр 2017 оны зорилгодоо тусгаж, Стандартчилал хэмжил зүйн төвд захиалгаа хүргүүлсэн байна.

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Азийн зарим орнуудын туршлагаар цэвэрлэх байгууламжаас гарах усыг байгальд нийлүүлэхээс өмнө загас үржүүлж, усны чанарыг хянахын тулд ерөнхий төлөвлөгөөндөө цэвэрлэх байгууламжаас гарах хэсэгт цөөрөм төлөвлөсөн байна.

Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэгдсэн усыг ашиглана

  1. Pingback: hair bundles

Leave a Reply